Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

3мен

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“3Мен” ХХК нь 2007 онд анх “Сэсэн” нэртэйгээр тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө нэрээ “3Мен” болгон өөрчилж одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байна.

2007 онд тавилгын үйлдвэрлэл

2008 онд Гермэс төвд /LG, BS, Hanwa/ брэндийн Солонгос хуулга борлуулах дэлгүүр

2009 онд Интерьер, экстерьер зураг төслийн эрх авснаар хэрэглэгчийн хүссэн интерьерийг зураг төсөл, засал чимэглэл, тавилгын хамт хийж гүйцэтгэх болсон.

2010 оны нэг сард Хаяг рекламын үйлдвэрлэлийн арав гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг оруулж ирснээр /хулдаасан хэвлэл, Фото хэвлэл, дэлгүүрийн дотор болон гадаа товгор гэрэлт үсэг, даавуун хэвлэл, ажлын үнэмлэх, подволка малгайн дээрх хэвлэл, гэрэлт самбар, өргөмжлөл, билэг дурсгал/ г.м төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэвтрүүлэв.

2010 оны 5 сард Үйлдвэрлэлийн автоматжуулалтын програм хангамжийн систем (CAM) нэвтрүүлснээр гүйцэтгэж байгаа бүтээгдэхүүн хэлбэр дизайны хувьд хүссэн хэлбэр дизайнтайгаар хэрэглэгчдэдээ хүрэх болсон.

2011 оны 1 сард Зуун айлд /LG, BS, Hanwa, Para beza/ брэндийн Солонгос хуулга борлуулах салбар дэлгүүр мөн тус онд “3М” брэндийн албан ёсны дистрибютер болсон.

2012 онд Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө шинэчилж хуучин ажиллаж байсан хүчээ мөн хоёр дахин нэмснээр хэрэглэгчдэд урд нь ажиллаж байсан хүчээс 3 дахин хурдан шуурхай бүтээгдэхүүн хүргэх болсон.

2013 онд Шилэн хийц, төмөр хийцийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа

Дээрх үйлдвэрлэлүүдийн нэг дор цогцоор нь бий болгосноор хэрэглэгчдэдээ нэг дороос чанартай, хурдан шуурхай, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна. Цаашдаа сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох үйлдвэрлэлийн автоматжуулалтын систем болон тоног төхөөрөмжийг улам сайжруулж үйлдвэрлэлийн загварчлал, оптимаци ба симуляци хийх системүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж ажиллана.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тавилга, модон эдлэл үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    2007

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, СХД, Орбит явах замд веллмартын хажууд Бишрэлт агуулахын байр Е блок

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.