Үндсэн хувилбар

Бидний тухай

Бидний тухай

Бид хүнсний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 1993 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхлээд, 1996 онд БАМБУУШ ХХК болсон. Энэхүү хугацаанд үйлдвэрлэлийн техник технологио сайжруулан шинэчилж, бүтээгдэхүүний сав баглаа боодлын өнгө үзэмж , дизайныг сайжруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж ирсэн нь үр дүнгээ өгч байна. Одоо тус үйлдвэр нь эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан 900 мкв талбай бүхий өөрийн эзэмшлийн байранд 100 гаруй ажиллагсадтай 6 –н салбар цехэд 50 гаруй нэр төрлийн талх нарийн боовыг үйлдвэрлэж байна. 2003 оноос эхлэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг үе шаттайгаар хийж, сав баглаа боодлыг шинэчлэн ажиллаж байна. Манай үйлдвэр нь өөрийн нэрийн бүтээгдхүүнийг Улаанбаатар хотын нэрийн барааны дэлгүүрүүд Скай, Номин, Миний дэлгүүр,Боса зэрэг супермаркетуудуудын сүлжээ болон бусад бөөний худалдааны төвүүдээс гадна Дархан, Эрдэнэт, Булган, Төв аймаг гэх мэт хөдөө орон нутгийн 600 гаруй гэрээт борлуулагчдаар дамжуулан хэрэглэгчиддээ хүргэж байна. 2007 оноос европ стандартын “Orange Bakery” брэндийн халуун талхыг зах зээлд гаргаснаар хэрэглэгчдийн таашаалд нийцсэн “чанарлаг брэнд” үнэлгээг аваад байна. Түүнчлэн манай хамт олон хүнсний аюулгүй байдлыг хангах, экологийн цэвэр хүнс үйлдвэрлэх тал дээр хүч тавин анхаарч эх орныхоо эрүүл цэвэр түүхий эдээр эрүүл чанарлаг хүнс үйлдвэрлэх судалгаа шинжилгээний ажлаа эхүүлсэн билээ.

Ажлын байрны зарууд

  1. Нягтлан бодогч6 сарын 24. 11:21

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© БАМБУУШ ХХК. 1993-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.