Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Корпорэйт Трейнинг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

KEY SKILLS - Ажлын байран дахь харилцааны ур чадварын сургалт

СУРГАЛТЫН ЗОРИЛГО: Ажлын байран дахь харилцааны тухай сэтгэл зүйн мэдлэг олгосны үндсэн дээр, оролцогчдод үр дүнтэй харилцааны дадлыг бий болгож, ажилдаа амжилт гаргахад туслах

ХАМРАХ ХҮРЭЭ: Байгууллагын хүний нөөц, олон нийттэй харилцах албаны мэргэжилтнүүд, менежерүүд, амжилт гаргахыг хүсэгч хэн бүхэн.

ОНЦЛОГ: Энэхүү сургалт нь практик чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сэтгэл зүйн трейнинг хэлбэрээр явагддаг тул суралцагчдыг сэдэлжүүлж, идэвхтэй оролцуулдаг. Ажлын байран дахь харилцааг загварчилсан дүрт тоглоом, хосоороо ажиллах кейс, интерактив лекц зэрэг нь суралцагчийн харилцааны ур чадварыг хөгжүүлж бодит үр дүнд хүрэх болно.

ОРОЛЦОГЧИЙН ХҮРТЭХ ҮР ДҮН:

  • Ажлын байранд бусдыг ойлгож, өөрийгөө зөв илэрхийлэх чадвартай болно.
  • Тодорхой нөхцөлүүдэд харилцааны саад бэрхшээлүүдийг даван туулах зөв арга барилыг эзэмшинэ.
  • Зөрчил маргааныг бүтээлчээр шийдвэрлэх мэдлэг, ур чадвартай болно.
  • Уур бухимдлаа удирдан чиглүүлж, эерэг харилцааны ур чадварыг олж авна. 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хичээл 1. АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХАРИЛЦАА

  • Үгэн харилцааны ур чадварууд
  • Сонсох чадвар - Харилцааны түлхүүр
  • Биеийн хэл буюу үгэн бус харилцааг ойлгох, зөв хэрэглэх нь

Хичээл 2. ХАРИЛЦААНЫ СААД БЭРХШЭЭЛҮҮД

  • Ажлын байран дахь харилцааны буруу дадлууд түүнийг өөрчлөх нь
  • Ажлын байран дахь зөрчил маргаан шийдвэрлэх үр дүнтэй аргууд
  • Бусдад нөлөөлөх техникүүд

Хичээл 3. АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СТРЕСС, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

  • Уур бухимдлыг удирдах алхмууд
  • Уур бухимдалтай ажилтантай харилцах нь
  • Өөртөө итгэлтэй зан байдлын төрлүүд ( татгалзал, гуйлт, санал шүүмжлэл)

Сургалт 2018 оны 01-р сарын 17,18,19-ний өдрүүдэд 18:00-21:00 хооронд зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70001123,94061123 утсаар лавлана уу.

Цахимаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

2,6472018 оны 1 сарын 9
"CHAIRMAN SUMMIT 2023" ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТ

Байгууллагын удирдлагын түвшний захирал, Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, хэлтэс, алба нэгжийн удирдах ажилтныг чадавхжуулах, тулгамдаж буй асуудлуудад шийдлийг санал болгож хамтдаа хөгжиж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой CHAIRMAN SUMMIT 2023 Гүйцэтгэх Удирдлагын Үндэсний Дээд Чуулга Уулзалт зохион байгуулагдах гэж байна Чуулга уулзалт нь 2016 оноос хойш 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэ удаагийн үйл ажиллагаа Менежментийн өөрчлөлт, шилжилтүүд байгууллагын чухал нөөц болох хүний нөөцийн асуудлуудад хэрхэн нөлөөлж буй талаар мэргэшсэн судлаачдын сургалт, илтгэл, зөвлөмжүүдээс бүрэлдэж буй юм.  CHAIRMAN SUMMIT 2023 ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР CHAIRMAN SUMMIT 2023 ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТ  2023 оны 12 сарын 01-нд УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 9407-1123 дугаараас  Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу

1,3072023 оны 11 сарын 27
CEO PLUS - ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Алсын хараа үнэт зүйлсдээ тулгуурласан урт хугацааны Стратеги хэрхэн боловсруулж нэгж хугацаа бүрт системтэй гүйцэтгэж Санхүү болон мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй чанарыг ханган ажиллаж, Үйл ажиллагаа илүү оновчтой зохион байгуулж, алба нэгж ажилтан бүрийн Гүйцэтгэлийг удирдах боломжийн талаар Байгууллагын удирдлагын түвшний ажилтнуудад зориулсан CEO PLUS сургалтаас СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР  СУРГАГЧ БАГШ НАР  Сургалт 2023 оны 10 сарын 12-нөөс 10 сарын 20-ны хооронд өдөр бүр 18:00- 21:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас  Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу    

512023 оны 10 сарын 6
ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН "MANAGEMENT 3.0" УДИРДАХУЙ МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР

Захирлуудын удирдах хамтран ажиллах эв дүйг сайжруулах, байгууллага дахь үе хоорондын болон ажилтнуудын харилцаанаас үүдэлтэй зөрчлүүдийг шийдвэрлэж сурах, ажилтнаа ойлгож хөгжүүлэх боломжийг бий болгох, өөрийн чадамжаа нэмэгдүүлэх зэрэг удирдах ажилтны эзэмшвэл зохин МЕНЕЖЕМЕНТ 3.0  чадамжуудыг олгох зорилготой сургалт юм СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР  СУРГАГЧ БАГШ Сургалт 2023 оны 09 сарын 29-нөөс 10 сарын 04-ний хооронд  18:00- 21:00 цагт зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас  Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу

572023 оны 9 сарын 22
CORPORATE SALES - БОРЛУУЛАЛТЫН УР ЧАДВАР НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ

Сургалт нь борлуулалтын үндсэн 7 дараалал, тэдгээрийг практикт хэрхэн ашиглах талаарх мэдлэг мэдээлэл олгож өөрийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээн дээр дасгал ажлуудаа хийж гүйцэтгэх замаар суралцагчийн ур чадварыг өсгөдөг давуу талуудтай.    СУРГАЛТ: 2023 оны 08 сарын 19-ны Бямба гарагт  11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Сургалтын талаарх  мэдээллийг 70001123, 94061123, 94071123 дугаараас лавлана уу. Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

1,3602023 оны 8 сарын 15
SOFT SKILLS - ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД, ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ

ЕБС -ийн  ахлах ангийн сурагчид, оюутан залуучуудад зориулсан SOFT SKILLS сургалт бүртгэлээ авч эхэллээ. Энэхүү сургалтанд хамрагдсанаар 21 дүгээр зууны түлхүүр ур чадваруудыг эзэмших суурь тавигдана. Зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх боломж. Сургалт 2023 оны 07 сарын 31-наас 08 сарын 11-ний хооронд  09:00- 12:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас   Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу   

1982023 оны 7 сарын 27

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.