HR Event #19 & Networking night боллоо
Ажил мэргэжил ба карьер · 2017, 10 сарын 23. 17:25 · 1,519

“Biznetwork Academy”-аас “HR Event” буюу хүний нөөцийн сургалт, зөвлөгөө бүхий арга хэмжээг сар бүр зохион байгуулдаг. 

19 дахь удаагийн “HR EVENT” сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 20-нд "Үйл ажиллагааны менежмент дэх хүний нөөцийн үүрэг” сэдвээр Г.Цогнэмэх багш урилгаар орлоо. Сургалтаар үйл ажиллагааны менежмент, түүний загвар бүтэц мөн хүний нөөцүүдийн үүрэг оролцооны талаар ярьж, хөгжилтэй жишээ, асуулт хариултаар үргэлжилж санал солилцон нэгэн оройг өнгөрөөлөө. 
Сургалт #Networking night-аар үргэлжлэн мэргэжил нэгт хүний нөөцүүд багштайгаа чөлөөт ярилцлага хийж, хоорондоо танилцан, мэдлэг мэдээллээ хуваалцан, нэгэн үдшийг өнгөрүүллээ. Сургалт, арга хэмжээнд урилгаар оролцсон багшдаа, хамтран ажилладаг байгууллагын бүх гишүүддээ, Premium Palace-н хамт олондоо баярлалаа. Дараа дараагийн “HR EVENT” маань илүү өгөөжтэй сургалтаар үргэлжлэн тантай уулзах болно.























































Сэтгэгдэл үлдээх

ТУСЛАМЖ 7010 1132, (976) 8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны цорын ганц вэбсайт.

Biznetwork.mn

Copyright © 2008-2018.