Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Жи Эн Бевережис ХХК

GNB
7up
Gatorade
Lipton
MDew
Mirinda
Pepsi
Sting
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Жи Эн Бевережис” ХХК ОУ-ын FSSC22000 стандартын батламжаа гардан авлаа.

2008 оны 11-р сард PepsiCo International нь Монголын “Жи Эн Бевережис” ХХК-тай хамтын ажиллагаа тогтоож “Пэпси” нэрийн бүтээгдэхүүнийг албан ёсоор импортлох эрх олгосон ба 2010 оны 1-р сараас Монголд “Пэпси” брэндийн ундааны шугамын тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг эхлүүлсэн. Тус оныхоо 8-р сард Энэтхэг, Автрали улсын PepsiCo international компаний чанарын мэргэжилтэнгүүд ирж “Пэпси” ундаа үйлдвэрлэх эрхийг албан ёсоор олгосон юм.

Тус үйлдвэр нь Герман болон Европын холбооны улсын техникээр бүрэн тоноглогдсон бөгөөд цагт 18000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор хуванцар савалгаатай PEPSI, Mountain Dew, Mirinda Orange, Mirinda Green Apple, 7UP, Sting energy drink гэх 6 төрлийн хийжүүлсэн ундаа, мөн Lipton Green tea, Lipton Peach tea, Lipton Lemon, Lipton Strawberry& Cranberry гэх 4 төрлийн цай үйлдвэрлэж байна.                         

 Жи Эн Бевережис ХХК нь Захиргаа Хүний Нөөц, Санхүү, Маркетинг Борлуулалт, Үйлдвэр, Чанарын 5 албаны 60 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Дэлхийд тэргүүлэгч “Pepsi” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй үйлдвэрлэгч “Жи Эн Бевережис” ХХК нь 2017 оны 8-р сарын 25-нд ОУ-ын FSSC 22000 стандартыг Монголд хэрэгжүүлэгчийн сертификатаа өнөөдөр гардаж авснаар Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний үйлдвэрлэгч компани болох суурь тавигдаж байна. Тус арга хэмжээнд Монголын Хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, Гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, Мэргэжилийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч А.Дугаржав, Эрүүл ахуй халдвар хамгаалал хяналтын улсын ахлах байцаагч Б.Баянхутаг нар мөн бусад зочид хүрэлцэн ирж оролцов.

2008 оноос Дэлхийд алдартай PepsiCo International-ийн Pepsi, Mirinda, 7Up, Mountain Dew, Lipton Ice Tea зэрэг бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн “Жи Эн Бевережис” ХХК нь тус стандартыг хэрэгжүүлж чадсан Монгол улсын 2 дахь том үйлдвэрлэгч болж тус компанийн бүтээгдэхүүн нь ОУ-д тавигддаг хүнсний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн болж байна.

FSSC 22000 стандарт нь FSSC – Food Safety System Certification буюу хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн утгыг илэрхийлдэг аж. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн түүхий эд бэлтгэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л харилцааг дэмжих гол хэрэгсэл нь Олон Улсын ISO 22000 хэмээх бүлэг стандарт бөгөөд энэхүү стандарт нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх ба хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон хавсран гүйцэтгэгчдийг дамжин жижиглэн худалдаалах болон хүнсний үйлчилгээ үзүүлэх эцсийн дамжлага хүртэлх өргөн хүрээг хамардаг Дэлхийн бүх улс оронд мөрдөгддөг стандарт юм.

Дэлхийн түүхэнд нэгэн нээлт болж тэмдэглэгдсэн “Pepsi” брэнд нь анх 1893 онд АНУ-ын эм зүйч Калэб Брэдхэмийн хийсэн шинэ нээлт юм. Тэрээр хоол боловсруулах ажиллагааг дэмждэг “PEPSIN” нэртэй ургамлын түүхий эдээс гаргаж авсан анхны ундаагаа “Pepsi” гэж нэрлэсэн аж. “Pepsi” брэндийн лого нь улаан, цагаан, цэнхэр гурван өнгийг хослуулдаг нь “Цэвэр хүнсний ундаа” гэсэн утгыг агуулдаг. Энэ ундаа гарсан даруйдаа хүмүүсийн таашаалд нийцэж 1903 оны зургадугаар сарын 16-ны өдөр PepsiCo International алдар хүнд олж авсанаа тунхаглаж байв. Өнөөдөр тус компани нь Дэлхийд тэргүүлэгч хүнсний үйлдвэрлэгч болсон байна.

