Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

12024 оны 3 сарын 29
Caak-д пост оруулж болдог болсныг та мэдсэн үү?

1. СОНИРХЛООРОО БУСАДТАЙ НЭГДЭЖ, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ Магадгүй та морин аялал хийх, ууланд авирах, эсвэл загасчлах хоббитой ч энэ талаараа ярилцаж, мэдлэгээ хуваалцах хүн ойрын хүрээлэл дунд чинь байхгүй байж болно. Тэгвэл ижил сонирхолтой хүмүүсийн дунд, элдэв дарамт, ичих зовох зүйлгүйгээр жинхэнэ өөрийнхөөрөө байх боломжийг Caak дээрх группүүд олгох юм. Шинэ сонирхолтой болох, түүнийгээ улам "зүлгүүрдэн" өнгөлөх, бусдад сурсан мэдсэнээ хуваалцах мэдрэмж хичнээн сайхныг та мэднэ. Чухам тийм учраас хэрэглэгч бүр өөрөө шинэ групп үүсгэх, бусдын группт нэгдэх замаар сонирхол нэгтнүүдээ олох боломжийг бид нээж өгч байна. 2. ХҮН БҮР ХЭНЭЭС Ч ЭМЭЭЛГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ПОСТ ОРУУЛАХ Сошиал сүлжээнүүдийг идэвхтэй ашиглах тусам тэр чинээгээр та хувийн мэдээллээ ил болгож байна гэсэн үг. Тийм ч учраас хүмүүст адлуулах вий, "од болчих" вий гэсэн айдасгүйгээр хуваалцмаар байгаа мэдээллээ хуваалцаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай Монголын хэрэглэгчдэд дутагдалтай байгаа нь үнэн. Харин шинэчлэгдсэн Caak дээр хэрэглэгчдийг хувийн мэдээллээ нууцлахыг дэмжиж, цахим орчинд "тусдаа" хувь хүн байж болдгийг ойлгуулна. Өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний сошиал сүлжээнүүдтэй харьцуулахад илүү нээлттэй, илүү шударга, илүү үр шимтэй үзэл бодол, сэтгэгдлийг та өөрөө хуваалцаж, бусдаас сонсох юм. 3. ЧӨЛӨӨТ ЦАГИЙН ТАНЬ ЖИНХЭНЭ НАЙЗ Уйдсан үедээ сошиал нээхэд зөвхөн найзуудынхаа л пост, эсвэл улиг болсон улс төрийн мэдээнүүдийг л үзэх магадлал бараг 90 хувь байдаг гэдэгтэй та санал нэгдэх байх. Энэ төдийхнөөс цаашилж, өөрт тань "юм үлдээх" мэдээллийг та хүсдэг бол шинэ Caak яг түүнийг хамгийн хялбар, ойлгомжтой, цаг заванд хэмнэлттэйгээр танд хүргэнэ. Дээр дурдсанчлан бүх зүйл таны сонирхлын дагуу байх учраас Caak-ыг хэзээ ч нээгээд үзсэн хэрэгтэй, шинэ соргог мэдээлэл байж л байх болно. 4. КОНТЕНТООР МӨНГӨ ОЛОХ БОЛОМЖ Оюуны өмчийн бүтээл, оригиналь контентийн үнэ цэнийг олон нийт өдгөө ойлгож эхэлж буй нь сайшаалтай. Хэдий тийм ч таны цаг зав, хүч хөдөлмөрөө ихээр зарцуулсан бүтээлд зөвхөн лайк, шэйр хангалтгүй санагдвал яах вэ? Тэгвэл Caak дээр контентоо оруулаад олон хүмүүст таалагдаж, оноо цуглуулах тусам тодорхой хэмжээний орлого олох боломж танд бий. Чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийгээд цалин авна гээд төсөөлөөд үз дээ. Хэрэглэгчийг урамшуулах "аура оноо"-ны системийн талаар ЭНД дарж мэдээлэл аваарай. 5. ЭЕРЭГ БҮХНИЙГ ТҮГЭЭЖ, СААК МЭДРЭМЖЭЭ ХУВААЛЦАХ Хүмүүсийн стресс, уур бухимдлыг үүсгэдэг шалтгааны багагүй хувийг сошиал сүлжээн дээрх хар бараан мэдээллүүд эзлэх болсон. Харин шинэ Caak хэрэглэгчдийг өөрт нь сайхан мэдрэмж төрүүлсэн бүхий л зүйлсээ хуваалцахыг уриалж, эерэг соёлыг бий болгох зарчимтай байх юм.

