Жүжигчин Марго Роббигийн LuckyChap компани алдарт Monopoly тоглоомоос сэдэвлэсэн киног бүтээнэ
4 сарын 11. 20:060

Найз нөхөд, гэр бүлээрээ цуглахад хөлөгт тоглоом тоглох нь цагийг хөгжилтэй өнгөрүүлэх олон аргын нэг. Харин хөлөгт тоглоомоос сэдэвлэсэн кино гарвал та үзэх үү?

Пүрэв гарагт BBC сувгаас мэдээлснээр Холливудын жүжигчин Марго Роббигйин LuckyChap компани алдарт Monopoly хөлөгт тоглоомоос сэдэвлэсэн киног бүтээх болжээ.

Улмаар хэвлэлийнхний мэдээлж байгаагаар эл тоглоомоос сэдэвлэсэн тоглоом нь өнгөрөгч арван жилийн хугацаанд хөгжүүлэлтийнхээ шатанд байсан гэнэ.

Тийнхүү лхагва гарагт LuckyChap компаниас мэдээлснээр тэд киног продюсерлох болсон гэжээ.

Үүнээс гадна Hasbro Entertainment гэх тоглоом үйлдвэрлэгч компани ч киноны продюсеринг дээр LuckyChap компанитай хамтрах болсон байна.

Улмаар компанийн зүгээс мэдэгдсэнээр тэд Monopoly тоглоомоос сэдэвлэсэн эл киног Барби кино шиг нөлөөлөлтэй байгаасай гэж хүсэж байгаа гэжээ.

Ташрамд дурдахад LuckyChap компани нь Saltburn болоод Barbie киноны продюсинг дээр ажилласан билээ. Харин Barbie киноны гол дүрд тус компанийн эзэн Марго Робби өөрөө тоглосон.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Канадын зохиолч, Нобелийн шагналт Элис Мунро таалал төгсжээ
02024-5-15 13:04
Турк улс халзралтад өртөж буй эрчүүдийн сая саяараа зорин очдог газар болжээ
02024-5-15 7:52
III Чарльз хүүдээ цэргийн цол олгожээ
12024-5-14 19:11
Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
02024-5-14 13:29
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
02024-5-14 13:20
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
12024-5-10 14:51