Талархлаа илэрхийлэх 10 арга
2017, 12 сарын 5. 11:550

Та талархлаа яаж илэрхийлдэг вэ? Заавал мөнгөн урамшуулал өгөх үү?

Багийн гишүүдийн ёс суртахууныг сайжруулах, ёс суртахуунтай хэвээр нь хадгалж үлдэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын соёлд өнгө нэмэхийн тулд талархлаа илэрхийлэх шаардлага удирдагч бүрийн өмнө тулгардаг. Аз жаргалтай, сэтгэл тэнэгэр ажилтантай бол бизнес амжилтад хүрэх нь дамжиггүй.

1.      Сайн ажиллалаа

 Шударга бөгөөд утга учиртай үгс тул заавал хэлж байгаарай

—Фред Кросетто,   AMMEX Corp болон AMMEX iSupport-ийн үүсгэн байгуулагч

2. Талархсанаа илэрхийлэх

Баярлалаа гэж хэлээд найз шиг ярьж, ярихдаа эгцлэн харж, нэрээр нь дуудаж, өөрийн дотно хүрээллийн хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ

—Симон Кохен,  Henco Logistics-ийн гүйцэтгэх захирал

3. Сэтгэл гаргах

Алив үйлдэл хийхдээ сэтгэлээс хандах хэрэгтэй. Хийсэн ажил бүрдээ сэтгэл гаргаж буйгаа жижиг үйлдлээр харуулах юм. Баярлалаа гэж хэлэхдээ ч сэтгэлийн угаас хэлнэ.

—Митч Пресник founder, Super 8 Hotels China-үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн

4. Тухайн мөчид оршин байх

 Шударга байж, тэднийг сайшааж сур.

— Аша Саксена, Future Technologies Inc-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

5. Олонд мэдүүлэх

 Баярлалаа гэж хэлэхээс гадна олны өмнө талархаж буйгаа илэрхийл.

—Ашеши Адвани, JA Worldwide-ийн ерөнхий захирал

6. Үнэн

Таныг үнэн ярьж буй эсэх мөн үнэн сэтгэлээс хэлж буй эсэхийг хүмүүс амархан таньдаг. Хэрэв энэ бүгд чин сэтгэлийнх мөн бол хамгийн том хүндлэл болдог.

—Дик Симон, RSI Inc.-ийн гүйцэтгэх захирал, kNOwTHEM Initiative-ийн үүсгэн байгуулагч

7. Зурвас илгээх

Ажилтнууд руу хийсэн ажлыг нь үнэлж буйгаа илэрхийлсэн өөр өөр зурвас үе үе илгээнэ.

—Роза Скарселли, Stanford Management-ийн гүйцэтгэх захирал

8. Чихээ ашигла

Би лав дэлгүүрээр ороод гарахдаа ажилтнуудынхаа санал, санааг гүйцэд сонсдог. Би хатуу шаардлага тавьдаг ч тэднийг анхаарч, чин сэтгэлээс сайн сайхныг хүсдэг гэдгээ харуулахыг зорьдог.

—Кристин Сфейр, Dunkin’ Donuts Lebanon-ийн гүйцэтгэх захирал

9. Хувийн яриа

Тэдний хувийн амьдралаас сонирхож, хувь хүнийх нь хувьд ч гэсэн таашааж явдгаа илэрхийлнэ.

—Тонг, Al Batha Bukit Kiara Holdings-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал

10. Цаг гаргах

Тэдэнд цаг зарцуул. Тогтмол ажлаас гадуурх үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.

—Чарльз Эдуард Бартес, EviDenS de Beauté-ийн гүйцэтгэх захирал

11. Үнэ цэнийг нь хүлээн зөвшөөрөх

 Тэдэнд эрх тэгш хандах хэрэгтэй. Байгууллагад хэрэгтэй мэдээлэл, холч ухаан баг дотор оршдог гэдгийг мартаж болохгүй.

-Адам Рили, Rockjumper Birding Tours-ийн үүсгэн байгуулагч

 

Эх сурвалж:  

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41