Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Их Монгол Улсын Гудамж 17011, Моннис Бюьлдинг, 4 давхар

Нээлттэй ажлын байрууд

2019-08-21
Дугуйн механик засварчин

1.      Технологийн автомашин, хүнд механизмуудын дугуйг дугуй солигч машин болон кран ашиглан задлах, угсрах, хийлэх зэрэг ажлуудыг технологийн дагуу аюулгүй ажилагааг хангаж, хариуцсан мастерийн заавар, хяналтанд хийх.
2.      Дугуйт тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдал ашиглалтыг хариуцаж, цаг тухайд нь зөрчлийг арилгаж, засварлаж байх
3.      ТАМ -ын дугуйн хийн даралт, хээний элэгдэл, гадна байдалд байнгын үзлэг хийж, ашиглалтын горим болон аюулгүй ажиллагааг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргахад хариуцсан мастерд туслах
4.      Засварын ажлыг хийхдээ тухайн эд ангийг задлах, угсрах, тохируулах аргыг мэддэг байх.








5.      Дээрх ажилбаруудыг хийхдээ тухайн машины засварын гарын авлагыг ашиглан, технологийн дагуу гүйцэтгэх
6.      Засварын ажлын онцлогт тохирсон, аюлгүй ажиллагаа хангасан багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан засварын ажлыг гүйцэтгэх.
7.      Засварын ажилд шаардлагатай нөөцийг засварын мастераас хүсэх, ажлын явцыг түүнд танилцуулах
8.      Ажлын даалгаварыг хугацаанд нь бүрэн, чанартай биелүүлж, биелэлтийг эргэж мэдээлэх.








9.    Дугуйн эвдрэл, гэмтлийг зөв тогтоож аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, дугуйнуудыг солих, дугуйны хээ, хэмжээг стандартанд тохируулахад хатуу анхаарч эрсдлийн үнэлгээг сайтар тооцох.
10.    Техник, тоног төхөөрөмжүүдийн дугуйн ашиглалтанд өдөр тутмын үзлэг, хяналт тавьж илэрсэн гэмтэл согогийг мэргэжлийн өндөр түвшинд засварлах

2019-08-21
Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагааны Мэргэжилтэн

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу уурхайн ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах менежментийн тогтолцоог бий болгох
Төслийн талбайд Монгол Улсын ХАБЭА-н болон бусад хууль тогтоомж, стандарт шаардлага, компанийн ХАБЭА-н бодлогыг хэрэгжүүлэх
Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийт уурхайн ажилтныг аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг дадуулах, хэвшүүлж мөрдүүлэх
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт үнэлгээний менежментийг байгууллагын онцлогт тохируулан хэрэгжүүлэх,
Илэрсэн аюул, осол, осолд дөхсөн тохиолдлыг бүртгэн ажлын байр болон шалтгаанаар нь судалж, осол, осолд дөхсөн тохиолдолд судалгаа хийх, хариу арга хэмжээ авах
Урьдчилан сэргийлэх, бууруулах арилгах, сайжруулах тогтолцоо бий болгох
Төслийн талбайд ажиллаж засварын хэлтсийн нийт ажилтнуудын ХАБЭА-н мэдлэгийг дээшлүүлэх сургалт, зааварчилгыг чанартай зохион байгуулах,
Ажил үүргийн тодорхойлолтонд тусгагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх 

2019-08-16
Ложистик

*Компанийн бараа материалыг хүлээн авах, хүргэлт хийх, бараа материалуудад хяналт тавьж  ажиллах
*Ажлын тодорхойлолтонд багтсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх

2019-08-16
Нягтлан Бодогч

Компанийн нягтлан бодох бүртгэлийг бодлого, хууль, дүрэм журмын хүрээнд хариуцан ажиллах
Байгууллагын өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэх
Ажлын тодорхойлолтонд багтсан ажил үүргийг хийж гүйцэтгэх 

2019-08-12
Захиргааны Ажилтан

УБ хотын оффист захиргааны өдөр тутмын ажил хэргийг хөтлөн явуулах, хяналт тавих, зохицуулах болон уурхайн сайтад дэмжлэг үзүүлэх
Ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргйин дагуу ажиллана

 

2019-08-12
Зочин Угтагч

-Гаднаас ирсэн зочид гийчдийг найрсгаар угтах, шаардлагатай мэдээллээр хангах, ажлын     анкет бөглөсөн ажил горилогчдын материалыг шалгаж хүлээж авах
-Ажлын тодорхойлолтонд багтсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх 

2019-08-09
Сайтын Захиргааны Ажилтан

* Уурхайн сайтад 14/14 хоногийн ростероор ажиллах явцад захиргааны өдөр тутмын бүх ажил хэргийг хөтлөх явуулах, хяналт тавих, удирдах, УБ хотын оффист захиргааны дэмжлэг үзүүлэх
* Тээвэр зохицуулалт болон кемпийн байрны захиалга хариуцах, ажлын дүрэмт хувцас хэрэгсэл захиалах
* Уурхайн ажилчдын ажлын хуваарь/ ростер зохиох, хяналт тавих, хэрэгжүүлэх
* Захиргааны бүх бичиг баримт & тайлан тооцоо хөтлөх, бүрдүүлэх
* Шаардлагатай тохиолдолд Монгол- Англи & Англи -Монгол хэлнээс аман болон бичгийн орчуулга хийх
* Ажлын тодорхойлолтонд заагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх  

2019-08-07
Сайтын Нягтлан Бодогч

* Сэлбэг бараа материалын бүртгэл тооцоо хариуцах, уурхайн жижиг мөнгөн сан хариуцах, бусад уурхайтай холбоотой санхүүгийн бүх л тооцоо тайлан боловсруулах, хянах  
* Ажлын тодорхойлолтонд багтсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх 

2019-08-06
Хуульч

Компанийн нийт үйл ажиллагаатай холбоотой гадаад болон дотоод хууль эрх зүйн бичиг баримтыг боловсруулах, хянах, баталгаажуулах
Компанийн гэрээ, тушаал, албан бичгүүд дээр хяналт тавьж баталгаажуулах

Ажлын байрны зарууд

  1. Дугуйн механик засварчин8 сарын 21. 11:21
  2. Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагааны Мэргэжилтэн8 сарын 21. 11:02
  3. Ложистик8 сарын 16. 13:11
  4. Нягтлан Бодогч8 сарын 16. 12:53
  5. Захиргааны Ажилтан8 сарын 12. 20:37
© ЧҮҮ ДЕВЕЛОПМЕНТ. 2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.