Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Систем хөгжүүлэгч

3,000,000 - 4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн хэмжээний системүүд дээр бүтээгдэхүүний менежерүүдийн гаргасан шаардлагын дагуу өөрчлөлт, хөгжүүлэлтийг хийх
  • Системүүдтэй холбоо хамааралтай ажиллаж байгаа бусад систем, мэдээллийн сангийн холболтын хэвийн ажиллагааг хангах
  • Дотооддоо хийхээр төлөвлөсөн шинэ системүүдийн хөгжүүлэлтийг хийж хэвийн ажиллагааг хангах; засвар, нэмэлт өөрчлөлтүүдийг хийх

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Django Python framework дээр 2-оос доошгүй жил ажилласан, ахисан түвшиний ур чадвар
  • JQuery дээр ажиллах чадвартай
  • React, HTML, CSS ахисан түвшний мэдлэгтэй
  • Windows, Linux Server тэй ажиллах ур чадвар cross-platform, multiplatform software,
  • REST API болон Microservices архитектурын мэдлэгтэй,
  • SQL болон NoSQL өгөдлийн сангийн технологитой ажиллах туршлага сайн байх,
  • LS Retail & Dynamics Nav системтэй ажиллах ур чадвар,
  • Data warehouse, data lake house шийдэл нэвтүүлж, ажиллаж байсан бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

Яагаад Премиум Нэксус ХК вэ?

  • Манай компанид та өөрөө карьераа удирдах боломжтойг мэдэх үү? Манай компани Карьер хөгжлийн системээ ажилтан бүрдээ маш ойлгомжтой байхад анхаардаг бөгөөд энэхүү системээр тухайн ажлын байран дээрээ мэргэшсэн ажилтан, өөрийн удирдах албан тушаалтантай ижил түвшний цалин урамшуулал авах боломжтой. Ажилтны ажлын байран дээр шаардлагатай мэдлэг, ур чадварын өсөлт, хөгжил нь компанийн өсөлттэй шууд холбоотой тул та жилдээ нэг удаа карьер шатлалын үнэлгээнд оролцон өөрийн мэдлэг, ур чадвараа тодорхойлж, цаашид хүрэх цэгээ төлөвлөхөд танд компанийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажилладаг. Ингэхдээ бид бүх шатны ажилтнууддаа зориулан шаардлагатай сургалтуудыг ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын платформуудыг эх сурвалжаа болгон бэлтгэн хүргэдэг.
  • Карьераа өсгөхөд тань зориулж компанийн зүгээс мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг санал болгодог.
  • Салбартаа мэргэшсэн менежментийн багтай хамтран ажиллах боломж.
  • 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж өдрийн ажлыг эхлүүлэх боломжийг олгодог уян хатан цагийн хуваарьтай.

Яагаад манай Мэдээллийн технологи хөгжүүлэлтийн баг вэ?

  • Олон улсын түвшний стандартыг Монголдоо нэвтрүүлж буй нийтэч, эрч хүчтэй залуусаас бүрдсэн баг.
  • Манай багт нэгдсэнээр 300 гаруй салбар дэлгүүр, 3000 гаруй ажилтантай Монголдоо анхдагч ая тухай сүлжээ дэлгүүрийн үйлчилгээ, үйл ажиллагааны цөм, хөдөлгөх хүч болсон мэдээллийн технологийн шийдлүүдтэй танилцаж, хамтаа өсөн хөгжих болно.
  • Та бидний нэг болсноор зөвхөн мэдээллийн технологи биш борлуулалт, худалдаа, үйлчилгээ, тээвэр логистик зэрэг олон салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага хуримтлуулан өөрийн нэрийн хуудас болохуйц шинэ шийдэл, бүтээгдэхүүн хөгжүүлж, нэвтрүүлэх өргөн боломжтой.
  • IT багийн нийтлэг дүр төрх дүмбийж дэлгэц ширтсэн nerd-үүд байдаг бол бид огт өөр, инээж хөгжилдөж, ажлаа аль болох жаргаж хийдэг.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас88027050

Зар нийтэлсэн огноо

2024-04-09 10:02

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨГӨГЧ(Захиалгын менежер)"ИХ АМАР ТРЕЙД" ХХК
2024-04-22
Захиалгын зөвлөх /Хятад хэлтэй/Компьютер Бизнес Сольюшинс
2024-04-24
Худалдан авалтын менежер, мэргэжилтэн, ажилтан 3 хүн“Рэд Рок Холдинг” ХХК
2024-04-25
ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧВитсамо Фрут Жүүс ХХК
2024-04-23
ТҮГЭЭЛТИЙН ЖОЛООЧ /C ангилалтай бол давуу тал/Брикланд ХХК
2024-04-24
ХудалдагчМэтагро ХХК
2024-04-19
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ/Go to market/Нэкст Групп XXK
2024-04-05
Тэнгэр Плаза худалдааны төвд Худалдааны зөвлөхТэнгэр ХХК
2024-04-05
Сургалтын мэргэжилтэнБСБ Сервис ХХК
2024-04-15
ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧСити Палас ХХК
2024-04-23
БОРЛУУЛАЛТЫН АЛБАНЫ МЕНЕЖЕРЗинт
2024-04-11
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ ЭРЭГТЭЙ/ЭМЭГТЭЙИталиан Лакшири брендс
2024-04-16
Байгууллага хариуцсан хүргэлтийн жолоочАЛТАН ЗААН ХХК
2024-04-29
Борлуулалт импортын менежер (Электроникс)Номин Холдинг ХХК
2024-04-15
Агуулахын туслахЭф Эм Си Жи Глобал ХХК
2024-04-15
Түгээлтийн туслахМонголиан Стар Дистрибюшин ХХК
2024-04-30
Борлуулалтын менежерЭвэр Туурай ХХК
2024-04-08
Дэлгүүр төлөвлөлтийн ажилтанПремиум Нэксус ХК
2024-04-22
ГАДААД ХУДАЛДААНЫ МЭРГЭЖИЛТЭННэкст Групп XXK
2024-04-15
Цахилгаан тамхины борлуулалт хийх борлуулагч ХТ авЭм Эн Ай Глобал смарт технологи ХХК
2024-04-03

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.