Ажилтан шалгаруулах талаар туршлага нэмье
2018, 4 сарын 10. 9:200

Бизнесийн удирдагч бүрд шинэ ур чадварыг таних том даваа гарч ирсээр байдаг. Энэ явц нь бүхэлдээ анкет үзэж, ярилцлага хийхээс хамаагүй төвөгтэй. Хэрэв таны боловсруулсан шалгаруулах явц нэг л үр дүнтэй бус бол боломжит, ирээдүйтэй ажил горилогч нарыг үргээнэ. Иймд ажилтан шалгаруулах явцыг тань хөгжүүлэх таван зөвлөмж бэлтгэлээ.

  1. Дагасан бол дагая

Ажилтан шалгаруулагч менежерийн дийлэнхийн санал нийлдэг зүйл бол ажил горилогч руу анкет илгээсний дараа дахин нэмэлт имэйл илгээх. Танайхыг сонирхож буй хүмүүс илүү идэвхтэй, хөдөлгөөнтэй байдаг. Энэ бол нэмэх бонус оноо. Ажил олгогчид тухайн ажлыг үнэхээр хүсэж буй нэгнийг үргэлжид хайх ёстой. Ийм хүмүүс боломж олдвол идэвх үзүүлнэ.

Хэрэв анкет араас дахин имэйл хүлээн авбал шалгаруулалтын явцын талаар заавал хариу илгээгээрэй. Ерөнхий хугацаа болон гарч буй өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч байх хэрэгтэй.

 

  1. Ажлын тодорхойлолтоосайжруулая.

Хянуур хандахгүй л бол таны нийтэлсэн ажлын тодорхойлолт сайн хүмүүсийг үргээж байна. Ихэнх компаниуд үүрэгт ажил болон ажил горилогчид тавих шаардлагаа цувуулан бичдэг. Гэхдээ Волл Стрийт сэтгүүлд нийтэлснээр АНУ ба Канад улсад явуулсан судалгаагаар үүнийг чадвартай хүмүүсийг үргээдэг зар гэжээ.

Тус судалгааг хийхийн тулд 56 ажлын боловсруулж, нэг зарыг хоёр өөр хандлагатай болгон нийтэлжээ. Эхний зар нь компани ажил горилогчийн төлөө хийж чадах зүйлсийг онцолсон. Харин хоёр төрлийн зарлалд ажил горилогчоос хүлээж буй зүйлийг голчилжээ. Нийт 991 анкет хүлээн авсны дийлэнх нь эхний төрөлд иржээ.

Дүгнэн үзэхэд танай байгууллага боломжит ажил горилогчийн төлөө юу хийж чадна түүнийг анхаар. Тэгвэл тохирох ажил горилогчдыг олноор татаж чадна.

  1. Сошиалмедиа, цахим ертөнцийг хүлээн ав.

Хүмүүс технологийн чиг хандлагыг нэвтрүүлж, хэрэглээндээ оруулсан компанид ажиллах дуртай. Иймд хамгийн түрүүнд вэб хуудсаа гар утас, таблетаар үзэхэд тохиромжтой болго. Ажил горилогчид ажил хайх, анкет бөглөх, илгээхдээ гар утас хэрэглэх хандлага нэмэгдэж байна.

Нөгөө талаас таны хувьд сошиал медиаг хэрэглэж сурах хэрэгтэй. Ихэнх ажил олгогчийн адилаар стандарт шалгалт явуулахдаа сошиал медиаг сонирхож үзэхэд илүүдэхгүй. Тухайн хүнийн талаар сайн, муу нарийн мэдээллийг агуулах нь их.

Мэдээж ярилцлагын үеэр иймэрхүү асуулт тавих нь тохиромжгүй боловч ажилд авах эсэхэд тээнэгэлзэж буй хүн байвал сошиал медиа профайл нь ихийг өгүүлдэг.

Харин илэн далангүй асууж, сонирхож болох цахим хэрэгсэл бол мэргэжлийн блог болон портфолио. Ажил горилогчдын дунд төдийлөн дэлгэрээгүй ч мэргэжлийн ур чадвар, хүсэл тэмүүллийг харуулдаг зүйл яахын аргагүй мөн.

 

  1. Ажилд тохирох зан байдал.

