Кабулын засгийн газарт эмэгтэйчүүдийн хийх ажил: Эмэгтэй ариун цэврийн өрөөний цэвэрлэгч
2021, 9 сарын 20. 18:490

Талибан бүлэглэл Афганистан улсыг эзэлснээс хойш эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөх болсон. Хэдийгээр тус бүлэглэлийн зүгээс эмэгтэйчүүдийн эрхийг Шариатын хуулийн хүрээнд дээдэлнэ гэж байсан ч хувцас хэрэглэлээс өгсүүлээд тэдэнд өөрсдийн мэдэл эрх тун бага үлдээд байсан юм.

Тэгвэл өдгөө Кабул дахь засгийн газраас хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийг гэртээ үлдэхийг зөвлөөд байна.

Кабул хотын захирагчийн орлогч Хамдуллах Норманигийн ням гарагт хийсэн мэдэгдэлд эмэгтэйчүүдийн засгийн газарт ажиллахыг хориглосон бөгөөд шинэ засгийн газарт тэдний хийж болох цорын ганц ажил нь эмэгтэйчүүдийг ариун цэврийн өрөөг цэвэрлэх хэмээжээ. Энэхүү мэдэгдлээс үүдэн олон зуун эмэгтэй ажилгүй болсон юм. Улмаар хотын захиргаанд нийт 2930 хүн ажилладаг байснаас 27 хувь нь эмэгтэйчүүд байсан ч шинэ шийдвэрийн хүрээнд тэд бүгд ажилгүй болжээ.

Түүнчлэн долоо хоногийн өмнө л гэхэд Афганийн санхүүгийн яамнаас эмэгтэй ажилчдаа ажилдаа ирэхгүй байхыг зөвлөж байсан бол өнгөрөгч баасан гарагт тус улсын Боловсролын яамнаас охидыг бүрэн дунд боловсрол эзэмшихээс түдгэлзүүлсэн юм.

Гэвч энэ тухайд Талибан бүлэглэлийн зүгээс тайлбар хийсэн нь, сурагч охидыг тээвэрлэх аюулгүй тогтолцоог бий болгосны дараа тэднийг сургуульд эргүүлэн хүлээн авна гэжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01