АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
4 сарын 16. 14:450

Парисын Олимпын наадамд АНУ-ыг төлөөлөн оролцох сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Леброн Жеймс, Стефен Көрри, Кевин Дюрант, Жоэл Эмбийд зэрэг алдартай тамирчид багтсан тухай эх сурвалжууд “ESPN” телевизэд даваа гарагт мэдээлжээ.

Шигшээ багийн ерөнхий менежер Грант Хилл ирэх долоодугаар сард Лас-Вегаст бэлтгэл ба үзүүлэх тоглолт хийх хүртэл багийн нэг орон тоог нээлттэй байлгаж байгаа ажээ. Тодруулбал, шигшээ багийн 11 хүний бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд “Лэйкерс” багийн довтлогч Энтони Дэвис, “Санс”-ын хамгаалагч Девин Бүүкер, “Миннесота”-гийн хамгаалагч Энтони Эдвардс, “Бостон”-ы довтлогч Жэйсон Тейтум, “Бостон”-ы хамгаалагч Жрю Холидэй, “Майами”-гийн төвийн тоглогч Бам Адебайо, “Индиана”-гийн хамгаалагч Тайриз Халибертон нар багтжээ.

АНУ-ын багийн дасгалжуулагч Стив Керр Олимпод анх удаа оролцох гэж буй NBA-гийн дөрвөн удаагийн аварга, хоёр удаагийн үнэ цэнтэй тоглогч С.Көрриг дасгалжуулна. Мөн Олимпын эрэгтэй сагсан бөмбөгийн төрлөөс гурван алтан медаль хүртсэн хоёрхон тоглогчийн нэг болох К.Дюрантыг дасгалжуулах юм.

Харин дөрөв дэх Олимпдоо оролцох гэж буй Л.Жеймсийн хувьд 2004 онд хүрэл, 2008, 2012 онд алтан медаль хүртэж байсан билээ. 2023 оны ФИБА-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальгүй хоцорсон багийн бүрэлдэхүүнээс Олимпын наадамд оролцохоор сонгогдсон хоёрхон тоглогч нь Т.Халибертон, Э.Эдвардс нар юм.


Эх сурвалж: ESPN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01