АНУ: Хагас дамжуулагчийг дэмжих хуулийн хүрээнд олгогдох анхны татаасыг BAE Systems компани авна
2023, 12 сарын 12. 3:360

АНУ-ын “Хагас дамжуулагчийн салбарыг дэмжих тухай хууль”-ийн хүрээнд олгогдох анхны татаасыг “F-35”зэрэг тус улсын цэргийн сөнөөгч онгоцонд ашигладаг хагас дамжуулагч үйлдвэрлэгч компани авахаар болжээ.

Тодруулбал АНУ-ын Худалдааны яам Британийн батлан ​​хамгаалахын BAE Systems компанийн Нью Хэмпшир дэх үйлдвэрийг шинэчлэхэд 35 сая ам.долларын татаас олгохоор шийдвэрлэснийг зарлалаа.

Татаас олгох талаарх албан ёсны санамж бичигт гарын үсэг зурсан BAE Systems компани болон Худалдааны яамны зүгээс үүнийг Байдены засаг захиргаа “Хагас дамжуулагчийн салбарыг дэмжих тухай хууль”-ийн хэрэгжилт дараа дараагийн шатандаа гарч буйн дохио хэмээн тодорхойлсон байна.

BAE Systems компани нь Lockheed Martin-ийн тав дахь үеийн үл үзэгдэх нисэх онгоц болох “F-35”-аас гадна сөнөөгч онгоцны электрон систем, арилжааны хиймэл дагуулуудад ашигладаг хагас дамжуулагч зэргийг үйлдвэрлэдэг аж.

Энэхүү дэмжлэг нь өнгөрсөн оны 8-р сараас хэрэгжиж эхэлсэн “Хагас дамжуулагчийн салбарыг дэмжих тухай хууль”-ийн хүрээнд татаас олгож буй анхны тохиолдол бөгөөд BAE Systems компанийн Нью Хэмпшир дэх үйлдвэрийн хүчин чадал уг хөрөнгө оруулалтын ачаар дөрөв дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41