Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Парк Плэйс оффис, 3-р давхар Чингисийн өргөн чөлөө 24 Улаанбаатар, Монгол улс

Бидний тухай

“Бодь интернэшнл” ХХК банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, барилгын удирдлага, дэд бүтэц, уул уурхай, хэвлэл мэдээлэл зэрэг салбаруудад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг Монголын тэргүүлэгч групп компаниудын нэг юм.

            Бид оновчтой менежмент, чадварлаг, бүтээлч баг хамт олны хүч хөдөлмөрөөр үйл ажиллагаагаа амжилттай явуулж, жилээс жилд өргөжин тэлсээр байна. “Бодь интернэшнл” ХХК-ийн салбар компаниуд нь Монгол улсын төсөвт албан татвараар их хэмжээний хөрөнгө оруулдаг төдийгүй компанийн нийгмийн хариуцлага, ёс зүйг эрхэмлэн, Монгол улсын нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулсан олон ажил, бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн.

“Бодь интернэшнл” ХХК нь 2014 оноос группийн компаниудад салбарын нэгдэл үүсгэх зорилгоор үл хөдлөх хөрөнгийн удирдлага, барилга, дэд бүтцийн чиглэлийн компаниудыг “Бодь интернэшнл” ХХК-ийн дор, банк санхүү, даатгал хөрөнгийн зах зээлийн чиглэлийн компаниудыг “Голомт файнэншил групп” ХХК-ийн дор, Хэвлэл мэдээлэл, медиа салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг “Монгол масс медиа” ХХК-ийн дор нэгтгэснээр өдгөө 3 групп компаниар үйл ажиллагаагаа явуулж байна.

“Бодь интернэшнл” ХХК, “Голомт файнэншил групп” ХХК, “Монгол масс медиа” ХХК болон тэдгээрийн охин хараат компаниуд нь дэлхийн улс орнуудын томоохон компаниудтай бизнесийн хамтын ажиллагааг амжилттай өргөжүүлэн ажиллаж ирсэн бөгөөд өөрсдийн үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудад тэргүүлэгч болон амжиллтай ажиллаж байна.

© Бодь Интернэшнл ХХК. 1993-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.