Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Болдтөмөр Ерөө гол

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Лаборант

Химийн лабораторийн ажлын урт, богино хугацааны ажлын төлөвлөгөө гаргаж, батлуулахад оролцох, санал өгөх; Төмрийн хүдрийн  дээжид чанарын шинжилгээ, сорилт туршилтыг  батлагдсан стандарт, арга аргачлалын дагуу үнэн зөв хийх; Химийн бодисын агуулахад технологийн дагуу хяналт тавих;

Геотехникийн инженер

Уурхайн хажуугийн параметр болон хөрсний овоолгын  зураг төслийн хэрэгжилтэд хяналт тавих, үл тохирлыг тайлагнах Мэдээллийн баазад өгөгдөл оруулах, өгөгдөлд тулгуурласан дүн шинжилгээ хийх Олборлолтын идэвхтэй бүсэд ажиллагсдыг геотехникийн мэдээллээр тогтмол хангаж ажиллах. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйг чанд мөрдөх

Баяжуулах үйлдвэрийн ээлжийн инженер

Албан тушаалын тодорхойлтын дагуу ажил үүрэг гүйцэтгэх Баяжуулах үйлдвэрийг ээлжийн хугацаанд хариуцан ахлан ажиллах Үйлдвэрийн үйл ажиллагааг технологийн горимд нийцүүлэн ахлах ээлжийн инженерийн  удирдлага дор ажиллах Технологийн ажилчдын үүрэг даалгаварт хяналт тавьж ажиллах

Терексийн оператор

Тогтоосон маршрутын дагуу тээвэр хийж, шатах тослох материал болон техник хэрэгслийг  шалгах, механик инженерын заасан нарядын дагуух ажлыг хийж гүйцэтгэх Тээврийг хийхдээ аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу хэвийн үйл ажиллагааг хангаж,      ХАБЭА-н дүрэм, замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан хүдрийн биетийг тээвэрлэж,    заасан газарт бүрэн бүтэн хүргэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах Механикийн зааварчилгааны дагуу засварын ажилд гардан оролцож, засвар үйлчилгээг        түргэн шуурхай хийх Нарядын дагуу өгөгдсөн бусад ажил үүргүүд 

Тээврийн жолооч /Норд, Хово/

Ажлын байрны тодорхойлолтын дагуу, уурхайн бүсэд хүдэр тээвэрлэх     

Эдийн засагч

- Уурхайн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүд дээр холбогдох тооцоонуудыг хийх - Үйл ажиллагааны төлөвлөгөөний үр дүнгийн гүйцэтгэлийг 7 хоног тутамд гаргаж, мэдээнд дүн шинжилгээ хийх - Уурхайн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 14 хоног, сар, улирал, жилээр гаргах

ХММ-ын Механик Инженер /Төлөвлөлт, Засвар/

- Хүнд механизмын засварчин, гагнуурчин, техникийн машинчдын өдөр тутмын  үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, удирдлагаар хангах - Албанд ашиглагдаж буй техникийн засвар, үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах - Хүнд машин механизмын бүрэн бүтэн найдвартай байдал, техникийн цаг ашиглалтыг уртасгах ажлуудыг зохион байгуулах - Хариуцсан ажилтнуудын цаг ашиглалт, сэлбэг, материал, тос маслын зарцуулалтанд хяналт тавих - Өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудад мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадны болон дотоодын сургалт, хөтөлбөрийг зохион байгуулах, санал оруулах - Техникийн эвдрэл, гэмтлийг оношилж, засварын ажлыг удирдан зохион байгуулах

Баяжуулах үйлдвэрийн засварчин цахилгаанчин

-  Баяжуулах үйлдвэрүүдийн  цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж засвар үйлчилгээг хийх -  Баяжуулах үйлдвэрийн  төлөвлөгөөт болон урсгал засварыг график , хуваарийн дагуу хийж гүйцэтгэх, удирдлагад тайлагнах  - Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цахилгааны засвар үйлчилгээг технологийн горимын дагуу талбайн аюулгүй байдал, эмх цэгц, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг ханган ажиллах - Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх, албан тушаалын тодорхойлолтод тавигдсан бусад тавигдах шаардалгын дагуу ажиллах 

Бүртгэл хяналтын мэргэжилтэн/эрэгтэй диспетчер/

Албаны өдөр тутмын ажилд хяналт тавих, засварын ажил, уулын ажлын бүтээлийн болон бусад мэдээ, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, нэгтгэх, тайлагнах Богино, урт хугацааны тайлан боловсруулах, Холбогдох албан тушаалтныг хэрэгцээт мэдээллээр хангаж ажиллах

Хяналтын Механик инженер /Тээврийн/

Автотээврийн албанд харьяалагддаг бүх төрлийн машин механизмын засварчин, хүнд даацын автомашины жолооч, операторууд нарын өдөр тутмын  үйл ажиллагаанд хяналт тавьж зааварчилгаа өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр бүрдүүлж тэднийг мэргэжлийн удирдлагаар хангах. Тээврийн жолооч, засварчдын үүрэг даалгаварт хяналт тавьж ажиллах Уурхайн хүдэр тээвэрлэлтийг тасралтгүй үйл ажиллагаагаар хангахад техник болон ажилчдын байнгын бэлэн байдлыг хангуулж ажиллах, төлөвлөх, хяналт тавьж ажиллах Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг.

