Үндсэн хувилбар
7500-1923
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Тээвэрчдийн гудамж, Нарын зам, Компанийн өөрийн байр

Санхүүгийн Газрын Захирал /Ерөнхий нягтлан бодогч/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

- Компанийн санхүүгийн үйл ажиллагаа, нөөцийг хамгийн өндөр түвшинд төлөвлөж, удирдан зохион байгуулах

- Компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн шинжилгээ, хөрөнгө оруулалт, банкны данс тооцоо, даатгал бусад санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөж, удирдан зохицуулах

- Төсвийн удирдлага бэлэн мөнгө болон зээлийн менежмент нягтлан бодох бүртгэл зэрэг үйл ажиллагааны талаар дотоодын хяналтын бодлого, заавар, журам, горим, удирдамжуудыг боловсруулан, түүний хэрэгжилтийг ханган ажиллах.

- Зохицуулах агентлагуудын шаардлагын дагуу санхүүгийн баримт мэдээлэл бизнесийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн нөхцөл байдлын төлөв, жилийн төсөв болон бусад шаардлагатай тайлангуудыг бэлтгэн гаргах ажлыг удирдах

- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг хариуцан гүйцэтгэнэ

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Ерөнхий шаардлага: 
- Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент буюу Эдийн засагч мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- Ерөнхий нягтлан бодогчоор 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай
- Худалдааны чиглэлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажиллаж байсан туршлагатай 
- Интерактив Даймонд программ дээр сайн ажилладаг
- 35-аас дээш насны эмэгтэй
2. Мэргэжлийн ур чадвар: 
- Санхүүгийн ашигт ажиллагааг төлөвлөх, тооцоолох ур чадвартай 
- Асуудал шийдвэрлэх, шийдэл гаргах чадвартай 
- Бичиг баримт боловсруулах/санхүүгийн журам, төсөл/, загварчлах, тайлагнах чадвартай 
3. Бие хүний ур чадвар: 
- Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар сайтай 
- Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй
- Харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй 
- Шийдвэр гаргах, ачаалал даан ажиллах чадвартай 
- Хариуцлага хүлээх өндөр ёс суртахуунтай 

Нэмэлт мэдээлэл

Бид анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчийг ажлын ярилцлагад урьж оролцуулах болно.

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Тээвэрчдийн гудамж, Нарын зам, Компанийн өөрийн байр
Утасны дугаар9905-0169

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2018-03-06 11:44
Анкет хүлээж авах сүүлийн огноо2018-03-14 16:29

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Монгол Эм Импэкс Концерн. 1923-2018 он

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.