2132022 оны 3 сарын 22
Ахлах ангийн сурагчид, оюутан залуусыг зуны ДАДЛАГЫН ажилд урьж байна!

Дадлагын ажлын байрууд: Орчуулагч Нийтлэгч График дизайнер Эвлүүлэгч (Adobe premiere) Дадлагын үеэр та юу олж авах вэ? Монголын хамгийн том энтертайнмент сайтад ажиллана, Хотын A бүсэд, хамгийн тохилог оффист сууна, Үе тэнгийн залуустайгаа хамтдаа хөгжих, Мэргэжлийн зэрэггүйгээр ажлын байрны туршлагатай болох, 7 хоног бүр амьдралд хэрэгтэй чадваруудаа /soft skill/ хөгжүүлэх сургалтанд суух, Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгжүүлэх, Баг хамт олноор ажиллаж сурах, Өөрийн мэддэг чаддаг бүхнээ бусадтай хуваалцах, Шинэ сонирхол хоббитой болох, үүнийгээ хөгжүүлэх, Чадварлаг менторын дор суралцах, Мэдлэг чадвараа гүнзгийрүүлэх гэх мэт олон давуу талыг эдлэх боломжтой!  Бүртгүүлэх: https://forms.gle/hC5w2He86RDEXKmQ8 Бүртгэл дуусах хугацаа: 2021.06.20-ны 23:59 цагт Холбогдох утас: 91886535, 89991447

2822021 оны 6 сарын 24
"ЦАЛИНТАЙ ОЮУТАН" ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!

Тавигдах шаардлага: Програмчлалын ямар нэг хэлийг дунд болон түүнээс дээш түвшинд эзэмшсэн байх Их, дээд сургуулийн 3 болон 4-р курсийн оюутан байх Ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх ОЮУТАН та дадлагын хугацаанд ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж ажилласан тохиолдолд бид танд дараах боломжуудыг санал болгоно. Сургууль төгсөөд ажиллах урилга хүлээн авах Сургуулиа төгсөх хүртэл хагас цагаар цалинтай ажиллах Дипломын ажлын дадлага хийх Хамрагдах төсөл: Саак.мн сайтын шинэчлэлт /сайт, апп/ Худалдааны зөвлөх /апп/ Аялалын хөтөч /апп/ Outsourcing /гадаадын захиалга/ Сурч авах чадварууд: Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж сурах Програм хангамжийн бичиг баримт боловсруулж сурах Веб хөгжүүлэлтийн Django(Python), Ruby On Rails, React технологиудыг эзэмших   PostgreSQL, NoSQL, Redis зэрэг өгөгдлийн сан ашиглаж ажиллаж сурах Багаар ажиллаж сурах Хувь хүний чадвараа хөгжүүлэх /Soft skill/ Шалгаруулалт: 1-р шат: /энэ формыг бөглөх/ https://forms.gle/7WyHEq1n9jaGkMnH7 Хугацаа: 2021.02.25-03.08 2-р шат: Ярилцлага Холбоо барих: info@caak.mn 99093445

