Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

2012 онд "Зээлийн батлан даалтын сангийн тухай" хууль батлагдаж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд санаачлан Сангийн үйл ажиллагааг эхлүүлсэн.

Сан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад санхүүжилт авах хөшүүрэг нь болж, тэдэнд батлан даалтын үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн тулд бүхий л нөөц, боломжоо зориулан ажиллаж байна.

Сан нь дараах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Үүнд:

  • Үндсэн батлан даалт
  • ББСБ-ын батлан даалт
  • Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалт
  • ХҮНСНИЙ БОЛОН ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ БАТЛАН ДААЛТ
  • ЭМЭГТЭЙ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ БАТЛАН ДААЛТ
  • Орон нутгийн ипотекийн зээлийн, урьдчилгаа төлбөрийн батлан даалт
    • Зээлийн Батлан Даалтын Сан нь МУ-ын Засгийн газраас баталсан "Төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлого"-ын хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж байна.Хорин нэгэн аймагт банк санхүүгийн байгууллагаас орон сууцны ипотекийн 3 хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана.
    • Зээлийн Батлан Даалтын Сан нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж байна. Хорин нэгэн аймаг болон Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд банк санхүүгийн байгууллагаас орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана.
  • Эрхэм зорилго

    Барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино.

  • Уриа

    Батлан даалтын дэмжлэг Баялаг бүтээгчдийн хөгжил

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    42

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, УБ хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Гэрэгэ тауэр, 6 давхарт, Зээлийн батлан даалтын сан

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.