Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

АРИГҮ Медиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

АРИГҮ нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бүтээлч стратегийн компани билээ. Зохион байгуулалттай хэвлэл мэдээлэл, медиа сэтгэхүйгээс нээлттэй нийгэмд шилжээд удаагүй байсан Монгол Улсад санаагаа илэрхийлэх дуудлага хийгээд харилцаа холбооны шинэ дуу хоолойны хэрэгцээ асар ихээр нэмэгдсэн бөгөөд эл цаг үед АРИГҮ нь маркетинг, мэдээлэл харилцааны үйлчилгээг үзүүлэх анхны мэргэжлийн байгуулага болон үүсгэн байгуулагдсан. Тэр цагаас хойш АРИГҮ нь ПР, маркетинг хийгээд мэдээлэл харилцааны хөгжлийг тасралтгүй урласаар иржээ.

Бид гадаад, дотоодын 500 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байгаа бөгөөд 2012 оноос эхлэн Японы алдарт ADK компанитай хамтран олон улсын стандартад нийцэх үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн ажиллаж эхлэсэн.

Бидний хийсэн ажлаас дурдвал:

1. Huawei Technologies компанитай 2017 - 2018 брэндийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, борлуулалтыг дэмжих“ДЭЛХИЙН ШИЛДЭГ БРЭНД МОНГОЛД” төслийг эхлүүлж одоог хүртэл хамтран ажиллаж байна.

2. 2014-2019 онд Японы Тоёота брэндтэй хамтран ажиллаж эхлэсэн. Тус компанийн Наадмын пиар компанит ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

3. 2015-2016 онд Скайтел ХХК-ийг олон нийтэд дахин цоо шинэ өнгө төрхөөр танилцуулах ри-брэндингийн стратеги боловсруулж нэвтрүүлсэн.

4. 2015-2016 ондӨмнөговийн бүсэд усны чиглэлээр мэдээлэл харилцааг сайжруулах стратеги боловсруулж хэрэгжүүлсэн.

5. 2020.05 сар - 09 сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран байгууллагын мэдээллийг олон нийтэд илүү хүртээмжтэй болгохын тулд мэдээлэл харилцааны стратеги боловсруулах, иргэдэд эерэг, үнэн зөв мэдээллийг хүргэх дүр төрхийг бий болгож улмаар мэдээлэл харилцааны хүртээмжтэй сувгуудыг тодорхойлох зорилготой стратеги боловсруулж хэрэгжүүлсэн.

6. 2020.06 сар-08 сард Тоёота брэндийн аюулгүй наадья компанит ажил зэргийг жишээ татан дурдаж болно.

  • Уриа

    Information to success

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил, Режис плэйс 9 давхарт 906 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.