Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

RE/MAX Standard

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

RE/MAX нь дэлхий даяар Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлалын франчайзингийн үйлчилгээгээр жил бүр №1-т жагсдаг хүчирхэг компани юм.Анх Америк улсад үүсгэн байгуулагдсанаас хойш 50-аад жилийн хугацаанд RE/MAX-ын амжилтын түүх нь үл хөдлөх хөрөнгийн салбарт домог мэт яригдаж, агуу бизнесийн хүчийг илтгэсээр байна. RE/MAX нь Үл Хөдлөх Хөрөнгийн зах зээл дээр хамгийн сайн борлуулалт хийдэг компани бөгөөд дэлхийн 110 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг.

Өдгөө Монгол улсад 70 гаруй салбар брокер оффис, 1200 гаруй агенттай хүчирхэг хамт олон болж, Монголын Үл Хөдлөх Хөрөнгийн зах зээлд эзлэх цар хүрээ, борлуулалт, агентын орлого, агентын тоогоороо салбартаа тэргүүлж байна.Монгол дахь RE/MAX-ын агентууд1 ЦАГТ 1 ГҮЙЛГЭЭхийж байна.

Манай RE/MAX STANDARD брокер оффис нь Монгол дахь RE/MAX Үл Хөдлөх Хөрөнгө зуучлалын 21-дэх салбар компани бөгөөд 2018 оны 4-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдөр бид Санхүүгийн Зохицуулах Хорооны ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-тэйгээр харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийн даан Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

БИДНИЙ АМЖИЛТУУД:

  • 2018 оны 3 удаагийн “САРЫН ШИЛДЭГ БРОКЕР ОФФИС”
  • 2019 оны 2 удаагийн “САРЫН ШИЛДЭГ БРОКЕР ОФФИС”
  • 2020 оны бүсийн “ХАМГИЙН ОЛОН СОЛО ТҮРЭЭСИЙН ГҮЙЛГЭЭ” 3-р БАЙР
  • 2021 оны бүсийн “ХАМГИЙН ОЛОН СОЛО ТҮРЭЭСИЙН ГҮЙЛГЭЭ” 1-р БАЙР

БИД УРЛАГ СПОРТООР Ч ТЭРГҮҮЛДЭГ:

  • Voice of RE/MAX тэргүүн байр
  • RE/MAX Волейболын аварга шалгаруулах тэмцээн 1-р байр
  • RE/MAX Биллиардын аварга шалгаруулах тэмцээн 1, 2-р байр

Бидний амжилт тасралтгүй үргэлжилсээр...

ТА БИДЭНТЭЙ НЭГДСЭНЭЭР:

Хувийн цагийн менежментээр ажиллаж, ашиг орлогоо хүссэн хэмжээгээрээ нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн /GRI,CIPS г.м/ сургалтуудад хамрагдан мэргэжлийн агент реалтор болж, хүмүүнлэгийн үйлст хувь нэмэрээ оруулан, олон улсын хурал цуглаанд оролцож, өөртөө цаг зав гаргах болон урлаг спорт бүхий л талаараа өөрийгөө хөгжүүлэн, олон улсын зах зээлд гарч ажиллах зэрэг олон БОЛОМЖУУД АТГАНА.

ТА ХҮЧТЭЙ Ч, БИД ИЛҮҮ ХҮЧТЭЙ!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2018

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 SHOPPING MALL, 2-р давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.