Энэтхэг: Ямуна мөрний усны түвшин нэмэгдсэний улмаас Таж Махал үерт автах эрсдэл өндөр байна
2023, 7 сарын 20. 4:181

Энэтхэг улсад үргэлжлэн орж буй борооны улмаас дэлхийн найман гайхамшигийн нэг, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Таж Махал үерт автах аюул нүүрлээд байгаа аж. Мэргэжилтнүүдийн харж байгаагаар борооны улмаас Таж Махалын гантиг чулуун хана эвдэрч гэмтэх эрсдэлтэй байгааг онцолжээ.

Ройтерс зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, Энэтхэгийн Холбооны засгийн газрын дэргэдэх Усны нөөцийн төв комисс үргэлжлэн орсон аадар борооны улмаас Ямуна мөрний усны түвшин аажмаар нэмэгдэж байгааг мэдэгдсэн байна. Ямуна мөрөн нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дели төдийгүй Агра, Нойда зэрэг хойд Энэтхэгийн томоохон хотуудын дундуур урсдаг Ганга мөрний хамгийн том цутгал билээ.

Тодруулбал, Ямуна мөрөн Таж Махалын хойд хана дагуу урсан өнгөрдөг бөгөөд усны түвшин мөн өдрийн үдээс хойш 152 метрт хүрсэн нь аюулын анхааруулах түвшин болох 151,4 метрийг давсан үзүүлэлт болжээ. Хэрэв 152.4 метрийг давбал Таж Махал үерт автах эрсдэл үүсэх юм.

Тус мөрний усны түвшин Таж Махалын гаднах улаан элсэн чулуун хэрмэнд аль хэдийн хүрээд байгаа талаар гадаадын хэвлэлүүд мэдээлсэн байна. Хэрвээ усны түвшин хэрмээс халивал Таж Махалын цагаан гантиг чулуун хана сүйдэх эрсдэлтэй болохыг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм.

Орон нутгийн Indian Express сонины онцолсноор 1978 оноос хойш буюу сүүлийн 45 жилийн хугацаанд анх удаа Ямуна мөрний усны түвшин эргээсээ хальж Таж Махалын хана хэрмэнд хүрч буй тухай дурджээ. Тухайн үед тус мөрний усны түвшин 154.76 метрт хүрч байв.

Одоогийн нөхцөл байдлын талаар Энэтхэгийн Археологийн хүрээлэн буюу Энэтхэгийн дурсгалт газрын менежментийн агентлагийн зүгээс мэдэгдэхдээ "Одоогоор Таж Махалд ямар нэгэн ноцтой аюул учраагүй” хэмээн Reuters агентлагт цохон тэмдэглэсэн байна. Үргэлжлүүлэн “Таж Махал нь тун ухаалаг шийдлээр баригдсан тул үерийн ус тус байгууламж руу орох магадлал бага. Гэвч бороо нэмж орох юм уу мөрний усны түвшин багасахгүй энэ хэвээр хэд хонох аваас нөхцөл байдлыг эргэн харж, арга хэмжээ авах шаардлага тулгарч магадгүй” хэмээн Энэтхэгийн Археологийн хүрээлэн дурдсан байна.

Харамсалтай нь Таж Махал орчмын бусад түүхэн дурсгалт газрууд аадар борооны улмаас аль хэдийн эвдэрч сүйдсэн байдалтай байгаа аж. Тодруулбал Итимад-уд-Даула болон Метаб Бакийн булшнууд үерийн улмаас сүйдсэн гэв.

Үүний зэрэгцээ, Энэтхэгийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн сард эхэлсэн борооны улирал ид үргэлжилж буй энэ үед Энэтхэг даяар хүчтэй аадар бороо орж байгаагийн улмаас өнөөдрийг хүртэл 600 гаруй хүн амиа алдсан болохыг мэдэгдсэн байна. Тухайлбал тус улсын зүүн хойд бүс нутгийн Ассам мужаар урсдаг Брахмапутра голын эрэг нурсны улмаас 17 бүс нутгийн 450 гаруй тосгон тун хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгараад байгаа аж. Тодруулбал зөвхөн энэ ослын үеэр наад зах нь найман хүн амь насаа алдаж, 115.000 хүн орон гэрээсээ дүрвэхээс аргагүйд хүрчээ.

Энэтхэгийн хэвлэлүүд энэ удаагийн борооны улиралыг “Сүүлийн 45 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй хүчтэй үерийг дагууллаа” хэмээн тодорхойлжээ. Энэтхэг зэрэг Өмнөд Азийн орнуудад борооны улирал нь ихэвчлэн 6-р сараас 9-р сар хүртэл гурван сарын турш үргэлжилдэг юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Zochin
114.177.101.2
   /
2 сарын 3. 18:41

154-n metr geed arai l anhaaralgyi bichih yumaa. Usnii tuvshin udurt tiim iheer nemegdeh yum bol buur gamshgiin baidald ochino shuudee. Taj Mahal baiguulamjiin undur ni yag heden metriig medej baigaa yum uu? Ene setguulch.

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01