2024/04/10: Тойм мэдээ
4 сарын 11. 10:550

Норвеги улс батлан хамгаалахын төсвөө 600 тэрбум кроноор нэмэгдүүлэхээр шийджээ

Ассошиэйтед Пресс болон бусад хэвлэл мэдээллийн агентлагуудын орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, Норвеги улс ОХУ-ын цэрэг армийн сүрдүүлэгт бэлтгэх зорилгоор 2036 он гэхэд батлан ​​хамгаалахын зардлаа 600 тэрбум кроноор нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг онцолжээ. Украины дайн үргэлжилж байгаагаас гадна АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп засгийн эрхэнд эргэн ирэх магадлал нэмэгдэж байгаа энэ үед Европын орнууд зэвсэглэлээ өргөжүүлэхэд ихээхэн анхаарч байна хэмээн зарим шинжээчид үзэж байна.

OpenAI компанийн үүсгэн байгуулагч Сэм Альтман тэрбумтнуудын эгнээнд нэгджээ

Америкийн эдийн засгийн төрөлжсөн сэтгүүл болох Forbes-ийн мэдээлснээр, 9-ний өдөр Сэм Альтман 1 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй тэрбумтнуудын жагсаалтад багтах болсон талаар онцлов. Forbes сэтгүүлийн зүгээс орон нутгийн цагаар өнгөрөгч 2-ны өдөр тэрбумтнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан бөгөөд 2781 тэрбумтнуудыг хөрөнгийн хэмжээгээр нь жагсаасан энэхүү жагсаалтын 2692-т Альтман бичигдсэн байна.

Майкрософт Япон дахь дата төвөө өргөжүүлэхэд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ

Майкрософт компани хиймэл оюун ухааны технологийн баазаа бэхжүүлэхийн тулд дараагийн хоёр жилийн хугацаанд Японд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж буй талаар Kyodo News агентлаг мэдээлэв.

С.Харрис Ирландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд боллоо

Ирландын хууль тогтоогч Саймон Харрис мягмар гарагт болсон парламентын санал хураалтын дүнгээр Ерөнхий сайдаар томилогдлоо. Өдгөө 37 настай тэрбээр тус улсын түүхэн дэх хамгийн залуу засгийн газрын тэргүүн болж байна.

Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд тэнцээгээр дуусжээ

Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтод Английн “Манчестер Сити”, Испанийн “Реал” багууд учраа таарч, 3:3-аар тэнцлээ. Тоглолт Мадрид хотын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд болжээ.

Нобелийн шагналт физикч Питер Хиггс таалал төгсжээ

Энэ тухай түүний ажиллаж байсан Эдинбургийн их сургуулиас гаргасан эмгэнэлд дурдахдаа “суут эрдэмтний төсөөлөл таамаглал нь биднийг хүрээлэн буй Орчлон ертөнцийн талаарх мэдлэгийг баяжуулсан” гэжээ.

Эйфелийн цамхгийг Олимпын цагаригаар чимнэ

Парисын Олимпын наадмын үеэр олимпын цагаригийг Эйфелийн цамхагт байрлуулна гэж уг цамхагтай холбоотой үйл ажиллагааг хариуцдаг компани болон наадмыг зохион байгуулах хорооноос даваа гарагт мэдээлжээ.

ОХУ ба БНХАУ Евразийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлнэ

Орос, Хятад улсууд үзэл бодол нэгтэй орнуудыг оролцуулан Евразийн аюулгүй байдлыг хангах асуудлаар яриа хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцжээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нарын Бээжинд хийсэн уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Хаитигийн удирдагчид шилжилтийн зөвлөлийг байгуулах тохиролцоонд хүрчээ

Хаитигийн удирдагчид улс орноо эмх замбараагүй байдлаас гаргахын тулд түр засгийн газар байгуулах хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэсэн боловч нарийн ширийн зүйлсийг эхлээд эрх баригчид батлах ёстой гэж “Франс Пресс” агентлаг даваа гарагт мэдээлэв.

“Исүзү” компани автомат жолоодлоготой ачааны машиныг 2027 оноос үйлдвэрлэж эхэлнэ

Японы автомашин үйлдвэрлэгч “Исүзү Моторс” компани дөрөвдүгээр түвшний автомат жолоодлого бүхий ачааны машин, автобусыг 2027 оноос үйлдвэрлэж эхэлнэ гэдгээ мэдэгджээ.

Ж.Байден оюутнуудын зээлийг өршөөх төлөвлөгөөгөө танилцуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг өршөөх шинэ төлөвлөгөөгөө даваа гарагт буюу Дээд шүүх түүний эхний шийдвэрт хориг тавьснаас хойш жил хүрэхгүй хугацааны дараа танилцууллаа.

Joker 2 киноны анхны трэйлер цацагджээ

Joker киноны эхний ангийн хувьд 2019 онд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон бөгөөд Оскарын шагнал гардуулах ёслолын хүрээнд нийт 12 төрөлд нэр дэвшээд амжсан билээ. Улмаар жүжигчин Хоакин Феоникс шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг ч хүртсэн юм.

Доналд Трамп Блумбергийн тэрбумтнуудын жагсаалтаас мултарчээ

Блумберг Тэрбумтнуудын Индекс буюу Блумбергийн тэрбумтнуудын жагсаалтын хувьд өдөр бүр дэлхийн хамгийн чинээлэг 500 хүнийг жагсаан харуулдаг билээ. Тэгвэл мягмар гарагт эл жагсаалтад экс ерөнхийлөгч Доналд Трамп багтаагүй байна.

Диснейланд хүрээлэнд зочлохдоо урт дараалалд хүлээхгүйн тулд хөгжлийн бэрхшээлтэй хэмээн худал хэлсэн үйлчлүүлэгчид насаараа тус хүрээлэнд зочлох эрхгүй болно

Танилцуулгад тусгаснаар үйлчлүүлэгчид хүрээлэнд зочлохдоо урт дараалалд хүлээхгүйн тулд хөгжлийн бэрхшээлтэй хэмээн худал хэлсэн тохиолдолд тэдний Флорида болон Калифорни мужууд дахь хүрээлэнгээр зочлох эрхийг бүх насаар нь түдгэлзүүлдэг байхаар шийдвэрлэдэг болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01