8092021 оны 2 сарын 28
Захирлынхаа итгэлийг олоход туслах аргууд

  1. Ажлын байрныхаа үүрэг хариуцлагыг лавлан асуу “Та өөрийнхөө хувийн зорилгыг биелүүлсэн байж болох ч захиралын тань хувьд амжилт гэдэг өөрөөр төсөөлөгддөг байж магадгүй” хэмээн нэрт зохиолч, зөвлөгч А. Рожэр Мэррил хэлжээ. Менежэрээсээ түүний юу хүсэж байгааг, хамгийн чухал үүрэг хариуцлага нь юу болохыг асууж мэдээрэй. Энэ талаар ярилцаж байхдаа маргалдах, санал зөрөлдөх явдал гарах болно. Хэдий та хичээж ажилласан ч дарга чинь өөр бодолтой байх учраас таныг ажлаа хийхгүй байна гэж бодож магадгүй. Тиймээс захиралтайгаа сайтар ярилцаж, хэрхэн ажиллахыг төгс хэмээн үзэхийг лавлан ярилцах хэрэгтэй. Ингэхдээ хэтэрхий түүний үгээр байх хэрэггүй. Өөрийн үзэл бодлоо ч мөн хэлж, энэ ажил түүний хувьд хэчнээн чухал гэдгийг ойлгуулж, цаг ямагт ажилдаа санаа зовдог гэдгээ ойлгуулаарай. 2. Бодит зорилго тавь Гарсан үр дүнгээ бус хийсэн үйл хэргээ онцолсон зорилго зорилтынхоо талаар даргатайгаа зөвшилцөх нь таныг байгууллагынхаа ажил хэрэгт туслах алхам хийсэн гэдгийг батлах болно. Зүгээр нэг би худалдааг сайжруулах болно гээд хэлчихвэл энэ нь их тодорхойгүй бөгөөд стресс үүсгэх хүчин зүйл болдог. Харин оронд нь хэрэв би гүйлгээгээ сайжруулах бол 7 хоног болгоны худалдааг 5 хувиар нэмэхийг зорино гэвэл энэ нь боломжтой, баримтжуулж болохуйц ажил хэрэг юм. Тиймээс аливаа зорилгоо бөөрөнхийлж, багцаар нь хэлэх бус, бүгдийг нэг бүрчлэн тайлбарлаж, захиралдаа итгэл төрүүлэх ёстой.  3. Бусдаас тусламж гуйхаасаа өмнө шийдэх гарцыг өөрөө хайж үз Тусламж гуйхад буруутах зүйлгүй бөгөөд сайн дарга бол танд зааж зөвлөхдөө дуртай байх болно. Гэхдээ “Би гацчихлаа” гэж хэлээд даргыгаа зөв гарц олохыг нь хүлээж суухын оронд тархиа ажиллуулж боломжит нөхцөл байдлуудаас зөв гарц олохыг хичээгээрэй. Захирал чинь таныг байж болох гарцуудыг хайж үзсэн байна гэдгийг мэдэх учраас үр дүн нь илүү байх болно. Мөн ямар ч тохиолдолд үнэхээр давж гаршгүй том саад бэрхшээл байвал, захиралтайгаа зөвлөлдөж, шийдлийг хамтдаа хайхад буруудах зүйлгүй. Багш нар ч гэсэн хичээлээ хийх гэж мэрийн, зөвлөгөө авдаг сурагчдад дуртай байдаг шүү дээ. Захирал ч гэсэн үүнтэй адил гэдгийг санаарай.  