Ажлын ярилцлагын гурван алдаа
2018, 3 сарын 14. 15:294

Ажилд ороход ийм хэцүү байсан билүү? Ажлын зарын дагуу анкетаа илгээхээс эхлээд томилогдох хүртэл дунджаар 30 өдөр болж байна. Тэгсэн атлаа ажил олгогчид "Бид хангалттай ур чадвартай ажилтан олж чадахгүй байна" гэсэн хэвээр байх юм. Тэгшитгэлийн нөгөө талд зогсох ажилтнууд "Бид шинэ ажилд ороход бэлэн" хэмээнэ.

Үүний нэг шалтгаан бол ажлын ярилцлагыг асуултаар бөмбөгдөж буй явдал юм. Ажил олгогчийн зүгээс ярилцлагад орж буй ажил горилогчдын ур чадварыг ерөнхийд нь тааруу хэмээн дүгнэдэг. Гэхдээ энэ бол түүхийн ердөө нэг хэсэг. Тэрхүү ажил горилогчдын ихэнх нь чадварлаг. Тэд зүгээр л ажлын ярилцлагад бүдэрч байгаа юм. Ярилцлага өгөх ярвигтай. Хэт улайрсан мэт харагдалгүй танихгүй хүнийг гайхшруулна гэдэг өөр нэг төрлийн чадвар. Харамсалтай нь тэд энэ чадварыг төдийлөн хөгжүүлээгүй байдаг.

Үүнийг яагаад сургуульд заасангүй вэ? Ярилцлагад орох тохиолдол ер нь бол бага. Ийм ч учраас тэд ихэд сандарч, тэвдэж тэгээд тэнцдэггүй байх.

Ингээд л ажил горилогчид ярилцлагадаа тэнцэхгүй. Гэхдээ бага зэргийн бэлтгэл хийвэл тийм ч  хэцүү биш ээ. Таны гаргаж болох алдаа бол:

1. Тус компанийн талаарх ажил олгогчийн хүсэж буй зүйлийг судлаагүй

Бизнесийн нүдээр харвал та ажил олгогчид өөрийн бүтээгдэхүүнийг зарах гэж оролдоно. Бизнесийн хамтрагчийн хүсэж буй зүйлийг урьдчилан мэдвэл уулзалтын үеэр тэдэнд хэрэг болж буй ур чадвар, чадамжаар гайхуулах юм.

2. Ажил горилогчийн тавих асуултыг урьдаас тааварлаагүй

Тухайн ажлын байранд шаардагдах чадвар, туршлага танд буй эсэхийг мэдэхийн тулд өмнөх ажлын туршлагын талаар ярих нь тодорхой. Үүнээс гадна таны эрхэмлэдэг зан чанар, баримталдаг зарчмыг ихэд сонирхдог. Танд хангалттай туршлага байсан ч тухайн байгууллагын хамт олонтой нийцэх зан чанар байхгүй бол таныг багтаа элсүүлэхгүй. Сүүлийн үед ажил горилогчийн зан араншинтай танилцах асуулт тавих нь ихэссэн. Тухайлбал "Харилцахад хэцүү хүнтэй хамтран ажиллахад ямар байсан бэ?" гэх зэргийн нээлттэй асуулт асууж магад. Асуудлыг зохицуулах арга барил тань тус компанийн сонгодог арга барилтай хэр нийцтэй байгааг тухайн хариултаар мэдэх юм.

3. Тус компани таны хэрэгцээнд нийцэх эсэхэд үнэлэлт өгөөгүй

Ажлын ярилцлагад очсоны дараагаар тус байгууллага танд тохирохгүй байсныг мэдэх ямар байх бол? Үүнээс урьдчилан сэргийлэх арга бол тухайн байгууллагын ашиг орлого, цалин хөлс тэгээд хамгийн гол нь ажил олгогчийн брэнд нь хэр нэр хүндтэй талаар өөрийн хэмжээнд судалгаа хийх хэрэгтэй. Ажил олгогчийн брэнд гэж юу вэ? Тухайн байгууллагад ажилласнаар төрөх бүхий л мэдрэмжийг үүгээр илэрхийлж болно. Ажил олгогчийн брэндэд үнэлэлт өгөхийн тулд удирдагчийн удирдах арга барил, дийлэнх ажилтнуудын ерөнхий зан байдал, ажлын орчин, тухайн салбараас юугаар онцгойрдог, байгууллагын эрхэмлэдэг зүйл зэргийг мэдэх учиртай.

Ямар шийдэлд хүрэв? Гэрийн даалгавраа хийе.

Ярилцлагад үргэлж бэлтгэл ирье. Хангалттай онлайн мэдээлэл, эх сурвалж байгаа тул гэрийн даалгавар хийхгүй байх шалтаг таны зүгээс ирэхгүй гэдэгт итгэлтэй байна. Багагүй цаг шаарддаг нь үнэн боловч тус ажилд орохыг хүсэж л байвал хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Дээр дурдсан зүйлсээс судалж чадвал таны ярилцлагын оноо үлэмж нэмэгдэх нь тодорхой. Хэтрүүлэн бэлдэнэ гэж байхгүй. Гаргасан хүчин зүтгэлийг тань сайшаах тул урьдаас сэтгэл амарч, хэт итгэлтэй болж болохгүй шүү.  

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Delgermurun
150.129.142.92
   /
2018, 5 сарын 17. 8:30

ug ni hiij chadna gedge medeed baidag gevch. yriltslagand anhnii setgegdeleer taalagdana gedeg hetsuu. tged Mongoliin nuhtsukd hunii tsarai huwtsas ih hardag. biye zuw avch yvdag baih ni zuitei gevch,dandaa gadaad uzemjeer ajild shalgaruulj avah ni er ni zuwuuu? ta nar yu gej bodoj bn ?

Алтанхуяг
202.179.31.4
   /
2018, 5 сарын 21. 16:02

Гадаад үзэмж харах шаардлагатай мэргэжлүүдэд бол голлох шалгууруудын нэг болох байх. Жишээ нь олон нийттэй харилцах ажилтан, менежер, хөтлөгч, бүжигчин, дуучин гээд л... Эдгээр мэргэжлүүдэд яалтачгүй өмссөн хувцас, царай төрх харах нь ойлгомжтой. Гэвч нийтлэг гардаг хүндрэл нь гадаад үзэмж хархааргүй мэргэжлүүд дээр шалгуур болгоод байдаг нь тун хэцүү

0 0
сансартуяа
103.9.90.2
   /
2018, 4 сарын 19. 23:53

таалагдлаа баярлалаа

ganaa
182.160.38.132
   /
2018, 3 сарын 28. 12:36

bayrlaa

Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01