6,7132017 оны 11 сарын 29
“Жи Эн Бевережис” ХХК ОУ-ын FSSC22000 стандартын батламжаа гардан авлаа.

2008 оны 11-р сард PepsiCo International нь Монголын “Жи Эн Бевережис” ХХК-тай хамтын ажиллагаа тогтоож “Пэпси” нэрийн бүтээгдэхүүнийг албан ёсоор импортлох эрх олгосон ба 2010 оны 1-р сараас Монголд “Пэпси” брэндийн ундааны шугамын тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг эхлүүлсэн. Тус оныхоо 8-р сард Энэтхэг, Автрали улсын PepsiCo international компаний чанарын мэргэжилтэнгүүд ирж “Пэпси” ундаа үйлдвэрлэх эрхийг албан ёсоор олгосон юм. Тус үйлдвэр нь Герман болон Европын холбооны улсын техникээр бүрэн тоноглогдсон бөгөөд цагт 18000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор хуванцар савалгаатай PEPSI, Mountain Dew, Mirinda Orange, Mirinda Green Apple, 7UP, Sting energy drink гэх 6 төрлийн хийжүүлсэн ундаа, мөн Lipton Green tea, Lipton Peach tea, Lipton Lemon, Lipton Strawberry& Cranberry гэх 4 төрлийн цай үйлдвэрлэж байна.                           Жи Эн Бевережис ХХК нь Захиргаа Хүний Нөөц, Санхүү, Маркетинг Борлуулалт, Үйлдвэр, Чанарын 5 албаны 60 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.  Дэлхийд тэргүүлэгч “Pepsi” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй үйлдвэрлэгч “Жи Эн Бевережис” ХХК нь 2017 оны 8-р сарын 25-нд ОУ-ын FSSC 22000 стандартыг Монголд хэрэгжүүлэгчийн сертификатаа өнөөдөр гардаж авснаар Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний үйлдвэрлэгч компани болох суурь тавигдаж байна. Тус арга хэмжээнд Монголын Хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, Гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, Мэргэжилийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч А.Дугаржав, Эрүүл ахуй халдвар хамгаалал хяналтын улсын ахлах байцаагч Б.Баянхутаг нар мөн бусад зочид хүрэлцэн ирж оролцов. 2008 оноос Дэлхийд алдартай PepsiCo International-ийн Pepsi, Mirinda, 7Up, Mountain Dew, Lipton Ice Tea зэрэг бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн “Жи Эн Бевережис” ХХК нь тус стандартыг хэрэгжүүлж чадсан Монгол улсын 2 дахь том үйлдвэрлэгч болж тус компанийн бүтээгдэхүүн нь ОУ-д тавигддаг хүнсний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн болж байна. FSSC 22000 стандарт нь FSSC – Food Safety System Certification буюу хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн утгыг илэрхийлдэг аж. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн түүхий эд бэлтгэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л харилцааг дэмжих гол хэрэгсэл нь Олон Улсын ISO 22000 хэмээх бүлэг стандарт бөгөөд энэхүү стандарт нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх ба хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон хавсран гүйцэтгэгчдийг дамжин жижиглэн худалдаалах болон хүнсний үйлчилгээ үзүүлэх эцсийн дамжлага хүртэлх өргөн хүрээг хамардаг Дэлхийн бүх улс оронд мөрдөгддөг стандарт юм. Дэлхийн түүхэнд нэгэн нээлт болж тэмдэглэгдсэн “Pepsi” брэнд нь анх 1893 онд АНУ-ын эм зүйч Калэб Брэдхэмийн хийсэн шинэ нээлт юм. Тэрээр хоол боловсруулах ажиллагааг дэмждэг “PEPSIN” нэртэй ургамлын түүхий эдээс гаргаж авсан анхны ундаагаа “Pepsi” гэж нэрлэсэн аж. “Pepsi” брэндийн лого нь улаан, цагаан, цэнхэр гурван өнгийг хослуулдаг нь “Цэвэр хүнсний ундаа” гэсэн утгыг агуулдаг. Энэ ундаа гарсан даруйдаа хүмүүсийн таашаалд нийцэж 1903 оны зургадугаар сарын 16-ны өдөр PepsiCo International алдар хүнд олж авсанаа тунхаглаж байв. Өнөөдөр тус компани нь Дэлхийд тэргүүлэгч хүнсний үйлдвэрлэгч болсон байна.

6,7132017 оны 11 сарын 29

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.