Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Оакс экспресс монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ОАКС ЭКСПРЕСС МОНГОЛИА”ХХК

ТАНИЛЦУУЛГА

2010 оноос Оакс Экспресс Монголиа ХХК нэртэйгээр гадаад, дотоод худалдаа, кран өргөх төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, сургалт, цахилгаан шатны

худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдсан. Одоогоор нийт 122 цамхагт кран, 16 ширхэг вандан кран, 20 ширхэг гүүрэн краны угсралт,600 нь ширхэг өргөх байгууламжид магадлалгаа хийж, нийлүүлэлт, засвар үйлчилгээний ажил хийж гүйцэтгэн МХЕГ-аар баталгаажуулж аж ахуй нэгжид хүлээлгэн өгсөн .

Энэ хугацаанд хөдөлмөр хамгааллын осол зөрчилгүй ажиллаж ирсэн. Манай компани нь төслийн болон чанарын баг ажиллуулж ажиллагсдынхаа мэдлэг мэргэжлийг байнга дээшлүүлэн ажиллаж байна. УБТЗ-ын салбар аж ахуйн нэгжүүд, Уулын баяжуулах, Энержи ресурс ХХК, Эрдэнэт үйлдвэр, Тэсо констракшин, Зуншин ХХК, Бороо гоулд ХХК , МАК ХХК, Астра ХХК, Жигүүр гранд групп ХХК Алтай констракшн ХХК Гангар инвест ХХК Баярс констракшин ХХК ИСиСИ ХХК Вагнер ази тоног төхөөрөмж ХХК Комит сервис ХХК компаниудын кран,өргөх төхөөрөмжийн, аюулгүйг ажиллагааг хариуцан, засвар үйлчилгээг гүйцэтгэн мэргэжлийн хяналтын байгуулгуулгатай хамтран магадлалгаа туршилтыг хийж, аюулгүй ажилалааг бүрэн хангаж ашиглалтанд хүлээлгэж өгч байна

2010 онд Оакс Экспресс Монголиа ХХК-ийн дэргэд техник сургалтын төвийг байгуулан нийт 3839 нь суралцагчдыг краны оператор, аюулгүй ажиллагаа хариуцагч, бүрэн бүтэн байдал хариуцагч, оосорлогч-дохиочин,сэрээт болон сагстай өргүүрийн оператор зэрэг мэргэжлээр төгсгөөд байна.

Боловсон хүчний хувьд чадварлаг инженер техникийн ажилтнуудаар бүрдсэн баг, нарийн мэргэжлийн гагнуурчин, цахилгаанчин, механик угсрагч, кранчин, лифтчин зэрэг мэргэжил эзэмшсэн туршлагатай хамт олонтой. Мөн өөрсдийн ажилчид болон шинээр ажилд орогсдыг өөрийн сургалтын төвд сургах, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг байнга зохион байгуулдаг.

Гадаад харилцаа

Герман улсын SEW давтамж хувьсгуурийн үйлдвэр Украйны ПТО краны үйлдвэр, ОХУ-ын Кран тех сервис ХХК, БНХАУ-ын WEI HUA краны үйлдвэр, Аюулгүй ажилгааны тоног төхөөрөмжийн чиглэлээр WTAU компани болон AUX Elevator лифтний үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааны гэрээтэйгээр ажиллаж байна.

Шинэ технолги

УБТЗ-ын зүтгүүрийн депогийн гүүрэн кранд давтамж хувиргагч инвертор төхөөрөмжийг суурилуулсан. Энэхүү давтамж хувиргагч суурилуулснаар цахилгааны ашиглалтыг 30% хэмнэж, краны ашиглалтын хугацааг уртасган, найдвартай ажиллагааг дээшлүүлсэн. Цаашид УБТЗ-ын крануудад дээрх төхөөрөмжийг суурилуулах ажлыг хийхээр гэрээ байгуулагдаж байна. Мөн УБТЗ ын Эрдэнэт өртөөнд КСК-30 кранд даац хязгаарлагч төхөөрөмж шинээр суурьлуулаад байна.

Мөн Герман улсын SEW брендийн давтамж хувьсгуурийг Монголд оруулж ирж Техник импорт ХХК ийн 32 тн кран дээр суурьлуулж шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгээд байна.

Цахилгаан шат

Манай компани нь АНУ-ын ОТIS компанийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Шанхай хотод байгуулагдсан AUX EXPRESS компанийн албан ѐсны төлөөлөгч болсноор Монгол улсын зах зээлд өндөр технологи бүхий чанар

тай бүх төрлийн цахилгаан шат, урсдаг шат, болон дагалдах тоног төхөөрөмжийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр нийлүүлэх бүрэн боломжийг

бүрдүүлсэн. Манай компанийн зах зээлд санал болгон нийлүүлж байгаа цахилгаан шат нь АНУ-ын ОТIS брэндийн бүхий л давуу талыг шингээсэн бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй эко бүтээгдэхүүн төдийгүй зорчигчийн аюулгүй байдлыг хангасан техникийн аливаа саатал, эрчим хүч тасарсан үед хамгийн ойрын давхарт зорчигчийг буулгах системээр тоноглогдсон, өндөр хурдны цахилгаан шат бөгөөд АНУ болон БНХАУ-д хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын чанар, стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм.

НХОГ –аас зарласан орон сууцны цахилгаан шат шинэчлэх тендерт шалгарч энэ ажлын хүрээнд нийт 80 нь ширхэг цахилгаан шат нийлүүлж угсрах ажлыг хийж гүйцэтгээд байна

Сургалтын төв

“Манай сургалтын төв нь

  • Кран, өргөх механизмын хяналтхариуцагч
  • бүх төрлийн краны оператор
  • Оосорлогч , дохиочин
  • краны бүрэн бүтэн байдал хариуцагч
  • Краны ачаа шилүүлэх үеийн аюулгүй ажиллага харицагч
  • Даралтад савны оператор
  • Цахилгаанболонхийнгагнуурчин
  • Автомашины засварчин
  • Барилгын өргүүрийн оператор
  • Сагстай өргүүрийн оператор
  • Сэрээт өргүүрийн оператор
  • Лифтийн засварчин, механик
  • Краны засварчин механик
  • Уриа

    Хамтдаа хөгжиж аюулгүй ажиллая

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо 3-р эмнэлгийн замын урд талын автобусны буудлын чанх урд улаан тоосгон байрны 4-н давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.