Шилдэг удирдагчийг сайн удирдагчаас ялгадаг ганц чанар
Ажил мэргэжил ба карьер · 2017, 10 сарын 25. 11:34 · 2,141

 28 жилийн өмнө би цэргийн тангараг өргөж, хууль сахиулахаар андгайлсан. Харин 28 хоногийн өмнө цэргийн өмсгөлөө тайлж, бизнесийн хослол өмссөн. Тулааны талбараас бизнесийн талбар луу шилжиж, шинэ ажилтнуудад тусалж, хүмүүсийн хамтран ажиллах дуртай удирдагч болсон. Би өөрийгөө сорьж, хүмүүст хийдэг зүйлээ улам сайн хийдэг болоход нь туслах дуртай. Энэ бол миний амьдралын ‘баярт оч’.

Би цэрэгт байхдаа олон орноор явж үзсэн. Тэдгээр цэргүүдийн асуудаг зүйл бол “Сайн удирдагч болоход юуг мэдэх хэрэгтэй вэ?”. Харин миний хариулт үргэлж л ийм байсан: “өөрийн хэн болох, давуу тал болон сул талыг мэд”. Тэгэхээр өөрийгөө бүрэн ухамсарлах нь бизнесийн салбарт мөн ялгаагүй дээш гарахад тусалдаг.

Анхандаа карьераа дээшлүүлэхэд ажлаа гүйцэтгэх чадвар голлох нөлөө үзүүлдэг. Ихэнх хэлэлцээрийг хааж, ихэнх бүтээгдэхүүнийг борлуулсан байдаг. Гэхдээ шат ахих тусам дан ганц ажлаа сайн гүйцэтгэх чадвартайгаар өндөр бүтээмжтэй, амжилттай удирдлага болж чаддаггүй. Энэ үед өөрийгөө танин мэдэх чанар голлох үүрэг гүйцэтгэнэ.

Бид бүгд л тэрхүү дарга болохыг хүсдэг. Компанид их мөнгө авчирч чаддаг, хөдөлж чаддаг бас сэгсэрч чаддаг дарга. Тэгээд л тушаал дэвшинэ. Харамсалтай нь багийнхны хувьд тэрхүү мөнгө авчирдаг дарга нь хангалттай удирдах чадваргүй мэт санагдана. Баг, хамт олныг яагаад ч юм удирдаж чадахгүй. Юунд буруу байна? Өнгөрсөнд гаргасан амжилт яагаад шинэ орчинд нөлөө үзүүлэхгүй байна? Миний туршлагаас харахад өөрийгөө танин мэдэх чанар дээр л буудаг.

Өөрийгөө таних чанар бол бусад хүмүүст нөлөө үзүүлэх, тэдэнд зааварлаж, хүмүүстэй харилцах мөн бусдаас санал, шүүмж авах үед хэрэг болдог чухал чадвар. Өөрийгөө таних чадвар бол бидний үйлдэл, хөдөлгөөн бүрийн суурь. Энэ бол сайн болон шилдэг хоёрын ялгаа.

Сэтгэгдэл үлдээх

ТУСЛАМЖ 7010 1132

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8003 2200, (976) 8005 2200

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.