Аз жаргалд хүргэх гарц
2018, 3 сарын 9. 10:290

Таны нэгэн адилаар аз жаргалтай байж, ямар нэгэн зүйл хийж бүтээсэн мэдрэмж авах дуртай. Иймээс аз жаргалтай хүмүүс ямар зүйлийг түлхүү хийж, ямар зуршил тэднийг аз жаргалтай болгодог, ажлын байран дахь сэтгэл ханамжаа нэмэгдүүлэхийн тулд юуг болих, тэдний өдөр тутмын хийдэг үйлдлүүдийг ихэд сонирхож ирлээ.

Тэр дундаа төсөөлж байгаагүй зүйлээс аз жаргал мэдэрч чадах болов уу?

  1. Хэцүү байсан ч шинэ зүйл сур. Шинэ чадвартай болоход анхандаа хэцүү байх ч дараа нь бол аз жаргал гэсэн үг.

Ойрын ирээдүйд биеэ дайчлаад илүү стрес үүрч чадвал таны амтлах аз жаргалын хугацаа уртасдаг. Тиймд шинэ чадвартай болоорой. Ингэж чадвал урт хугацааны туршид аз жаргалтай байж чадна хэмээн судалгаагаар баталсан нь:

 Journal of Happiness Studies сэтгүүлийн 2009 оны дугаарт ийнхүү өөрийн цаг зав, хүч хөдөлмөрөөр хөрөнгө оруулалт хийвэл ямар давуу талтай болохыг нийтэлжээ.

Судалгаанд оролцогчдын чадварыг сайжруулсан, бие даан ажиллах чадварыг хөгжүүлсэн эсвэл бусадтай хамтран ажиллахаас өөр аргагүйд хүргэсэн ажил хийлгэх үед стрестэж байсан боловч аажмаар өдөр тутамд мэдрэх аз жаргал нь нэмэгдсэн байна.

Уг судалгаагаар тогтоосон өөр нэгэн хэрэгтэй мэдээлэл бол таныг сорьж чадах шинэ чадварт суралцах хэрэгтэй аж. Үүнээс гадна хүчилсэн эсвэл сурах ёстой гэсэн зүйлд биш харин өөрийн хүсэл, сонирхлоор сонгосон чадвар танд илүү аз жаргал өгдөг байна.

  1. Ойрхон амьдардаг найзтай болох. Хэдэн минут алхаад очих аз жаргалтай найз бол бүр сайн.

Массачусетсийн Фрамингхам хэмээх жижиг хотод хэдэн үе дамжсан аз жаргалын судалгааг явуулжээ. 1948 онд анх эхэлсэн бөгөөд Фрамингхам хотын иргэдээс гурван үе дамжсан судалгаа авсан байна. Илэрсэн сонирхолтой үр дүн бол:

  • Хувь хүний аз жаргал бүлгээс ирдэг. Яг л халдвар шиг.
  • Таны амьдрал дахь аз жаргалтай хүмүүсийн тоо нэмэгдэх тусам танд ирэх эерэг нөлөөлөл нэмэгдэнэ.
  • Дотнын найзуудтайгаа ойр амьдарснаар аз жаргал улам нэмэгдэнэ.

Судалгаанд оролцогчид дотнын найзтайгаа ойр амьдрах нь аз жаргалд хэрхэн нөлөөлдгийг мэдэх үүднээс нэмэлт судалгаан хийжээ. Ингээд таны аз жаргалд үзүүлэх нөлөөллийг ихээс бага руу жагсаасан нь:

  1. Ойрхон амьдардаг дотнын найз
  2. Хөрш найз
  3. Ойр амьдардаг найз (судалгаанд оролцогчийн хувьд найз гэх тодотголд хараахан хамрагдаагүй)
  4. Ойрын хамаатан
  5. Хамтран амьдрагч
  6. Холын хамаатан

Энэ судалгаанаас мэдэх учиртай нэг зүйл бол найзууд ойр амьдрах тусам та аз жаргалд умбана.

  1. Эсрэг мэдрэмжийг ч гэсэн хүлээн ав. Хөгжилтэй + Сэтгэлээр унах = Аз жаргал

Амьдрал эерэг ба сөрөг зүйлсээр баялаг гэдгийг анхнаас хүлээн зөвшөөрөх нь оюун санаа, сэтгэл санааны тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө. Сэтгэл санаа өөдрөг болон таагүй байхыг анзаарч түүнийг энгийнээр хүлээн авахаас аз жаргал эхэлдэг. Та өдөр бүрийг цэлмэг байна гэж хүлээдэггүй шиг өөрийгөө үргэлж хөгжилтэй байна хэмээн бодож болохгүй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57