Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
5 сарын 8. 12:530

Мягмар гарагт Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тухай анхны хуулийг баталлаа.

Энэхүү өргөн хүрээг хамаарсан хууль тогтоомж нь жендэрт суурилсан хүчирхийлэл, албадан гэрлэлт, эмэгтэй хүний бэлэг эрхтнийг зэрэмдэглэх, мөн цахим сүлжээгээр мөшгих, хувийн зургийг зөвшөөрөлгүй хуваалцах зэрэг цахим хүчирхийллээс холбооны гишүүн орнуудын эмэгтэйчүүдийг хамгаалах зорилготой юм.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхөд хялбар болох бөгөөд шинэ журмын дагуу ийм төрлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 5 хүртэлх жилийн хорих ял онооно. Түүнчлэн үр хүүхэд, эхнэр, нөхөр, хуучин эхнэр, нөхөр, улстөрчид, сэтгүүлчид, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд илүү хатуу шийтгэл ногдуулна.

Гэхдээ хүчингийн гэмт хэргийн тухайд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй нь хэд хэдэн гишүүн орны хооронд маргаан үүсгэжээ.

Европын улстөрчид “анхдагч” хуулийг сайшааж байна

Бельгийн Шадар сайд Пол Ван Тигчелт хэлэхдээ “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл бол нийгэмд байсаар байгаа гэмт хэрэг юм. Энэ хууль нь ЕХ-ны хэмжээнд гэмт хэрэгтнүүдэд хатуу шийтгэл ногдуулж, хохирогчдод шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэх баталгаа болно” гэлээ.

Европын парламент шинэ хуулийг дөрөвдүгээр сард баталсан бол мягмар гарагт холбооны гишүүн орнууд албан ёсоор баталсан нь хууль хүчин төгөлдөр болохын өмнөх эцсийн алхам байв. Одоо ЕХ-ны орнууд гурван жилийн дотор уг хуулийг үндэсний хууль тогтоомждоо тусгах шаардлагатай байна.

“Энэ бол эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих анхдагч түүхэн мөч юм. Бүсгүйчүүд дарамт шахалт, хүчирхийлэлд өртөх, бие махбоддоо гэмтэл учрахаас айхгүйгээр амьдардаг болсон үед л жинхэнэ тэгш байдал бий болно. Үүнийг хэрэгжүүлэхэд энэхүү хууль чухал алхам болж байна” гэж Бельгийн Жендэрийн тэгш байдлын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Мари-Коллин Лерой хэлжээ.

ЕХ-нд хүчингийн гэмт хэргийн талаар нийтлэг тодорхойлолт байхгүй

Баримт бичгийн эх бичвэрт хүчингийн гэмт хэргийн нийтлэг тодорхойлолтыг шийдэж чадаагүй нь хэлэлцээрийн явцад маргаан үүсгэсэн байна.

Итали, Грек зэрэг улсууд ийм тодорхойлолт оруулахыг дэмжиж байсан бол Герман, Францын зүгээс "энэ асуудлаар ЕХ-нд эрх мэдэл байхгүй" гэж маргажээ.

Мягмар гарагт Брюссельд болсон уулзалтын өмнө Испанийн Тэгш байдлын сайд Ана Редондо шинэ хуулийн талаар “одоогийнхоосоо илүү амбицтай байсан бол дэмжинэ" гэж хэлээд, гэхдээ энэ хууль “сайн эхлэл”-ийг тавьж байгааг дурдсан байна.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эверестэд дроноор ачаа хүргэх анхны туршилтыг амжилттай явуулжээ
12024-6-6 10:28
Японд төрөлтийг дэмжих хуулийг баталжээ
12024-6-6 9:41
Ж.Байден Мексикээс ирсэн хууль бус цагаачдын орогнол хүсэх эрхийг түр хязгаарлалаа
02024-6-5 11:54
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Дели хотод агаарын хэм түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
2024-5-30 13:25
Вашингтоны амьтны хүрээлэн Хятадаас хоёр хулсны баавгай хүлээн авна
2024-5-30 12:20
Рафахт өгсөн цохилтыг Б.Нетаньяху “эмгэнэлт алдаа” гэв
2024-5-29 12:25
Дэлхий даяар дижитал тэгш бус байдлыг арилгахад 4.8 тэрбумыг зарцуулна
2024-5-29 12:22
Пакистанд 52 хэм хүрч халжээ
02024-5-29 11:38
Венецийн халаасны хулгайч хулгай хийж олсон мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө, газар худалдаж авахыг завджээ
02024-5-29 8:11