4. Алдаагаа хүлээн зөвшөөр Өөрийнхөө хийсэн алдааг бусдад тохох гэж оролдолгүй, олон янзын шалтаг тоочилгүй захиралдаа шууд хэлж байх хэрэгтэй. Үгүй бол захирал тань бүх зүйлийг мэдсэний дараа асуудал улам л хурцдах болно. “Ямар нэгэн асуудалд доод тушаалын ажилтан болон хамтран ажиллагсаддаа буруушаах нь цаг хугацаа, хөлс хүч үрээд зогсохгүй хоорондын итгэл, ёс суртахууныг тань устгаж, хоорондоо итгэх итгэл, эрсдэл хүлээх чадварыг доройтуулдаг” гэдгийг сайтар санаж явах хэрэгтэй. Тиймээс ямар ч тохиолдолд хариулцлагаа хүлээж чаддаг байх нь захиралынхаа итгэлийг олоход туслана.  5. Гаргасан алдаагаа битгий давт Хүн л юм чинь алдаа гаргах нь тодорхой. Ямар ч дарга байлаа гэсэн таныг төгс төгөлдөр байхыг шаардахгүй. Хамгийн гол нь нэг гаргасан алдаагаа дахин давтахгүй байх хэрэгтэй. Хэрэв үргэлж нэг зүйл дээр алдаа гаргаад байвал, энэ нь даргынхаа итгэлийг хөсөрдүүлж байгаагаас өөрцгүй болж хувирна. Ганц дарга гэлтгүй, хамтран ажиллагсдынхаа бухимдлыг төрүүлж, ажлаас хойш татах нь бий. Тиймээс ямар ч тохиолдолд няхуур байж, алдаа гаргахгүй байхыг хичээгээрэй.  6. Өмнө нь хийж чадаагүй үүрэг даалгавраа дахин хий Ижил төрлийн төсөлд өнгөрсөн удаад алдаа гаргаж байсан ч хэцүү төслөө дахин оролдож үзээрэй. Хүмүүс өмнө нь амжилтгүй дуусгасан ажилаа дахиж гардан авч эрсдэл хүлээхийг хүсдэггүй. Өмнөх төслийн алдаа нь үр дүнтэй хамааралтай бөгөөд та хичээж, шударгаар ажилласан ч бүтэлгүйтсэн бол дахин итгээд үзэхэд гэмгүй юм. Алдаанаасаа суралцаж, хүсэл мөрөөдлөөрөө цэнэглэгдэж оролдоод үзээрэй.  7. Даргатайгаа ойлголцох аргаа ол Хэрвээ захирал тань шугаман сэтгэгч, харин та баруун тархины сэтгэгч бол та хоёрт ойлголцохгүй байх үе гарч магадгүй. Жишээ нь: Та том төслийн санаанд татагддаг байхад дарга тань тоо хэмжээ, үр дүнг нь харж байж таны харах өнцгийг ойлгодог. Дарга тань юунд зорьж байгаад анхаарлаа хандуулж, тэдгээр үнэт зүйлсд нь хүрэхийг хичээгээрэй. Тэр хүнд юу чухал байгааг харж, сонс. Өөрийхөө юу хэлэх гэж байгааг өөрчлөхгүй шударгаар боловч ойлгогдохоор тайлбарлаж хэлэх нь хамгийн чухал билээ.   8. Сайн сонсогч бай Даргатайгаа ярьж байхдаа доошоо харж утсаа оролдолгүй, нүдрүү нь харж байгаад ярих хэрэгтэй. Утсаа унтраагаад ширээний голд тавь. Анхаарлаа тийш нь хандуулах ч хэрэггүй. Өрөөнд ганцхан дарга тань л байна гэж бодохыг хичээгээрэй.  9. Багын хүмүүсээ өөрийхөө талд оруул Даргатаа ямар нэг ажил танилцуулхаасаа өмнө хамт ажиллагсадынхаа дэмжлэгийг авах нь дарга тань таныг сонсох баталгаа өгнө. Ингэснээр дарга тань таныг багаар ажиллах чадвартай нэгэн гэж харах төдийгүй бусадтай сайхан харилцаатайг тань үнэлэх болно.  