Монгол улсад үүсээд байгаа хорио цээртэй холбоотой шалгалт болон сургалтууд цуцлагдсан байгаа.

Хорио тавигдахаар мэдээллийг сайтад байршуулах болно.

Баярлалаа

Танилцуулга

 

“Зангиа Академи” гэж юу вэ?

"Зангиа Академи" нь хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, онцлогт тулгуурлан ажилладаг. Бид ажил горилогч болон ажил олгогчдод чиглэсэн үйл ажиллагаа явуулах, тэднийг чадваржуулах, сурч хөгжих боломжоор хангах, ажил горилогчдын мэдлэг, чадварыг баталгаажуулан ажил олгогч нарт таниулах зорилготой.

 “Зангиа Академи” нь дараах үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.

  1. Ажил горилогч нарыг дэмжин, тэдний ур чадварыг батлах зорилгоор оффисын программын мэдлэг болон хэлний чадварын түвшин тогтоох шалгалт авдаг. Шалгалтын дүнгээ ажил горилогч өөрийн анкетад хавсаргах боломжтой.
  2. Ажил горилогч болон байгууллагын ажилтнуудад зориулсан оффисын программ болон 10 хурууны бичгийн сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

“Зангиа Академи”-аар мэдлэгээ баталгаажуулах нь ямар давуу талтай вэ?

Мэдлэгээ баталгаажуулан шалгалтын дүнгээ анкетдаа хавсаргах нь таны мэдлэгийн түвшинг бодитоор үнэлэн, таниулах бөгөөд энэ нь ажилд орох боломжийг нэмэгдүүлэх давуу талтай.

 Үнэлгээгээ хэрхэн дээшлүүлэх вэ?

Шалгалтын үнэлгээг анкетдаа хавсаргах эсэхээ та өөрөө сонгох ба шалгалтыг дахин өгч үнэлгээгээ өсгөж болно. Шалгалт өгснөөр Бизнетворк Академийн сургалтуудад хөнгөлөлттэй хамрагдах боломжтой.

 

Шалгалтууд

  • Англи хэл
  • Microsoft Word
  • Microsoft Excel
  • Хурдан бичих

(Бүх шалгалтын материалууд олон улсын стандартын дагуу боловсруулан бэлтгэгдсэн.)

Шалгалтын хуваарь

Даваа-Баасан гарагт 15:00 цагт авч байна.

Төлбөр

  1. Англи хэл - 9,900 ₮ - 0 ₮
  2. Microsoft Word - 9,900 ₮ - 0 ₮
  3. Microsoft Excel - 9,900 ₮ - 0 ₮
  4. Хурдан бичих - 9,900 ₮ - 0 ₮

Бүртгүүлэх

Та шалгалтад бүртгүүлэхдээ өөрийн анкетаар нэвтэрч, шалгалтын төрөл болон цагаа сонгон бүртгүүлнэ. Хэрэв та Зангиа.мн сайтад бүртгэлгүй бол анкетаа шинээр үүсгээрэй.

Бүх шалгалтыг Academy-н байранд авна.

Сургалтууд

Бид дараах сургалтуудад элсэлт авч байна.

  • Компьютерын анхан шатны цогц сургалт
    • Компьютерын анхан шатны хэрэглээ - 2 өдөр
    • 10 хуруугаар хурдан бичих - 4 өдөр
    • MS-Excel анхан шат - 2 өдөр
    • MS-Word анхан шат - 2 өдөр
  • Компьютерын хэрэглээний программын цогц сургалт
    • 10 хуруугаар хурдан бичих - 4 өдөр
    • MS-Word анхан дунд шат - 2 өдөр
    • MS-Excel анхан дунд шат - 2 өдөр
  • Microsoft Excel программын амралтын өдрийн эрчимжүүлсэн сургалт - Бямба, Ням 
  • Microsoft Excel дунд шатны сургалт - 5 өдөр
  • Ажлын ярилцлагад бэлтгэх, анкет хэрхэн бөглөх талаар зөвлөгөө сургалт - 2 цаг


Холбоо барих

Хаяг

17040, Монгол улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, Зайсангийн гудамж, Оргил шилтгээн 21-2

Утасны дугаар

80570022,83080880