Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Морьтон цогцолбор, 3-р давхарт

Бидний тухай

Хүний нөөцийн бүрдүүлэлтсонгон шалгаруулалтын ажлын талаар

Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын ажил нь чадварлаг хүмүүсийг байгууллагад татаж, тэднээс тухайн ажлын байранд тохирох хамгийн сайн ажил горилогчийг шилж авах ажиллагаа юм.

Энэхүү үйл ажиллагаа нь олон үе шаттай, цаг их зарцуулдаг ажил тул байгууллагын хүний нөөцийн ажилтнууд зөвхөн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын ажилдаа ихэнх цагаа зарцуулж байгаа нь нууц биш юм. Иймд компаниуд хүний нөөцийн сонгон шалгаруулалтын ажлаа мэргэжлийн байгууллагаар хийлгэх нь тэдний цаг завыг хэмнэхээс гадна чадварлаг ажилтныг цаг алдалгүй олж авах боломжтой болно.

Бизнетворк рекрутинг үйлчилгээний тухай

Бизнетворк рекрутинг нь ажлын байрны хамгийн том сүлжээ болох Biznetwork.mn болон бусад гадаад эх үүсвэрүүдээс бүрдүүлсэн анкетын сан, ажил олгогч компаниудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүний нөөцийн сонгон шалгаруулалтын ажлыг мэргэжлийн түвшинд, чадварлаг баг бүрдүүлэн гүйцэтгэж байна.

Та манай үйлчилгээг сонгосноор:

  • Монголын ажлын байрны хамгийн том сүлжээн дэх анкетын сан болон бусад эх үүсвэрээс чадварлаг ажилтнуудыг олж авах боломжийг ашиглах,
  • Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын ажилд зарцуулагддаг цагийг хэмнэж, өөрийн үндсэн бизнестээ илүү анхаарч, цагаа зарцуулах,
  • Үнийн хувьд уян хатан нөхцөлтэй ба гишүүн компаниуд хөнгөлөлт ашиглах боломжтой.

 



 

Ажлын байрны зарууд

  1. Оффис менежер9 сарын 23. 10:39
  2. Борлуулалтын шинжээч9 сарын 19. 14:37
  3. Үйл ажиллагаа хариуцсан менежер9 сарын 19. 14:15
  4. Вэб хөгжүүлэгч9 сарын 18. 17:53
  5. Нягтлан бодогч9 сарын 18. 17:38
© Biznetwork Recruiting. 2017-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.