Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуурын гудамж /14180/, Pro one оффис 7 давхарт 706 тоот

САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Бизнес нэгдлийн хүрээндээ компаниудын үйл ажиллагааны чиглэл, онцлогийг тодорхойлсон санхүүгийн шинжилгээний арга ажиллагаа боловсруулах
  2. Санхүүгийн тайлан түүний тайлбар, тодруулгыг уншиж ололт дутагдлыг урьдчилан тоймлох
  3. Санхүүгийн хүндрэлд орж болзошгүй байдлыг урьдчилан тооцох
  4. Санхүүгийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэх .
    • Хөрөнгө, капиталын байдлыг үнэлэх
    • Санхүү, төлбөрийн чадварыг үнэлэх
    • Хөрөнгө, капиталын ашиглалтыг үнэлэх
    • Ашиг, ашигт ажиллагааны үзүүлэлтүүдийг үнэлэх
    • Эдийн засгийн тогтворжилт, өсөлт хөгжлийн хандлага динамикийг тодорхойлох
    • Хөрөнгө оруулалтын томоохон шийдвэрүүдийг үнэлэх
    • Бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь иж бүрэн үнэлэх
    • Санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд нэгдсэн дүгнэлт өгөх

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Бизнесийн удирдлага ба банк, санхүү, нягтлан бодох бүртгэлээр мастер зэрэг эзэмшсэн байх /Боловсролын хувьд дээрх 2 мэргэжил хослолсон  байх/
  2. Санхүүгийн албанд эсвэл санхүүгийн компанид 3 жилээс дээш мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх.
  3. Санхүүгийн тайлан, төлөвлөгөө боловсруулж, биелүүлж байсан туршлагатай. Банк болон ББСБ-ийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
  4. Санхүүгийн тайлангийн шинжилгээний үзүүлэлтүүдийг дараах аргачлалаар тооцох чадвартай.
    • Хөрөнгө, өр төлбөр эзэмшигчийн өмчийн бүрэлдэхүүн, динамикийн шинжилгээ
    • Төлбөрийн чадварын шинжилгээ
    • Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ
    • Эргэцийн шинжилгээ
    • Бүтээмжийн шинжилгээ
    • Үндсэн хөрөнгийн шинжилгээ
    • Орлого, үр дүнгийн шинжилгээ
    • Ашигт ажиллагааны шинжилгээ
    • Зах зээлийн идэвхжилтийн шинжилгээ
    • Мөнгөн урсгалын шинжилгээ
  5. Санхүүгийн төлөвлөгөөг хөгжүүлэх, нөөцийг удирдах чадвартай байх. 
  6. Багийг сэдэлжүүлэх, нэгэн зэрэг хэдэн төсөлд гишүүн болон хамтран ажиллах чадвартай байх

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин2,100,000 - 2,500,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуурын гудамж /14180/, Pro one оффис 7 давхарт 706 тоот
Утасны дугаар88118534

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2018-04-09 14:47
Анкет хүлээж авах сүүлийн огноо2018-04-19 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Бичил Глобус. 2008-2018 он

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.