Дарга тань таныг үл хүндэлж буйг илтгэх 7 шинж
Ажил мэргэжил ба карьер · 10 сарын 31. 10:44 · 4,468

Дарга тань таныг үл хүндэлж буйг илтгэх 7 шинж

Яг одоогоор ажлаас залхсан хүмүүсийн тоо өндөр гарах болжээ. Гэхдээ тэд ажил гэхээс илүү ажил олгогчоос залхаж, илүү таатай орчныг өгүүлж байна.

Цалин ба өсөн дэвжих боломж бол шинэ ажил хайхад хүргэдэг тэргүүний шалтгаан. Үүнээс гадна даргын үл хүндэтгэсэн харилцаа хүчтэй нөлөөлдөг болохыг  судалгаагаар тогтоожээ.

Тантай хэрхэн харьцахыг та өөрөө зааж байдаг -- Опра Винфри

Танай даргын харилцаанд ч гэсэн үл хүндэтгэсэн байдал ажиглагддаг уу? Сайн бодож  үзвэл таны буруу бас бий. Тантай хүндэтгэлгүй харьцахыг зөвшөөрсөн байх магадлалтай. Эхнээсээ бас одоог хүртэл өөрийн ямар үүрэг нөлөөтэй хүн болохыг та ингэж л тодорхойлсон байна. Азаар энэ байдлыг өөрчилж болно. Гагцхүү таны санах цөөн хэдэн зүйл бол:

  1. Тэд сандарч тэвдсэн өнгөөр яаралтай ажлын мэдээ дуулгана - таныг дуугүй болгох гэж
  2. Тэдний бодол өдрийн хэд хувьсаж, таны хийх ажил ч гэсэн өөрчлөгдсөөр байна
  3. Танаас гүйцэтгэсэн ажил бүхнээ дахин хянахыг хүснэ
  4. Шаардлагагүй, урт хугацаа шаардсан ажил хийхийг хүснэ
  5. Тантай хийх уулзалтаа тогтмол цуцалж, дахин төлөвлөнө
  6. Таны асуулт, санаа бодлыг үл ойшооно
  7. Хариулт эсвэл зөвшөөрөл авах гэж даргын араас хөөцөлдөх

Хэрэв дээрх хоёроос олонд нь  'за' гэж хэлсэн бол таныг үл хүндэтгэдэгт гайхах зүйлгүй. Тэгэхээр та асуудлыг өөрийн тал руу эргүүлэхийн тулд харилцааны арга барилаа бага зэрэг өөрчлөх хэрэгтэй.

Шийдэл? Тэдэн шиг ярь.

Даргаас хүндлэл хүртэхийг хүсвэл түүний ажлын харилцаандаа үнэлдэг зүйлээс ойлгох хэрэгтэй. Энгийнээр өгүүлбэл хүмүүс амархан ойлголцож чаддаг хүндээ итгэдэг. Хүндлэл дутмаг байгаа нь дарга та хоёрын харилцаа замын аль нэг хэсэгт буруугаар эргэсний илэрхийлэл. Тэгэхээр даргын хэлээр ярьж чадахгүй бол хүндлэл хүртэх ажил амжилттай болох нь ховор.

Мэдрэмжийн эсрэг талд баримт

Харилцааны дөрвөн хэлбэр бол: ажиглагч, захирагч, бусдыг ойлгогч, идэвхжүүлэгч. Нэг тус бүрийн харилцах арга барил ондоо. Захирагч дарга бусдыг ойлгогч ажилтнаа хүндлэхгүй байх нь энгийн нэг үзэгдэл. Эхний хүн баримт дээр суурилдаг бол нөгөөх нь мэдрэмжийг чухалчилдаг. Үүний дүнд харилцах бүртээ л сөргөлдөх гээд байна. Учир нь хоёр талын харилцааны арга барилыг үнэлэх, хүндлэх баланс алдагдсан. Үүний адилаар идэвхжүүлэгч дарга ажиглагч ажилтантай таарахгүй байх нь бий. Харилцах үедээ дээрхийн мөн адилаар их бага сөргөлдөөн үүснэ. Учир нь тэдний ярианы хэмнэл ялгаатай.

Иймд та харилцааны арга барилаа өөрчилж сурах бөгөөд үүний дараа даргатайгаа харилцах харилцаагаа өөрчилнө. Түүнтэй нэгэн хэмнэлд орж чадвал та хүссэн хүндлэлээ төвөггүй хүртэнэ.

Сануулга: Таны доторх хүнийг өөрчлөх биш харин хүссэн зүйлээ авахын тулд бусадтай ойлголцож сурах хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа болно.

Бусадтай харилцаж сурсан цагт амархан амжилтад хүрнэ. 

Сэтгэгдэл үлдээх

ТУСЛАМЖ (976) 8003 2200, 7010 1132

МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2017.