Ажил горилогчийн зан араншинг судлах 10 асуулт
2018, 10 сарын 25. 12:150

Төгс ажил горилогчийг илрүүлэх гайхалтай асуулт тоймгүй олон байдаг ч зарим асуулт нь тун энгийн байхад зарим нь  ямар утга агуулсан нь тодорхойгүй байдаг. Тэгвэл мэргэжлийн хүний нөөцийн ажилтны асуух дуртай асуултыг та мэдмээр байна уу?

Ажил горилогч нар таны өмнө төгс нэгэн болж харагдахын тулд асар их зөвлөгөө уншиж судалсан байдаг. Харин танд ажлын ярилцлагын үеэр л тухайн хүний зан араншин болон ажлын ёс зүйн талаар мэдэх богино хугацаа олдоно.

Biznetwork.mn нь хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд явуулсан судалгаанд үндэслэн дараах 10 асуултыг хүргэж байна.

  1. Таны хийж байсан хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?
  2. Та амжилтыг юу гэж тодорхойлдог вэ?
  3. Ажлаа хийж байхдаа өөрчлөлт хэрэгтэй гэсэн бодолд автаж үзсэн үү? Энэ дүгнэлтэд хэрхэн хүрсэн мөн өөрчлөлт авчрах дэмжлэгийг хэрхэн олж авав?
  4. Шинэ ур чадварт суралцах шаардлага тулгарсан үеэс хуваалцана уу? Суралцах явц ямархуу байж, өөрийн талаар юу олж мэдэж, үр дүн нь ямар байв?
  5. Хамгийн сүүлд хэзээ олны өмнө яриа хийсэн эсвэл илтгэл тавьсан бэ?
  6. Энэ өдрийг хүртэл та өөрийн ямар амжилтаар хамгийн их бахархдаг вэ?
  7. Хэзээ нэгэн цагт өөрийгөө баатар мэт байж чадлаа гэж бодож байсан уу?
  8. Та ухаантай хүн үү? Эсвэл шаргуу ажилладаг хүн үү? Аль нь вэ?
  9. Хэрвээ сагсан бөмбөг, эсвэл хөл бөмбөг тоглох бол та аль байрлалд тогломоор байна?
  10. Танд хэцүү байгааг, эсвэл туслалцаа хэрэгтэй болсон гэдгийг би яаж мэдэх вэ?

Дээрх асуултад зөв эсвэл буруу хариулт гэж байхгүй бөгөөд тухайн хүний хариулт, хэлж буй байдлаас нь зан араншин болоод өөрийгөө танин мэдэх чадамжийг нь мэдэж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41