АНУ вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байна
2021, 9 сарын 21. 10:390

АНУ коронавирусийн хүрээнд хэрэгжүүлж буй аяллын хоригийг суллаж, Их Британи, Европын холбоо болон бусад улсаас ирж буй зорчигчдод хилээ нээхээр төлөвлөж байна.

Энэхүү шийдвэр нь ирэх арван нэгдүгээр сараас хэрэгжих бөгөөд жуулчид вакциндаа бүрэн хамрагдаж, шинжилгээ өгч, маршрут тогтоох ажиллагааны хүрээнд хамтран ажиллахыг зөвшөөрвөл АНУ-г зорих нь нээлттэй гэнэ.

АНУ-ын хувьд өнгөрсөн жилийн эхэнд аялал жуулчлалын хүрээнд хатуу хориг тавиад байсан юм. Тэд эхэндээ хоригийг зөвхөн Хятадаас ирэх жуулчдад л хамааруулж байсан ч цаашлаад олон улсад хамаатай болсон байна. Улмаар Европын холбоотнуудаас нь ч хилээ нээхийг шаардаад байсны хариуд ийнхүү хөл хоригоос болж хагацаад байсан гэр бүл, найз нөхөд эргэн уулзах боломж бүрдэх ажээ.

Энэ тухай шийдвэрийг өчигдөр буюу даваа гарагт Цагаан ордны Ковид-19 хариуцсан удирдлага болох Жефф Зийнтс мэдэгдэхдээ, “Энэ бол улс хамарсан бус харин хүн төвтэй бодлого. Иймээс илүү нарийн тогтолцоотой явагдана. Гэхдээ хамгийн чухал нь АНУ-г зорьж байгаа гадаадын иргэд заавал вакциндаа бүрэн хамрагдсан байх учиртай” хэмээсэн байна.

Одоогийн байдлаар АНУ сүүлийн 14 хоногийг Их Британи, Хятад, Энэтхэг, Өмнөд Африк, Иран, Бразил болон Европын холбооны хэдэн улсад өнгөрүүлсэн жуулчдыг хүлээн авч байгаа юм.

Харин дээрх шийдвэр хэрэгжиж хэлснээр жуулчин вакцины албан ёсны гэрчилгээ, 72 цагийн дотор коронавирусийн шинжилгээ өгч, сөрөг гарсан баримтыг үзүүлж, холбогдох утасны дугаар, шаардлагатай хаягийг хавсаргах ёстой бөгөөд тусгаарлагдах шаардлагагүй болох гэнэ.

Гэвч одоогоор яг ямар вакцин хийлгэсэн байх ёстойг тодорхой зааж өгөөгүй юм. Харин Жефф Зийнтсийн хэлж байгаагаар энэ талаарх асуудлыг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв шийдвэрлэх гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01