10. Дотно ярилцах Хувийн амьдралынхаа тухай ажил дээрээ ярилцах нь эвгүй байж болох ч, удирдлагынхаа сэтгэл санаанд анхаарах нь харилцааг бэхжүүлэх болно. Хүн гэдэг сэтгэл санаагаар холбогдсон хүндээ л итгэдэг. Хэрэв дарга тань ядарч сульдсан, завгүй байвал танд хийж чадах зүйл байгаа эсэхийг асуугаарай. 11. Ирээдүйг хар Төсөлт ажилаа эхлүүлэхээс өмнө даргатайгаа урьдчилан санал солилцож, сайтар ярилцах хэрэгтэй. Ингэснээр та асуудал үүсэхээс өмнө гарах арга замаа олох юм. Ямар ч дарга байсан таныг холын хараатай байна гэж магтах болно. 12. Гарч болох хүндрэлийг даргатаа анхааруул Цагтаа хийж амжихгүй, төсөвт хүрэхгүй зэрэг асуудлаа удирдах албан тушаалтандаа мэдэгдээрэй. Хүмүүс заримдаа хэтэрхий их зүйлийг амладаг. Бусдад хэргээ тохох юм бол хоорондын итгэлцлийг мөхөөнө. Харин хийх явцдаа хэлвэл тэд шийдвэр олох болно. Өөрийн асуудал, хэрхэн гольдролдоо орох санаагаа даргатайгаа хуваалцаарай.  13. Өөрийн саналыг хэлэхээс өмнө асуу Захирлынхаа гаргасан шийдвэртэй санал зөрөлдсөн бол юун дээр алдаа гаргасан гэдгийг нь хэлэлгүй өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаж болох эсэхээ асуу. Ихэнхи тохиолдолд дарга тань хоёрдог хүний бодлыг сонсохыг хүсдэг ч, заримдаа таны эсрэг саналыг сонсохоос төвөгшөөх болно. Тиймээс эхлээд зөвшөөрөл авч, соёлтой хандах хэрэгтэй.  14. Итгэл даахуйц ажилтан бай Компаний стратегийн асуудлыг анзаарч санал хүсэлтээ хэлэхэд дарга тань талархах бөгөөд таньд таалагдахгүй байсан ч түүний сонгосон замаар яваарай. “Би таньд анхааруулсан биз дээ” гэхийн оронд шийдвэрийг зөв болгохын тулд хичээнгүйлэн ажиллаж байгаарай. Санал хүсэлтээ хэлж болох ч эцсийн шийдвэр гаргахад туслаарай. 15. Хов жив хөөцөлдхөө боль Та магадгүй даргыгаа "тэнэг" шийдвэр гаргалаа гэж бодож магадгүй. Гэхдээ яг юу энэ сонголтыг хийхэд нь хүргэснийг мэдэхгүй учраас удирдлагынхаа араар муулахаа болиод тэрхүү стратегиар амжилт олох тал дээр анхаарлаа хандуулаарай. Харилцан солилцоог ойлгохгүйгээр асуудлыг шийдэх бус бүр асуудал нэмэх магадлалтай. 16. Даган дуурай Бид өөрсөдтэйгээ адилхан хүмүүст итгэдэг. Ихэнхидээ бид зан аашыг нь сонгодог аж. Захиралтайгаа ярьж байхдаа түүний биеийн хөдөлгөөнийг дуурайх гээд үзээрэй. Жишээ нь: Дарга тань хойшоо суугаад хөлөө ачаад суувал хэдэн секунд хүлээгээд ижил үйлдэл хйигээрэй.   Илүү сонирхолтой мэдээллийг ЭНД дарж үзээрэй. 

