Adidas: Кание Уэсттэй хамтран үйлдвэрлэсэн Yeezy пүүзнүүдийнхээ үлдэгдлийг энэ онд борлуулна
2 сарын 1. 18:571

Лхагва гарагт Германы спорт хувцас хэрэгслийн Adidas брэндээс мэдээлснээр тэд энэ онд Yeezy брэндтэй хамтран үйлдвэрлэсэн пүүзнүүдийнхээ үлдэгдлийг үйлдвэрийн үнээр ч болтугай борлуулна гэжээ.

Adidas брэндийн хувьд 2022 оны арваннэгдүгээр сард реппер Ye буюу Кание Уэсттэй хамтын ажиллагаагаа зогсоосон юм. Үүний шалтгаан нь реппер өөрийн Твиттер хуудаснаа еврей хүмүүсийн эсэргүүцэх үзэл бүхий жиргээг нийтэлж, олны эгдүүцлийг төрүүлсэнтэй холбоотой билээ.

Тийнхүү тухайн үед Adidas брэндийн зүгээс реппертэй хамтран ажиллахаа зогсоож, түүнтэй хамтран үйлдвэрлэсэн Yeezy пүүзнүүдийнхээ борлуулалтыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон юм. Улмаар тус пүүзний зах зээлийн эрэлт өсөж, хоёрдогч борлуулагчдад ихээхэн хонжоотой байсан тул тэд зардлаа нөхөхөөр ийм шийдвэрт хүрчээ.


Эх сурвалж: Sneaker News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
2
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
59.153.115.165
   /
2 сарын 3. 19:14

Kanye niketai geree baiguulaad yeezygee ahiad hiigeed ehelvel adidas tgeel hyamdiin hyamdhanaar zarhaas uur argaguid hurnede

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01