Илон Маск Twitter брэндийнтэй холбоотой хуучин эд өлгийн зүйлсийг дуудлага худалдаанд оруулна
2023, 8 сарын 11. 21:140

Twitter платформын эзэн, тэрбумтан Илон Маск тус компанийн хүрээнд ре-брэндинг ажлыг санаачлан хэрэгжүүлээд өдгөө хэдэн долоо хоногийн нүүрийг үзэж байгаа билээ. Улмаар ре-брэндинг ажлын хүрээнд тэд аль хэдийнээ компанийн нэрийг сольж, логог шинэчлэн төв оффисынхоо гадаа байршуулсан Twitter гэх нэрийг ч буулгасан юм.

Тэгвэл пүрэв гарагаас хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Илон Маск хуучин брэндтэй холбоотой эд өлгийн зүйлсийг дуудлага худалдаанд оруулах болжээ.

BBC сувгаас мэдээлснээр Илон Маск дуудлага худалдаанд хуучин брэндтэй холбоотой нийт 584 эд өлгийг оруулах болсон гэнэ. Үүнд тус компанид ашиглагдаж байсан кофены ширээ, бэлгэ тэмдэг, интерьерийн зориулалттай үлэмж шувууны тор, Larry хэмээх цэнхэр шувууны биет лого, нэгэн цагт шуугиулж байсан уран зураг болон гэрэл зураг, хөгжмийн зэмсгүүд, сандал, ширээ зэрэг багтсан байна.

Дуудлага худалдааны хүрээнд нэг эд өлгийн эхлэх үнэ 25 ам.доллар байгаа гэнэ. Улмаар есдүгээр сарын 12-ы өдөр үнэ хаялцах үе шат эхлэх бөгөөд уг үе шат нь 48 цаг үргэлжлэх ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01