1,6412018 оны 4 сарын 12
Ажлын байран дээр тань ийм асуудал тулгардаг бол хэрхэн шийдэх вэ?

1.Цаг наргүй ажиллах Хүссэн ажилдаа орсны дараа таны ажил маш сонирхолтой санагдаж цаг наргүй ажиллаж байна уу. Ийнхүү өдөр шөнөгүй ажилласнаар хэсэг хугацааны дараа та ажилдаа дургүй болж, ажил хийх гэдэг таны хувьд там мэт санагдах болж мэднэ шүү. Үүнээс гадна та ажлаа цагтаа хийж амжихгүй байгаа мэт сэтгэгдлийг удирдлагадаа төрүүлнэ. Тиймээс ажил дээрээ удаан суухгүйгээр тарах ёстой цагтаа тарж байгаарай. 2.Тусламж гуйхаас айх Хэрвээ танд үнэхээр тусламж хэрэгтэй бол тусламж гуйхаас битгий санаа зовоорой. Тусламж гуйх нь хүн бүрт хэцүү байдаг ч илүү туршлагатай хүнтэй зөвлөлдөх нь алдаа гарахаас сэргийлнэ. Мөн тусламж гуйх нь сул талаа харуулж байгаа хэрэг биш бөгөөд харин ч ажлаа зөв хийхийг хүсэж буй эрмэлзэл болно.  3.Бусдад саад болох Хэдийгээр мэдэхгүй зүйлээ бусдаас асуух хэрэгтэй ч жижиг асуудал гарах бүрт өөр хүнд хандаж тэдэнд төвөг удах хэрэггүй. Зарим асуудлуудыг өөрөө шийдэх хэрэгтэй бөгөөд энэ таныг туршилтын хугацаагаа амжилттай даван туулж, өөрийгөө мэргэжлийн хүн гэдгийг харуулахад туслах болно. 4.Амьдрал ямар хэцүү болохыг ярих Шинэ хамт олонд тань таны хувийн асуудал тийм ч сонирхолтой санагдахгүй л болов уу. Хувийн асуудлаа ярьснаар таныг тэд өрөвдөхөөсөө илүү найдваргүй хүн гэж хүлээж авах болно. 5.Шүүмжлэлийг хэт ойрхон хүлээж авах Таныг шүүмжилж байна гэдэг нь бүхий л алдааг тань дээр тохох гэж байна гэсэн үг биш. Харин хэрвээ та шүүмжийг зөвөөр хүлээж авч чадвал энэ нь таныг хурцлаж, мэргэжлийн түвшинд дээшлэх боломжийг олгох магадлалтай. Хэрвээ таны хийсэн алдааг тодорхой тайлбарлаж өгч байвал, гаргасан алдаагаа давтахгүй байхыг  хичээхэд л болно.    6.Ялгаварлан харьцах Шинэ хамтрагчтайгаа ярилцаж байх үедээ "Танайд хэрхэн хийдэг вэ?, Танайд ямар зорилгоор хийдэг вэ?" гэх мэт асуулт асуух хэрэггүй. Энэ нь шинэ ажилтан болон хуучин ажилтны хооронд үл харагдах хамгаалалтыг үүсгэж байгаа юм. 7.Өмнөх ажилтайгаа харьцуулах Хэрвээ шинэ ажлын байр тань хуучин ажлын байраас чинь өөр, хэцүү санагдаж байвал байнга харьцуулалт хийх хэрэггүй. Шинэ хамт олон тань хуучин ажлын байрны тань сонирхохгүй байвал энэ талаар төдийлөн ярих шаардлагагүй. 8.Өөрийгөө бусдаас дээгүүр үнэлэх Таны албан тушаал бусдаас дээгүүр байсан ч та өөрийгөө бусдаас дээгүүр үнэлж, бусдын гуйлтыг үл ойшоох хэрэггүй. Мэргэжлийн хүн гэдэг ямар ч тохиолдолд бусдад туслахад бэлэн байдаг. Ингэснээр та хамт олныхоо дунд нэр хүндтэй болж ямар нэгэн өрсөлдөгчгүй байх болно. 9.Өөрийн дүрмийг тулгах Хуучин ажил дээр тань үйлчилж байсан дүрэм журмыг шинэ ажил дээрээ тулгах хэрэггүй. Албан байгууллага, хүн бүр өөрийн гэсэн баримталдаг журамтай байдаг. 10. Цахим шуудан болон чат уншихгүй байх Хэрвээ ажил дээрээ та бүхэн чатаар харьцдаг бол чат болон мэйл хаягаа үргэлж шалгадаг байх хэрэгтэй. Энэ нь бусад ажилчидтай хэл амаа ойлголцоход туслах бөгөөд өөрийгөө хэн бэ гэдгийг хамт олондоо ойлгуулах боломжийг бүрдүүлж өгнө. 11.Ажилд орсон л бол болсон гэж бодох Ажилд орсон л бол өөр зүйл хийх шаардлагагүй гэж бодох нь буруу ойлголт. Шинэ ажилд орсон өдрөөсөө л эхлэн та цаашид өсөн дэвжих боломжийг хайж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Хэрвээ таны хийж буй ажилд таны мэдлэг дутагдаж байвал сургалтанд хамрагдаж, туршлагатай ажилчдаас зөвлөгөө авч энэ бүхний ард гарах хэрэгтэй. Илүү сонирхолтой мэдээллийг ЭНД дарж үзээрэй.  

1,4142018 оны 4 сарын 12

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.