Испани: Ла Пальма дахь Галт уул дэлбэрч, ард иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
2021, 9 сарын 20. 10:570

Ням гарагт Атлантын далайн Ла Пальма арал дээр байрладаг галт уул дэлбэрч, галт уулын хайлмаг эргийн дагуу орших алслагдмал сууцуудыг аюулд оруулсан тул эрх баригчид хэдэн мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх болжээ.

Canary Islands: Volcano erupts on La Palma destroying several homes | News  | DW | 19.09.2021

Канарын арлын галт уул судлалын хүрээлэнгээс мэдээлснээр дэлбэрэлт өдрийн 15:00 цагийн орчимд болсон гэнэ. Улмаар галт уул дэлбэрэхтэй зэрэгцэн тэнгэрт улаан гал авалцаж, хар, цагаан утаа савссан ажээ. Тийнхүү дэлбэрэлт болохын өмнө 4.2 магнитудийн хүчтэй газар хөдөлж, дэлбэрэлтийн дараа шингэн лаав уулын уруу урссан байна.

Тус галт уулын хувьд хамгийн сүүлд 1971 онд ийн дэлбэрч байжээ.

Thousands evacuated as Canary Islands volcano - World Latest News Headlines

Галт уулын дэлбэрэлттэй холбогдуулан оройн 23:00 цагийн үед Канарын арлуудын ерөнхийлөгч Виктор Торрес мэдэгдэл хийж, 5000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн хэмээсэн юм. Түүний хэлснээр нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн ихэнх нь ойрын төрөл төрөгсдийнхөө гэрт очсон бол үлдсэн хүмүүсийг түр орогнох байранд хүргэсэн байна.

Ла Пальма арлын хувьд нийт 85 мянган хүн амтай бөгөөд Канарын арлуудад байрлах нийт 8 галт уулт арлын нэг юм.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01