Ахлах тогооч

- Уурхайн ажилтнуудад батлагдсан хоолны цэс, технологийн картын дагуу хоол үйлдвэрлэл хийж явуулна - Хоол үйлдвэрлэлийн процесст оролцохдоо хоолны газрын дотоод дэг журам, хөдөлмөр хамгаалал, ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм, журмыг баримтлан, хоолны амт, чанар, өнгө үзэмжийг шалган уурхайн ажилтнуудад өдөр, орой, шөнийн хоолыг орц, норм, халууны хэмийг баримтлан хүртээмжтэй олгох - Хариуцсан хоолны газрын тоног төхөөрөмж, эд хөрөнгөд өдөр тутам хяналт тавьж, өмч хөрөнгө эзэнгүйдэх, үрэгдэх, алдагдах нөхцлийг гаргахгүй байх тал дээр анхаарч ажлын байрыг эзэнгүйдүүлэхгүй байх

БҮ-ийн Ахлах механик инженер

Үйлдвэрүүдийн засварын холбогдолтой бүх ажлын биелэлт болон үйл явцад хяналт тавих, доголдож буй асуудлуудад нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлж, шуурхай арга хэмжээ авах, тасралтгүй явуулах нөхцөл бүрдүүлэх удирдлагаар хангах Урсгал болон төлөвлөгөөт засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хурдан шуурхай удирдан зохион байгуулах, удирдлагаар хангах БҮ-н Механик инженер тоног төхөөрөмжийн урсгал засварчин, засварчин-гагнуурчин нарт өдөр тутмын наряд зааварчилгаа өгч, ажлын цаг ашиглалтанд хяналт тавьж, удирдлагаар хангах Баяжуулах үйлдвэрийн сул зогсолтыг багасгах, үйлдвэрлэлийн бүтээлийг дээшлүүлэх талаар судалгаа хийж, санал солилцох Ажилласан хугацааны үйлдвэрийн үйл ажиллагааны тайланг албаны даргад ээлжийн хугацаа бүрт танилцуулах

Бульдозерийн оператор

Технологийн дагуу хөрсний овоолгыг бэлтгэх Овоолгын аюулгүйн хөмсөг тавих Техникийн аюулгүй байдлыг хангаж ажиллах Төлөвлөгөө нормыг жигд биелүүлж ажиллах

Дампын оператор

Тогтоосон маршрутын дагуу тээвэр хийж, шатах тослох материал болон техник хэрэгслийг  шалгах, механик инженерын заасан нарядын дагуух ажлыг хийж гүйцэтгэх Тээврийг хийхдээ аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу хэвийн үйл ажиллагааг хангаж,      ХАБЭА-н дүрэм, замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан хүдрийн баяжмал тээвэрлэж,    заасан газарт бүрэн бүтэн хүргэх, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах Механикийн зааварчилгааны дагуу засварын ажилд гардан оролцож, засвар үйлчилгээг        түргэн шуурхай хийх Нарядын дагуу өгөгдсөн бусад ажил үүргүүд 

ХАБЭА-Н МЭРГЭЖИЛТЭН

Байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэм хэмжээг сахиулах. ХАБЭА-н Хууль тогтоомж, дотоод дүрэм, журмаар сургалт зохион байгуулах. Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад ажил үүрэг

ХММ-ын засварчин

Засвар үйлчилгээг технологийн горимын дагуу чанартай, найдвартай хийж гүйцэтгэх, техникийн эд анги, сэлбэг хэрэгслийг суурилуулах, солих Хүнд машин механизмын засварын механикч инженерийн оношилж тогтоосны дараа ажлын наряд авч, зааврын дагуу машин механизмыг засварлах Бусад албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу ажиллана

Геотехникийн инженер

Уурхайн хажуугийн параметр болон хөрсний овоолгын  зураг төслийн хэрэгжилтэд хяналт тавих, үл тохирлыг тайлагнах Мэдээллийн баазад өгөгдөл оруулах, өгөгдөлд тулгуурласан дүн шинжилгээ хийх Олборлолтын идэвхтэй бүсэд ажиллагсдыг геотехникийн мэдээллээр тогтмол хангаж ажиллах. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйг чанд мөрдөх

Холбоо барих

Монгол улс, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2-р баг, Баянгол уурхай

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.