Ажлаас гарах гэж байна уу? Эхлээд үүнийг унш.
2018, 2 сарын 5. 11:540

Ажлаас гарах гэж байна уу? Эхлээд үүнийг унш.

Ажлаас гаргах өргөдлөө өгөх гэж байгаа бол танд нэгэн статистик үзүүлэлтийн дүнг толилуулъя: Ажлаас сайн дураар гарсан хүмүүсийн 23 хувь нь хийсэн үйлдэлдээ харамсдаг. Тэгэхээр та ажлаас гарсандаа харамсдаг гурван хүн тутмын нэг нь болох өндөр магадлалтай гэсэн үг. Иймд энэ хүмүүс юунд нь харамсдаг талаар мэдэж, тэдний алдааг давтахгүй байя. Ингээд тэдний хувьд хамгийн ихээр харамсдаг зүйл бол:

1. Сайн найз, сайхан хамт олноо орхисон

Тэдний харамсдаг тэргүүний шалтгаан бол энэ. Зугаатай ажлыг зугтмаар ажлаас ялгаж өгдөг нэг зүйл бол мэдээж найрсаг хамт олон.

Хамт олноо гэх сэтгэлээс болоод тохирохгүй ажлаа хийх үү? Мэдээж хэн бүрийн хувьд  хүнд сонголт. Хариулт нь таны карьер төлөвлөгөө, карьераа та юу гэж боддог мөн хамт олноо гэх таны сэтгэлээс хамаарна.

Хэрэв ажлын орчиндоо дуртай боловч ажлаа тэсвэрлэж чадахгүй бол өөр хэдэн сонголтоос авч үзэхийг зөвлөе. Ажлаа орхисон ч хамт олонтойгоо тогтмол холбоотой байж болно. Тухайлбал хэрэв тэд нэг л газар хооллодог бол та хааяа хамт хооллож болно. Эсвэл хүссэн компанидаа орж бүх зүйл нь танд таалагдаж байвал тань шиг бодолтой байсан нөхдөдөө санал болгож болно.

2. Буруу шалтгаанаар явжээ

Ажлаас гарсандаа харамсдаг хүмүүсийн 27 хувь нь энэ шалтгааныг нэрлэжээ. Иймд даргын өрөөнд морилж, ажлаас гарах гэж буйгаа тунхаглахын өмнө явахыг хүссэн шалтгаанаа сайн бодож үзэхийг зөвлөе. Хэрэв зарим нэг ажлыг амжуулж чадахгүй бол өөр хүнд даатгах эсвэл багасгах арга хайж болно. Хэрэв даргадаа дургүй бол байгууллагын аль нэг хэлтэс рүү шилжсэнээр энэ байдал өөрчлөгдөж магад.

Одоогийн ажилд тулгарч буй асуудал дараагийн ажилд үүсэхийг үгүйсгэх аргагүй. Иймд үүссэн нөхцөл байдлыг засахаар сэтгэл шулуудах нь зугтааснаас хамаагүй оновчтой сонголт болох талтай. Иймд гарахын өмнө боломж юу байна түүнийг эрэлхийлээрэй.

3. Би сайн дарга, сайн ментороо орхисон

Биширдэг, хүндэлдэг, сурах зүйл ихтэй дарга, менторын удирдлага дор ажиллана гэдэг ховор завшаан. Иймдээ ч тэдний 20 хувийн харамсдаг шалтгаанаар тодорчээ. Сайн менторын гараас мултрах хэцүү. Гэвч ажлаас гарах үед яалт ч үгүй харилцаа төгсгөлдөө хүрдэг. Харамсалтай санагдаж байгаа бол тэднээс суралцах зүйлсэд хязгаар бий гэдгийг санах хэрэгтэй. Магадгүй та даргаасаа олон зүйл сурсан ч нэмж сурах зүйл төдийлөн их үлдээгүй байж мэднэ. Нэг бол та дургүй ажлаа насан турш хийж болох ч тэд насанд туршдаа тантай нэг байгууллагад ажиллах баталгаа байхгүй.

Хэрэв тийм бол сайн дарга, менторын дэргэдээс хэзээ холдвол болох вэ? Хариулт нь гэвэл та хэзээ гэдгийн аяндаа мэдэрнэ. Түүнтэй хамт ажиллахгүй болсон ч таны амьдралаас үүрд алга болно хэмээн эмээх хэрэггүй. Хувийн зүгээс чармайлт гаргаж холбоотой байхыг хичээгээрэй. Цаг гаргаж хамтдаа өдрийн хоол идэх юм уу кофе уух гээд тоймгүй олон боломж бий.

4. Компани дахь бусад боломжийг анзаарсангүй

Тэдний 12 хувь нь дээрх шалтгааныг нэрлэжээ. Ямартаа ч 12 хувь гэдэг бол чамгүй өндөр хувь. Хэрэв одоогийн ажилдаа дургүй байвал өөр боломжуудад нүд унагах хэрэгтэй. Ингэхдээ нэг ч боломжийг орхигдуулахгүй байх хэрэгтэй.

Тодруулбал ментор эсвэл даргаас танд тохирох өөр нэгэн карьер, ажлын байрны орон тоо одоо эсвэл ирээдүйд гарах эсэхийг тодруулах юм. Хэрэв байгууллагын өөр нэгэн хэлтэс таны сэтгэлд нийцэж байвал тухайн баг, хэлтсийн даргатай холбогдож, боломж байгаа эсэхийг сураглаарай. Эсвэл хүний нөөцийн ажилтантай холбогдож байгууллага дотор танд тохирох ажлын орон тоо буй эсэхийг хамтдаа хайж бас болно.

Ямартаа ч хүлээх хэрэггүй. Амьдрал уйгагүй хөдөлмөрч хүнийг шагнадаг.

5. Би тушаал дэвших талаар асууж үзсэнгүй

Тушаал дэвших, үүрэг хариуцлагаа өөрчлөх, цалин нэмэх зэрэг нь таны таагүй ажлыг таатай болгох боломжтой юу? Хэрэв тийм бол асуухгүй гарах нь туйлын буруу, харамсмаар алхам.

Нэгэнт асууж үзэхээр шийдсэн бол зөв цагт асуух хэрэгтэй. Төслөө амжилттай дуусгасны дараа асуухад тун тохиромжтой. Хариуцаж авсан ажлаа дуусгаагүй бол байдал сайнаар эргэтэл хүлээх хэрэгтэй. Мөн төсөв хүнд байгаа үед цалин нэмэх хүсэлтэд ямар хариу ирэх нь ерөнхийдөө бол ойлгомжтой.

Эндээс сурч авах нэгэн зүйл бол асуухгүй л бол хүссэн зүйлээ авч чадахгүй. Одоогийн ажилд ч тэр дараагийн ажилд ч тэр мөн ялгаагүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57