Мэдээж тохирох ур чадвар бол чухал хүчин зүйл. Гэхдээ ур чадварт суралцаж болдог ч зан байдалд бол үгүй. Хангалттай чадвартай л бол уг ажлын байранд яг тохирно гэж бодох хэрэггүй. Зөөлөн чадвар буюу хүмүүсийн ур чадвар хэмээх хүмүүстэй ойлголцох, харилцах, бодлоо цэгцлэх, өөрийгөө хянах ур чадварыг анхаарах хэрэгтэй. Учир нь энэ чадвар ажил хэрэг эрхлэхэд үнэхээр нөлөөлж чаддаг.

Мөн өдөр тутам гүйцэтгэх ажилтай зан араншинг нийцүүлбэл зүгээр. Тухайлбал сувилагч, нийгмийн ажилтны албан тушаалд бусдад санаа тавьж чаддаг хүн тохирно. Харин нягтлан, компьютер программист авах гэж байвал энэ зан байдал шаардагдахгүй.

Ямар зан байдалтай хүн авах нь танай байгууллагын соёл, ямар ажил хийх гэдгээс л хамаарна. Тухайн хүний зан араншингаас хамаарч сайн чадвартай хүн нэг газар асуудалгүй тохирч байхад нөгөөд тохирдоггүй. Учир нь хүн бүрийн зан араншин эзэмшсэн чадвараас үл хамааран өөр байдаг.

 

  1. Ажлын ярилцлага хийх чадвараа сайжруул.

Ярилцлага авагчийн анхаарал өөр газар төвлөрсөн, ярилцлагын цаг нь давчуу эсвэл яг юу асуухаа мэдэхгүй байх нь бий.

Иймд ярилцлагын үеэр техникийн ур чадварыг голлож суралцах чадвар, биеэ дайчлах чадвар, идэвх, тэмүүллийг анзааралгүй өнгөрөөдөг.

Тиймд зөв асуулт тавьж сурах хэрэгтэй

Тухайлбал “10 жилийн дараа та ямар хүн болсон байх бол”, “өглөө босож, хийдэг зүйлээ хийхэд хүргэдэг шалтгаан тань юу вэ” зэрэг асуулт нь хувь хүний ажил амьдралын идэвх, хүсэл зорилгын талаар ихийг өгүүлдэг.

Мөн ирээдүйтэй ажил горилогчид ярилцлага авахыг зөвшөөр. Асуулт тавих боломж олгосноор тэдэнд яг  юу чухал болохыг гадарлах юм. Мөн танай байгууллага тохирох эсэхийг урьдаас мэдэх боломж юм. Ажил болгож сонгосон хүн тань удалгүй гарахад та лав дуртай байхгүй тул таарч тохирох эсэхээ хэн хэн нь эртнээс мэдэх эрхтэй.

Иймдээ ч  танайд ажиллавал яг ямар байх талаар нээлттэй, шударга хариулт өгөөрэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ж.Инфантино хүчирхийллийг буруушаасан мэдэгдэл гаргалаа
02024-3-19 12:00
Сансарт цөмийн зэвсэг байрлуулахгүй байхыг АНУ, Япон уриалав
02024-3-19 11:57
Хятадад гэрлэлтийн тоо сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа өсжээ
02024-3-19 11:48
Финландын их сургуулиудыг төгсөгчдөд байнга оршин суух зөвшөөрөл олгоно
02024-3-19 11:45
Хятадад нисгэгчгүй дрон таксиг онлайнаар борлуулж эхэлжээ
02024-3-19 4:31
Apple болон Google компаниуд хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж байна
02024-3-19 3:48
АНУ -ын ЗГ тагнуулын хиймэл дагуулын сүлжээг бий болгохоор SpaceX-тэй 1.8 тэрбум долларын гэрээ байгуулжээ
02024-3-19 3:43
“Күнфү Панда 4” тасалбарын борлуулалтаар дахин тэргүүлжээ
02024-3-18 18:35
Иранд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх томоохон гэрээ байгуулжээ
02024-3-18 18:26
Цөмийн зэвсгийн системд хиймэл оюун ухаан ашиглахыг Япон улс эсэргүүцэж байна
02024-3-18 18:22