Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бодь Интернэшнл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЗУРАГ ТӨСЛИЙН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ

Төслийн хүрээнд харьяалагдах багц ажлуудыг нэгдсэн төлөвлөгөөт хугацаанд, техникийн шаардлага, нөхцөл байдалд тохируулан зөв зохион байгуулалттай төлөвлөж, зураг төсөлтэй холбоотой бүх үйл ажиллагааг зохих шаардлагын дагуу гүйцэтгэж хэлтсүүдийг шаардагдах мэдээллээр ханган, үүсэх асуудал болон харилцааг удирдан зохион байгуулах

БИЗНЕС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР

Төсөл, тендер, концессыг судлах, компанийн удирдлагад танилцуулах, сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах ажлын зохион байгуулалтыг гүйцэтгэж, оролцох; Компанийн бусад охин компаниуд, хамаарал бүхий компаниудын үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх боломжит шинэ бизнес, төсөл, тендер, бусад сонгон шалгаруулалтуудыг судлах, танилцуулах, сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах ажлыг зохион байгуулах; Компанийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх аливаа төслийн бараа материал, тоног төхөөрөмжийн гадаад, дотоод тээврийн зохицуулалтыг хурдан шуурхай, найдвартай зохион байгуулах, бараа материал, тоног төхөөрөмжийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх ажлыг төлөвлөгөөт хугацаанд төсөлд аливаа сөрөг нөлөөгүй гүйцэтгэх;

ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТЭН

Компани болон охин компаниудын үндсэн хөрөнгийн удирдлагын оновчтой төлөвлөлт, ашиглалт үйлчилгээг хариуцах, шаардлагатай төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, зардал болон гүйцэтгэлийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх, тайлагнах  Хөрөнгийн одоогийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, ашиглалтын хугацаа, засвар үйлчилгээний мэдээлэл болон бусад хөрөнгийн өгөгдөл мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар хөрөнгийн дотоод зохицуулалт, шийдвэрүүдийг гаргах, ашиглалтын хугацааг уртасгах үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх  Компаниудад байршиж байгаа хөрөнгийн бүртгэл, нэгдсэн мэдээллийн санг удирдах, ашиглалт үйлчилгээний нэгдсэн арга аргачлал, заавар журмаар хангах Бусад газар, хэлтэстэй хамтран хөрөнгийн ашиглалтанд хяналт тавих, шинээр захиалсан эд хөрөнгийг ашиглалтанд оруулах, тасалдалыг үүсгэхгүй байх үүднээс хөрөнгийн урьдчилан захиалга, төлөвлөлтийг оновтой гаргах  Хөрөнгийн бүртгэл, баримтжуулалт, хаягжуулалт, хяналт, шалгалт, хөрөнгийн дотоод шилжүүлэг, урсгалын үйл явцыг удирдах 

Архивын ажилтан

Архив дээр ажиллаж байсан 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх Ажлын өдөр, ажлын цагаар ажиллах боломжтой байх Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын мэдлэгтэй байх  

САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ/НЯГТЛАН БОДОГЧ

Компанийн санхүү төсвийн үйл ажиллагаанд шинжилгээ хийх Бараа материалын худалдан авалт, зарцуулалтын холбогдох тооцоо бүртгэлийг хийх, тайлагнах Бараа материалын ашиглалт, хадгалалтанд хяналт тавих, тооллого хийх Бараа материалын гааль, тээвэр, татвар, бусад холбогдох өртгийн тооцоог хийх Бэлтгэн нийлүүлэгч болон туслан гүйцэтгэх компаниудтай тооцоо нийлэх, баталгаажуулах Бусад холбоотой ажил үүрэг Төслийн талбайд ажиллаж буй агуулахын няравуудын ажлын удирдан зохион байгуулах Агуулахын эмх цэгц зохион байгуулалтг хариуцах

ТЕХНОЛОГИЧ ИНЖЕНЕР /БЕТОН ЗУУРМАГ ҮЙЛДВЭР-РОСТЕР/

Захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бетон зуурмагийн орц норм төлөвлөх, тасралтгүй ажиллагааг ханган ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, Шаардлагатай үйлдвэр тоног төхөөрөмж болон машин механизм, ажиллах хүчний төлөвлөлтийг боловсруулах хэрэгжүүлэх, ОУ-ын болон Монгол улсын стандарт шаардлагад нийцсэн бетон зуурмагийг үйлдвэрлэх, Бетон зуурмаг болон түүхий эд материалын чанарын үнэлгээ хийх, Захиалагч болон албаны удирдлага менежрүүдийг мэдээллээр хангах, Орц нормын өөрчлөлтийг репортыг хянах, өөрчлөлт тохируулга хийх Бетон зуурмагт хэрэглэсэн материалын зарцуулалтын тайланд үндэслэн дүгнэлт гаргах, сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, Бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг тогтсон хугацаанд хийлгэх бүртгэл хөтлөх

