Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө 120 тоот

Үйл ажиллагаа хариуцсан захирал (COO)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн эрхэм зорилго, зорилт руу урагшлах, орлого, ашигт ажиллагаа, байгууллагын өсөлтийг урамшуулах стратеги төлөвлөгөөг хөгжүүлэх, хэрэгжүүлэх.
  • Компанийн нэгдэл болон худалдан авалтын боломжийг олж тогтоох, гүйцэтгэлийн үйл ажиллагааг удирдах.
  • Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх.
  • Бизнес төлөвлөгөөнд тусгагдсан борлуулалтын орлогыг нэмэгдүүлэн, дотоод үйл ажиллагаанд нийцсэн стандарт дүрэм журмуудыг боловсруулах.
  • Автомашины түрээсийн үйлчилгээ, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ажлын байрны орчин нөхцөлд стандарт тогтоох, ашиглалтын үйл ажиллагааг хянах, удирдах.
  • Компанийн үйл ажиллагааны дүрэм, журам, бодлого болон стандартыг хөгжүүлэх.
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын өөрчлөлт, өрсөлдөгч болон хэрэглэгчдийн өөрчлөлтөд уялдуулан, зах зээлээ мэдрэн шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааг шинэчлэх, санал оруулах.
  • Хэрэглэгч, харилцагч, ажилчид, хамтрагч түншүүдтэй байнгын харилцаа холбоотой ажиллах.
  • Ажилчдын сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, гүйцэтгэлийн үнэлгээ, урамшуулал идэвхжүүлэлтийн менежментийг сайжруулах замаар ажилчдад эерэг хандлага, боловсон харилцааг төлөвшүүлэх.
  • Автомашины түрээсийн бэлэн байдалд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд нийлүүлэлтийг цаг алдалгүй зохион байгуулах.
  • Гүйцэтгэх захирлаас хариуцуулан өгсөн бусад чиг үүргүүд.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн болон үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд 3-с доошгүй жил ажилласан туршлагатай.
  • Англи, Монгол хэлний яриа болон бичгийн өндөр ур чадвартай.
  • Удирдан зохион байгуулах чадвартай;
  • Бичиг баримт боловсруулах, илтгэх, тайлагнах чадвартай.
  • Бизнесийн болон хувийн ёс суртахууны төлөвшил сайтай.
  • Асуудлыг зөв үнэлж дүгнэн, шийдвэр гаргах чадвартай, бүтээлч сэтгэхүйтэй;
  • Хувийн зохион байгуулалт сайн, багаар болон бие даан ажиллах өндөр чадвартай;

Нэмэлт мэдээлэл

Автомашин түрээсийн үйлчилгээг хариуцан ажиллана. 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,500,000 - 1,800,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө 120 тоот
Утасны дугаар76787878, 95093779

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2018-03-14 17:06
Анкет хүлээж авах сүүлийн огноо2018-03-28 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© АВТОЛАНД ЭС СИ ХХК. 2016-2018 он

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.