Перл Харборын дайралтаас амьд үлдсэн сүүлчийн цэрэг таалал төгсжээ
4 сарын 3. 18:010

1941 оны 12 дугаар сарын 7-нд Японы нисэх онгоцууд Сувдан эргийг бөмбөгдөх үеэр “Аризона” байлдааны хөлөг онгоцноос амьд үлдсэн сүүлчийн тэнгисийн цэрэг Лу Контер 102 насандаа таалал төгсжээ.

Дайн эхлэх үед дөнгөж 20 нас хүрч байсан Контер бол байлдааны хөлөг онгоцны багийн гишүүдээс амьд үлдсэн 335 хүний нэг юм.

12 дугаар сарын 7-ны өглөөний 7:55 цагт Японы эхний онгоцууд дээгүүр нь нисэх үед залуухан цэрэг тэрбээр “Аризона”-гийн гол тавцан дээр зогсож байв. Дайралт эхлэх үед хөлгийн багийнхан далбаагаа мандуулахаар бэлтгэж байжээ.

Лу Контер даваа гарагт Калифорни муж улс дахь гэртээ зүрхний дутагдлын улмаас таалал төгссөн гэж түүний охин ярилаа. Түүний хажууд гэр бүлийнхэн нь хамт байсан гэдгийг мөн дурджээ.

1941 оны 12 дугаар сарын 7-нд “Аризона” байлдааны хөлөг онгоцон дээр алба хааж байсан 1177 тэнгисийн явган цэрэг амиа алдсан юм. Тэр өдрөөс АНУ Дэлхийн II дайнд татагдан орсон билээ.

Сувдан эрэг рүү хийсэн дайралт Японы тэнгисийн цэргийн флотод маш том давуу талыг олгосон юм. Энэ дайралт АНУ-ын Номхон далайн флотын байлдааны чадавхыг зургаан сарын турш саатуулж чадсанаар япончууд Зүүн Өмнөд Азийн томоохон газар нутгийг богино хугацаанд эзэлсэн гэж түүхчид үздэг. Харин америкчууд Японтой эвлэрэхээс татгалзаж, Америкийн ард түмэн холбоотнуудын хамт үргэлжлүүлэн тулалдсан нь 1945 онд Японыг бууж өгөхөд хүргэсэн билээ.

Сувдан эргийн эмгэнэлт явдлаас хойш ердөө зургаан сарын дараа Хавай дахь Америкийн гол бааз руу дайрахад оролцсон Японы нисэх онгоц тээгч зургаан хөлөг онгоцны дөрвийг нь Мидуэйн төлөөх тулалдааны явцад АНУ-ын флот устгасан байна.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
52024-4-24 13:01
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
22024-4-24 6:28