Эйр Франс компанийн Парис руу нисч явсан онгоцонд жижиг хэмжээний дэлбэрэлт болжээ
2021, 9 сарын 18. 20:140

БНХАУ-ын Бээжин хотоос Францын Парис хот руу нисч явсан Эйр Франс авиа компанийн зорчигч тээврийн онгоцонд гал гарчээ.

Эйр Франс компанийн AF393 дугаартай нислэг Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас өнөөдөр буюу 18-ны өдрийн 03:50 цагийн орчимд хөөрсөн бөгөөд бүхээгт гал авалцаж, хөөрснөөс 17 минутын дараа онгоцны буудал руу буцаж ослын буулт хийжээ. Онгоц Парисын Чарльз де Голль нисэх онгоцны буудал руу нисч байсан юм.

Онгоцны сүүл хэсэгт ямар нэгэн зүйл дэлбэрэх чимээ гарсны дараа хар утаа гарч эхэлсэн гэж зорчигчид хэлсэн байна. Нэгэн зорчигчийн буулгасан зураг дээр хоёр суудлын доод хэсэг нэлээд эвдэрч шатсан байдалтай байжээ.

Азаар гэмтэж бэртсэн зорчигч байхгүй аж. Ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01