Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Чиг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Танилцуулга 1990 ээд он...

Дотоодын гэхээсээ гадаадын барааг илүүд үздэг байсан үе.Яагаад монгол хүн эх орондоо чанартай бүтээгдэхүүнийг хийж болохгүй гэж...

Энэ л үед (1993) бид үйлдвэрлэлийнхээ анхны гарааг эхэлж монгол хүний хөлний онцлогийгсудалсаар өнөөдөр захиалагчдынхаа хөлд тохирсон зохион бүтээлтийг хийж , дээд зэргийн боловсруулагдсан арьс ширэн материалаар хамгийн чанартай, хөлд эвтэйхэн , байгаль цаг уурын нөхцөлд зохицсон,загварын чиг хандлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, эдүгээ 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч юм.

ЧИГ гутлын үйлдвэр нь :

  • Гутал үйлдвэрлэгчдийн улсын уралдаан 2022 -д тусгай байр
  • TRAM Fashion and Leather Designers Competition 2021 - Leather Ladies Shoes төрөлд 1-р байр
  • Гутал үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар уралдаан 2019 -д 3-р байр
  • UB Fashion Week 2009 –дхурц тод өнгө, зүүмэл хуваалт бүхий панк стилийн эрэгтэй, эмэгтэй гутал, цүнхний бүрэн хэмжээний коллекцио тус тус толилуулсан.
  • UB Fashion Week 2008 –д өнгө материал хуваалтын өвөрмөц шийдэл бүхий өдөр тутмын, эмэгтэй гутал цүнхний бүрэн хэмжээний коллекци
  • МҮХАҮТ-аас “2009 оны жижиг, дунд бизнесийн онцлох ENTERPRENEUR” –р шалгаруулж “Хүрэл Меркури”, Хүндэт өргөмжлөлөөр шалгарсан.
  • МАШБҮХ-Намар-2007, 2008, 2009 –д өргөмжлөл, батламж, шилдэг үйлдвэрлэгч,
  • МХАҮТанхимаас болон жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг үзэсгэлэнгүүд
  • МХЭАХНийгэмлэгээс ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт зохиогдсон “Улаанбаатар-Шилийн гол түншлэл-2007” дурсгалын медаль,
  • “Монголд үйлдвэрлэв” анхны үзэсгэлэн худалдаа

ЧИГ гутлын үйлдвэр нь үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хүмүүсийн хэрэглээ болж явсаар өнөөдөр монголдоо чанар, шинэлэг загвараараа олны таашаалыг хүртэж , дотоодын худалдан авагчиддаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэсээр байна.

"Бид гутлын үйлдвэрлэлд үлгэр жишээ болж, эрүүл чанартай бүтээгдэхүүнийг бий болгоно"

  • Алсын хараа

    2034 он гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлж нийт зах зээлийн 10 хувийг дангаар нийлүүлэгч компани болох

  • Эрхэм зорилго

    Бид импортын бүтээгдэхүүнийг орлох, дотоодын түүхий эдээр байгальд ээлтэй, арьсан бүтээгдэхүүний жишиг үйлдвэрлэлийг бий болгож эрүүл чанартай бүтээгдэхүүнээр тэргүүлэгч хамт олон байна.

  • Уриа

    Гоё мөрөө үлдээ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Шинэлэг загвар, технологи стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн

  • Байгуулагдсан он

    1994

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ХУД-ийн урд арьс ширний гудамж,Чингисийн өргөн чөлөө, 147 тоот 7505-0520,8899-8985

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.