Бүтээгдэхүүний менежер гэж хэн бэ?
2018, 5 сарын 4. 14:530

Амжилт өөд алхаж буй олон байгууллагад ажиллаж байхад бүтээгдэхүүний менежерүүд жинхэнэ ялгааг гаргаж чаддаг хүмүүс байлаа. Хэрэглэгч нарын сэтгэгдэл, гярхай ажиглалтыг бүтээгдэхүүнд шингээснээр хэрэглэгчдийн асуудлыг шийдэж амжилтад хүргэж байлаа.

 

Сорилт ихтэй боловч үнэ цэнэтэй ажлын байр:

Бүтээгдэхүүний менежерийн үүрэгт байгууллага бүхэлдээ хамрагдахаас гадна зах зээл орно. Нэг эсвэл олон зах зээл ба хэрэглэгчдийн бүлэг хамрагддаг билээ.

Тэдний үндсэн ажил бол зорилтот хэрэглэгчдийн хэрэгцээ ба тулгарч буй асуудлыг мэдэх ч, түүнийг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх юм ээ хуучин бүтээгдэхүүнээ дахин хөгжүүлэхэд ашиглах билээ. Хөрөнгө оруулалтын кэйс, төлөвлөгөө зохиох ба менежментийн хэлтсээс зөвшөөрөл авна. Үүний дараагаар инженер юм уу хөгжүүлэлтийн багтай нягт хамтран ажиллах замаар санаагаа шинэ бүтээгдэхүүн болгоно. Бүтээгдэхүүн хөгжлийн шатыг давсны дараа зах зээлд гаргахад бэлтгэнэ.

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг дуусах хүртэл үзүүлэлтийг хянах, тохиромжтой үнэ ба урамшууллыг санал болгоно. Ингэхдээ өрсөлдөөн ба хэрэглэгчдийн талаар мөн л судална.

Үүнээс гадна хуучин бүтээгдэхүүнээ зах зээлээс татахад бэлдэхийн өмнө орлуулах шинэ бүтээгдэхүүнийг тэд судалж байдаг.

Энэ бүх ажлыг хийхдээ байгууллагын бүхий л салбар хэлтсийнхэнтэй хамтарна мөн зааварчилна. Тэдэнд тусгайлсан дээд эрх мэдэл байхгүй тул бусдыг ятгах замаар ажлаа хийдэг гэхэд буруудахгүй.  Ийм ч учраас сорилт ихтэй мөн эрэлт ихтэй ажил болжээ.

Өөрчлөгдөн буй ажлын үүрэг:

Бүтээгдэхүүний менежерийн үүрэг нь анхлан хэрэглэгчид суурилсан Procter & Gamble, Unilever гэх байгууллаас үүсэлтэй. Зах зээлийн судалгаанаас өгсүүлээд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, баглаа боодол, урамшуулал, борлуулалтыг хийснээр байгууллагын өсөлт хөгжил болон ашиг орлогод хувь нэмрээ оруулж иржээ.

Цаг хугацааны аясаар бусад аж үйлдвэрийн секторууд бүтээгдэхүүний менежер эсвэл дүйцэхүйц албан тушаалыг үүсгэсэн байдаг. Бүтээгдэхүүнд суурилсан компаниуд хүртэл хэрэглэгчдийн эрэл, зах зээлийн хандлагыг хөрвүүлэн шинэ бүтээгдэхүүнд шингээж чадах ажлын байранд өндөр найдлага тавих болжээ.

Хэд хэдэн зах зээлд уг албан тушаалын үүрэг хуваагдаж бүтээгдэхүүний менежер, бүтээгдэхүүний маркетинг менежер гэх нэршилтэй болов.

Шаардлагатай ур чадвар:

Given the broad scope of the role of product manager, there are a number skill sets essential for succes Тэдний ажлын үүрэг өргөн хүрээг хамрах боловч нэн шаардлагатай ур чадварууд бий. Эдгээр нь:

  • Тодорхой зах зээлийн сегментчилэл, хэрэглэгчдийн бүлгийн талаар нарийн ойлголттой байх
  • Хэрэглэгчид үүссэн буй бэрхшээл, асуудлыг судлах, илрүүлэх сонирхолтой байхаас гадна эдгээрийг бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний санаа болгон хөрвүүлэх чадвартай байх
  • Шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт эсвэл хуучин бүтээгдэхүүний өргөжүүлэлтэд зориулан бизнесийн төлөвлөгөө зохиох, хөрөнгө оруулалтын кэйс бичих чадвартай байх
  • Хэрэглэгчийн хэрэгцээ, өрсөлдөгч нарын санал болгож буй бүтээгдэхүүн, гол хандлагыг танин мэдэх шүүмжит сэтгэлгээтэй байхаас гадна энэ мэдлэгээ хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болгон хувиргах чадвартай байх
  • Бусдыг албан бусад удирдах, зааварчилга өгөх чадвартай байх
  • Бичгийн болон харилцааны гоц чадвартай байх бөгөөд итгүүлэн ятгах чадвар нэн шаардлагатай
  • Мөн нөхцөл байдлаас шалтгаалан техникийн ур чадвар, мэдлэг шаардлагатай байж болно.

Бүтээгдэхүүний менежерийн карьер замнал:

Бүтээгдэхүүний менежер нь өөрийн функц эсвэл хэлтсийн хүрээнд тушаал ахиж болох ба ерөнхийдөө туршлага, ур чадвар нэмэгдэхийн хэрээр ерөнхий менежмент юм уу үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежерийн суудал, багт очдог. Ер нь бол тэд өргөн хүрээний мэдлэгтэй болсон байх тул байгууллага дотор дэвшиж болох олон албан тушаал бий.

Одоогийн нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд:

Бүтээгдэхүүний менежерт суралцах зүйл их, сорилт бишгүй олон бөгөөд байгууллагын амжилтад шууд хувь нэмрээ оруулах боломжтой. Өндөр үүрэг хариуцлага хүлээж, бие даан ажиллах сонирхолтой хүмүүст энэ ажил нэн тохиромжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02