Ажил хайх явцад хянах боломжгүй 3 зүйл (мөн боломжтой 3 зүйл)
2018, 6 сарын 22. 9:521

Хэдэн жилийн өмнө тун ихээр хүсэн байсан ажлын ярилцлагад орох болсон юм. Мөрөөдлийн байгууллага мэт байлаа. Иймээс ярилцлагын өмнө бэлтгэлээ базааж, ярилцлагын өглөө бараг сандарсангүй. Бэлэн болсон мэт санагдсан.

Ярилцлагын үеэр огт сандарсангүй. Хүчтэй сэтгэгдэл үлдээж чадсан хэмээн бодож явсан ч хэд хоногийн дараа өөр хүн ажилд авсныг нь мэдлээ.

Тун ч их сэтгэлээр унаж, цөхөрч билээ. Гэхдээ имэйлээр ирүүлсэн татгалзсан хариунд нь  намайг тааруу ажил горилогч байсан болохоор биш харин надаас илүү сайн хүн байсан гэдгийг цохон тэмдэглэсэн.

Миний хувьд энэ явдал том сургамж болж үлдсэн. Шинэ ажил хайхдаа та яг л шинэ компьютер худалдан авах эсвэл гадаадад аялах хөтөлбөр судалж байгаа мэт ханддаг байх. Тодруулбал бүх боломжийг судалж, хамгийн сайныг нь сонгож эцэст нь өөрийн болсон мэт санана. Гэвч ажил хайх явцад нэгэн бодит байдалтай тулгардаг нь таны хянаж чадахгүй зүйлс бий. Ямар албанд ажилтан шалгаруулах, хэн хэн өрсөлдөх, таны ярилцлага амжилтгүй болох эсэх гэсэн хүчин зүйлс.

Иймд цаг хугацаа, хүчин чармайлтаа өөрийн хянаж чадах зүйлсэд зарцуулахыг танд зөвлөе. Эдгээрт ихээр хөрөнгө оруулбал нааштай үр дүн гарах магадлал өсөх юм. Харин хянаж чадахгүй зүйлсийг яах билээ? Боломжгүй гэдгийг анхнаас хүлээн зөвшөөрвөл таны сэтгэл зүйд хожим дарамт бага ирнэ.

Миний өгөх зөвлөмж бол:

  1. Шинэ орон тоо хэзээ гарахыг та зохицуулах боломжгүй

Заримдаа хайж байсан ажлын орон тоо яг зөв цагт сулардаг. Харин бусад тохиолдолд тохирсон орон тоогоо олох хүртэл ажлын заруудыг уйгагүй уншиж, танил талтайгаа холбоо тогтоосоор л байна. Харамсалтай нь та ямар орон тоо хэзээ сулрахыг удирдах боломжгүй.

Гэхдээ та өөрийн хүчин чармайлтыг удирдаж чадна

Өөрийн хүссэн дэвшлийг харахын тулд та ажил хайх явцад хангалттай цаг зарцуулах хэрэгтэй. Мэдээж зарим хүмүүс ажил байх үедээ хүссэн орон тоон дээр буудаг ч тэдний ихэнх нь ажилтай байх үедээ ажлын анкетаа шинэчилж, хүмүүстэй холбоо тогтоож, өөрийн ажлын намтар, брэндийг хөгжүүлсээр ирсэн. Ийм төрлийн хүчин чармайлт ямагт үр шимээ өгдөг!

  1. Та ажлын зах зээлийг хянах боломжгүй

Миний сүүлд хамтран ажилласан үйлчлүүлэгч маань сэтгүүл зүйн их сургуулийг дүүргэсэн шинэхэн төгсөгч байлаа. Тэр бүтэн цагийн ажил олох гэж их л хичээж яваа нэгэн. Бид  ч бас тэгдэг байсан. Эндээс таны суралцах хичээл бол: Та эдийн засгийн томоохон чиг хандлагыг таних, судлах хэрэгтэй.

Гэхдээ та өөрийн хариу үйлдлийг удирдаж чадна

Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн хүчин зүйлс, хүч авч буй хандлагыг илрүүлэх нь таны ажил хайх явцад тустай. Хэрэв таны эзэмшсэн чадвар хөрвөж чадахуйц бол шинээр гарч буй секторт ямар байдлаар эсвэл ямар албанд орох боломжтойг мэдрэх юм.

Үүний тулд өөртэй адил салбарын хүмүүстэй уулзана. Ажил эрхэлж байгаа эсэх нь хамаагүй. Тэдэнтэй ерөнхий нөхцөл байдлын талаар хууч хөөр. Нээлттэй ажлын байранд өрсөлдтөл тэдэнд дутмаг зүйлс байсан уу? Зарим нэг хүн бусдаас ялгарч, сонгогдоход нөлөөлж буй хүчин зүйл нь юу бол?

  1. Мэдээж та өрсөлдөөнийг хянах боломжгүй

Миний хамгийн сайн ойлгосон зүйл бол зарим өрсөлдөөн миний чадлаас давсан байдаг. Татгалзсан хариу авснаас хэдэн сарын дараа тухайн байгууллагын вэб хуудас руу орж, хэнийг ажилд авсныг харлаа. “Би ч гэсэн энэ хүнийг ажилд авах байсан юм байна” гэх бодол төрсөн юмдаг.

Бид хоёрын ажлын намтар ерөнхийдөө төстэй байсан ч түүний туршлага тухайн албанд илүү хамааралтай мөн Испани хэл мэддэг байсан. Мэдээж хэлний мэдлэг нь тухайн ажилд хэрэгтэй байсан. Иймд зарим нэг үед та хангалттай ур чадвартай байсан ч өрсөлдөгч нарын туршлага таван жилээр их байж магад. Энэ тохиолдолд тухайн орон тоонд буухын тулд өөр хийж чадах зүйлс бараг үгүй байдаг.

Гэхдээ та өөрийн бэлтгэл ба үзүүлэлтийг удирдаж чадна

Өөрөөр хэлбэл ажлын ярилцлагад орохын өмнө маш сайн бэлдэх хэрэгтэй. Тодруулбал ахин дахин бэлтгэл сургуулилт хий!

Намтар, ажлын туршлага, хувийн сонирхлын талаар танихгүй хүмүүсийн урд суугаад ярих нь эвгүй байдаг. Мөн аль дээр дууссан төслийг арайхийн санан байж иш татах мөн л хэцүү. Энэ бүхнийг хөнгөвчлөх зүйл бол ганцаараа байхдаа эсвэл найзынхаа урд сууж байгаад чангаар ярьж бэлтгэл хийх юм. Ингэснээр ярилцлагын үеэр ажил горилогчид өндөр сэтгэгдэл үлдээнэ.


Менежментийн эксперт Жэк Велшийн хэлсэнчлэн “Өөрийн хувь тавиланг атга. Эсвэл өөр нэгэн атгах болно”.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Баттүвшин
127.0.0.1
   /
2019, 1 сарын 31. 14:09

Гайхалтай мэдлэг олгох мэдээлэл оруулдаг шүү танай байгууллагын бүх ажиллагсадад ажлын өндөр амжилт хүсье олон айл, гэр бүлийг ажил орлоготой болгож, олон албан байгуулгад хэрэгтэй ажилтаныг нь олход гүүр нь болж яваа шүү та бүхэн

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02