Энэтхэг: Хятадын BYD компанийн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын саналаас татгалзжээ
2023, 7 сарын 25. 2:170

Хятадын Economic Times болон Dongmang сонины 24-ний өдөр мэдээлснээр, Энэтхэгийн засгийн газар цахилгаан автомашин үйлдвэрлэлээ Хятаддаа тэргүүлэгч BYD компанийн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын саналаас татгалзсан болохыг онцлов.

Тус мэдээнд дурдсанаар BYD компани нь Энэтхэгийн Хайдарабад хотод орон нутгийн Mega Engineering & Infrastructure групптэй хамтран нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төслийг хэрэгжүүлэх тухайгаа Энэтхэгийн эрх баригчдад танилцуулсан хэдий ч хүлээж аваагүй талаар мэдэгджээ.

Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн яамны харьяа Аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг BYD компанийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний талаар холбогдох газруудаас санал авч, хэлэлцсэн боловч "Энэтхэг дэх Хятадын хөрөнгө оруулалттай холбоотой аюулгүй байдлын асуудал хөндөгдсөн” хэмээн хэвлэлүүд дурдсан байна.

2020 оны 4-р сард Энэтхэг улс өмнөх хөрөнгө оруулалтын журамдаа нэмэлт өөрчлөлт оруулсан ба хөрш орнуудаас хөрөнгө оруулалт татахдаа Дотоод хэргийн яамны гаргасан зөвшөөрлийг заавал авах тухай журмыг тусгаж өгсөн аж. Уг журмын үндсэн дээр BYD компанийн энэ удаагийн хөрөнгө оруулалтад татгалзсан хариу өгсөн байна.

Хятад, Энэтхэгийн худалдаа жилд 135 тэрбум ам.доллараас давах болоод байгаа билээ. Гэсэн хэдий ч 2020 оны 5-р сард Ладакийн хилийн дагуух цуст мөргөлдөөний үеэр олон хүн шархдаж их хэмжээний хохирол амссанаас хойш тус хоёр улсын хоорондын сөргөлдөөн улам даамжирч, цаашлаад худалдаа, эдийн засгийн салбарт хүртэл сөргөөр нөлөөлөх болжээ.

BYD компани өмнө нь ч нэг тэрбум ам.долларын өртөгтэй цахилгаан автомашины хамтарсан үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтын саналыг Энэтхэгийн хууль тогтоогчдод хүргүүлж байсан удаатай.

Түүнчлэн тус компани нь Энэтхэгт цахилгаан автомашин борлуулах албан ёсны дилерийн газраа аль хэдийн байгуулаад байгаа ба цахилгаан такси нийлүүлэх гэрээнд гарын үсэг зураад байгаа билээ.

Тэрчлэн 2030 он гэхэд BYD нь Энэтхэгийн цахилгаан автомашины зах зээлийн 40 хувийг эзлэх зорилт тавьсан аж.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41