МЕХАНИК ИНЖЕНЕР /РОСТЕРООР/

Бетон зуурмагийн үйлдвэрийн хэвийн ажиллагааг бүрэн хангах, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээний хуваарь гаргах, хэрэгжилтийг хангах Компанийн автомашин, механизм, техник тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг бүрэн хангаж, засвар үйлчилгээ болон арчилгааг тогтмол хийж, зохион байгуулах  Бүтээгдэхүүний материал, процесын механик эд ангитай холбогдох асуудлаар судалгаа хийх зөвөлгөө өгөх, тоног төхөөрөмжөөр гүйцэтгэх ажлын хуваарь гаргах мөрдүүлэх, Үйлдвэр болон техник хэрэгслүүдийн аваарь, осол аюулгүй ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар, 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН

Захиргааны хэсгийн ажил үүргүүдийг хэрэгжүүлэх, тайлагнах, үйлчилгээний ажилтнуудын гүйцэтгэлийг удирдах Оффиссын зохион байгуулалт, тохижилт, эмх цэгц, ашиглалт, үйлчилгээтэй холбоотой ажлуудыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах Цэвэрлэгээ үйлчилгээ болон бусад гэрээт компаниудтай хамтран ажиллах, хяналт шаардлага тавих, үр дүнг дүгнэх Ажилтнуудад чиглэсэн спорт, урлагын арга хэмжээ болон төрөл бүрийн олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах, ажлын хэсэгтэй хамтран ажиллах, шаардлагатай мэдээлэл, судалгаа, бүртгэлийг хөтлөх Хариуцаж буй чиг үүргүүдийн хүрээнд боломжит тоон болон бусад тооцоолол, судалгаа хийх, түүндээ үндэслэн анализ, дүн шинжилгээ гаргах, байнгын сайжруулалт хийх Гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажил үүрэгт дэмлэг үзүүлэх, Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хурал уулзалт, сургалт арга хэмжээний бэлэн байдал зохион байгуулалтын хариуцан ажиллах

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АЖИЛТАН/БЕТОН ЗУУРМАГ ҮЙЛДВЭР/

ЭМААБО-ны талаарх бодлого төлөвлөлт, үндсэн зарчим,  дүрэм журмыг хэрэгжүүлэх Ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, хяналт тавьж хэрэгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх Учирч болзошгүй аюул эрсдэл, аливаа хохирлоос урьдчилан сэргийлэх ХАБЭА-н  менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх, үйл ажиллагааны биелэлтийг хангаж, удирдлагад тайлагнах Нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах,  аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх

БАРИМТ БИЧГИЙН АЖИЛТАН /РОСТЕР/ Хятад хэлтэй

Төслийн баримт бичиг боловсруулах, хадгалах, ашиглах, хүргүүлэх, хүлээн авах, шинэчлэх Хүргүүлж буй бичиг баримтын үнэн зөв, алдаагүй, бодит байдалд хяналт тавих Төслийн баримт бичгийн хяналтын журам боловсруулах, батлуулах, мөрдлөг болгон ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих Захиалагч талын хятад ажилтнуудтай холбогдож мэдээлэл солоилцох, шаардлагатай үеүдэд орчуулга хийх

БЕТОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭРИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР

Цахилгаан станцын төслийн хүрээнд хэрэгжүүлэх барилга угсралтын бетон зуурмагийн үйлдвэрийн технологи, дотоод зохион байгуулалтыг хариуцан ажиллах Захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бетон зуурмагийн орц нормыг төлөвлөх, технологитой холбоотой заавар зөвлөмжийг боловсруулах, ОУ-ын болон Монгол улсын стандарт шаардлагад нийцсэн бетон зуурмагийг үйлдвэрлэх Компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг өөрийн эрх үүрэгт тохируулан хэрэгжүүлэх Бетон зуурмаг болон түүхий эд материалын чанарыг үнэлэх, дүгнэх, мэргэжлийн удирдлагаар хангах Компанийн болон бетон зуурмагийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлэлцээрт оролцох, санал оруулах Үйлвэрийн шинэчлэл, өргөтгөлийн үйлд ажиллагааг удирдан зохион байгуулах Бетон зуурмагийн ажлын чанарт хяналт тавьж, технологи мөрдөлт, ажлын тоо хэмжээг  баталгаажуулж ажиллана Үйлдвэрлэлийн хэлтсийн ажилтнууд болон туслан гүйцэтгэгчийн инженерүүдийн ажлыг удирдаж хянана.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Парк Плэйс оффис, 3-р давхар Чингисийн өргөн чөлөө 24 Улаанбаатар, Монгол улс

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.