2024/03/07: Тойм мэдээ
3 сарын 11. 10:261

Валютын хямрал нүүрлээд буй Египет улс бодлогын хүүгээ 6 пунктээр өсгөжээ

Гадаад валютын хямралд өртөөд буй Египет улсын Төв банк орон нутгийн цагаар 6-ны өдөр мөнгөний бодлогын төлөвлөгөөгүй ээлжит бус хурал хийж үндсэн хүүгээ 6 пунктээр нэмэгдүүлэн 27.25 хувьд хүргэсэн байна.

АНУ: “Galaxy S24 Ultra” нь хэрэглэгчийн үнэлгээгээр “iPhone 15 Pro Max”-ыг ардаа орхин тэргүүлжээ

Samsung Electronics компанийн бүтээгдэхүүн хиймэл оюун ухааны технологи бүхий “Galaxy S24 Ultra” ухаалаг утас нь Америкийн мэргэжлийн сонины зүгээс хийсэн ухаалаг утасны үнэлгээг гаргасан тайланд нэгдүгээрт бичигджээ.

ЕВРО-2024 тэмцээн эхлэхэд 100 хоног үлдлээ

ЕВРО-2024 тэмцээн Мюнхен хотын Allianz Arena цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 14-нд Герман, Шотландын багуудын тоглолтоор эхэлнэ. Зохион байгуулагч орны хувьд Герман автоматаар тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Трамп, Байден нарын кампанит ажилд Маск хандив өгөхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн кампанит ажилд хандив өгөхгүй гэдгээ Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск лхагва гарагт мэдэгджээ.

ОУАЭХА-ийн тэргүүн Р.Гросси Оросын Ерөнхийлөгчтэй уулзжээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин бүтэн нэг жил хагасын дараа Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ ерөнхий захирал Рафаэль Гроссиг хүлээн авч уулзлаа. Р.Гроссигийн Орост хийсэн айлчлалын зорилго нь "Запорожье" атомын цахилгаан станцын /АЦС/ эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцах явдал байв.

ФИФА-ын цуврал тоглолтод Монголын баг оролцоно

Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) энэ сард гишүүн холбоодынхоо шигшээ багуудын хооронд цуврал тоглолтуудыг туршилтаар зохион байгуулах гэж байгаа тухай тус байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.

Зангиа Академиас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх болон хөгжих боломж” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа

2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдээ хардаг, бүтэн цагаар ажиллах боломжгүй эмэгтэйчүүдийг цагийн ажилд зуучлах, цахимаар суралцах боломжийг бүрдүүлэх, хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.

Ажил эрхлэгч эмэгтэйчүүдэд хамгийн таатай орноор Исланд шалгарчээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Британийн Economist сэтгүүл "glass-ceiling index"-ээ танилцууллаа. Тус сэтгүүл Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ 29 гишүүн орныг ажиллах хүчний оролцоо, хүйстэй холбоотой цалингийн зөрүү зэрэг 10 үзүүлэлтээр жагсаасан байна.

Хэйли Бибер: Сошиал медиагаар явж буй мэдээллүүд бүгд төөрөгдлийн орноос үүсэлтэй

Өнгөрөгч долоо хоногт олон улсын хэвлэлээр дуучин Жастин Бибер болон түүний эхнэр Хэйли Бибер нарыг гэрлэлтээ цуцлуулсан хэмээн шуугиад амжсан билээ.

“Формула-1”-ийн хоёр дахь гараа Саудын Арабад эхэллээ

“Формула-1” уралдааны энэ улирлын хоёр дахь Гран-при Саудын Арабын Жидда хотод өнөөдөр эхэлж байна.

Сөүлд 2026 он гэхэд 1000 цэцэрлэг, ногоон байгууламж байгуулна

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа 2026 он гэхэд 1007 цэцэрлэг, ногоон байгууламж шинээр байгуулах төлөвлөгөөгөө өнөөдөр танилцууллаа. Үүний хүрээнд 2024 оны эхний хагаст 150 цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
test
66.181.179.50
   /
4 сарын 17. 15:21

alert('hi')

Онцлох мэдээ
Эверестэд дроноор ачаа хүргэх анхны туршилтыг амжилттай явуулжээ
12024-6-6 10:28
Японд төрөлтийг дэмжих хуулийг баталжээ
12024-6-6 9:41
Ж.Байден Мексикээс ирсэн хууль бус цагаачдын орогнол хүсэх эрхийг түр хязгаарлалаа
02024-6-5 11:54
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42
Дели хотод агаарын хэм түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
2024-5-30 13:25
Вашингтоны амьтны хүрээлэн Хятадаас хоёр хулсны баавгай хүлээн авна
2024-5-30 12:20
Рафахт өгсөн цохилтыг Б.Нетаньяху “эмгэнэлт алдаа” гэв
2024-5-29 12:25
Дэлхий даяар дижитал тэгш бус байдлыг арилгахад 4.8 тэрбумыг зарцуулна
2024-5-29 12:22
Пакистанд 52 хэм хүрч халжээ
02024-5-29 11:38
Венецийн халаасны хулгайч хулгай хийж олсон мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө, газар худалдаж авахыг завджээ
02024-5-29 8:11