Зарлага хяналтаас гарч буйг илтгэх 4 шинж
2017, 11 сарын 3. 15:070

Та баян байсан ч мөнгөө дэмий үрнэ гэдэг бол болчимгүй үйлдэл. Хэн нэгний амьдралыг өөрчилж чадах мөнгийг хэрхэн хэрэггүй зүйлд зарцуулснаа тунгаагаад нэг үзье. Эсвэл тэр мөнгөөр ирээдүйн  амьдралаа өөрчилж чадах байсан талаар бодоод үз.

Энэ хоёр санаа нэг л хүч өгөхгүй байвал тэр мөнгийг олохын тулд хир их хөдөлмөрлөсөн талаар бодъё. Хэдэн долоо хоног, хэдэн сарын орлогоо дэмий үрж хогийн саванд хаях нь үнэгүй ажиллахаас ялгаагүй. Цалингаа аваад хогийн саванд хийж байна гээд боддоо? Галзуу хүний үйлдэл байгаа биз?

Нөгөө талаар мөнгөө хэрхэн дэмий үрээд байгаа талаар мэддэггүй, анзаардаггүй хүн олон. Дэмий үрж буй шинж бол:

Зүгээр л шинэ болохоор нь худалдаж авдаг

Iphone-ийн шинэ загвар гарсан даруйд захиалга өгдөг. Гэхдээ юу гээч? Үргэлж л дараагийн шинэ iPhone гарч ирсээр байна. Дэлгэц нь эсвэл өнгө нь арай өөр болно. Энэ бол худалдааны энгийн нэгэн явц. Компаниуд шинэ загвар үйлдвэрлэхээ боливол дампуурах учраас шинэ зүйлс үйлдвэрлэдэг. Тэглээ гээд та лангуун дээр дөнгөж тавигдаад байгаа зүйлсийг авах гэж яарах хэрэггүй.

Хямдрал зарласан л бол хэрэггүй зүйлээ ч гэсэн худалдан авдаг

Хар баасан гараг, Шинэ жил, Цагаан сар, Наадам гээд л хямдралын үеэр та бас л худалдан авалтаа хийсээр байна уу? Агуулахын хямдрал, задгай талбайн зад хямдралаар олон дунд шахалдаж явсаар хэрэгтэй байсан гэдгээ ч мэдээгүй зүйл худалдаж авна. Бонусаа үржүүлэх гэж эсвэл бонусаа заасан хугацаанаас өмнө ашиглах гэж бас л дэлгүүр орж худалдан авалт хийнэ. Мөн л нөгөө онцгой хямдралтай бараануудыг хүлээж байсан мэт авах гэж гарна. Үүний дараагаар ‘миний хураасан мөнгө ердөө л ийм гэж үү’ хэмээн бодно. Халааснаас түрийвчээ гаргаагүй бол хэр ихийг хуримтлуулах байсныг бодоод нэг үзээрэй. 

Магадгүй та ‘Би зүгээр л хямдарсан бараа авдаг. Бүх бараа 3500-аас авдаг’ гэх байх. Гэвч танд хэрэгтэй биш л бол энд ямар ч хэмнэлт эсвэл ашиг байхгүй. Ингээд л гэртээ ирсний дараагаар шинэ бараагаа хаана тавих талаар бодож магад. Та ингэж амьдармаар байна гэж үү?

Тогтмол үйлчлүүлдэг мөртлөө байнгын үйлчлүүлэгчийн картгүй

Хэрэв та байнгын үйлчлүүлэгчдэд тогтмол урамшуулал, хөнгөлөлт олгодог дэлгүүрээр үйлчлүүлдэг мөртлөө тус давуу талыг ашигладаггүй бол тус дэлгүүрээр орох бүртээ 20 хувийг илүү төлж байна гэж ойлго. Иймд хэдхэн минут зарцуулж хувийн мэдээллээ өгөөд карт нээлгээрэй.

Гэрт хооллохоос илүү гадуур хооллодог

Хэрэв өглөөний цайгаа кофе шопод, өдрийн хоолоо хүргэлтээр харин оройн хоолоо цэсээс сонгодог бол үрэх ёстойгоос илүүг үрж байна. Мэдээж хол замд явахдаа гэрийн хоол идэх боломжгүй ч бусдаар бол гэртээ хооллож, гэрээс хоол авчрах маягаар мөнгөө хэмнэж болно. Хоол хийж чаддаг л бол илүү шалтаг хайх хэрэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01