Ажлын байран дахь харилцааны ур чадварын сургалт
Сургалтын зорилго: Ажлын байран дахь харилцааны тухай сэтгэл зүйн мэдлэг олгосны үндсэн дээр, оролцогчдод үр дүнтэй харилцааны дадлыг бий болгож, ажилдаа амжилт гаргахад туслах
Сургалтын хамрах хүрээ: Байгууллагын хүний нөөц, олон нийттэй харилцах албаны мэргэжилтнүүд, менежерүүд, амжилт гаргахыг хүсэгч хэн бүхэн.
Онцлог: Энэхүү сургалт нь практик чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сэтгэл зүйн трейнинг хэлбэрээр явагддаг тул суралцагчдыг сэдэлжүүлж, идэвхтэй оролцуулдаг. Ажлын байран дахь харилцааг загварчилсан дүрт тоглоом, хосоороо ажиллах кейс, интерактив лекц зэрэг нь суралцагчийн харилцааны ур чадварыг хөгжүүлж бодит үр дүнд хүрэх болно.
Оролцогчийн хүртэх үр дүн:
- Ажлын байранд бусдыг ойлгож, өөрийгөө зөв илэрхийлэх чадвартай болно.
- Тодорхой нөхцөлүүдэд харилцааны саад бэрхшээлүүдийг даван туулах зөв арга барилыг эзэмшинэ.
- Зөрчил маргааныг бүтээлчээр шийдвэрлэх мэдлэг, ур чадвартай болно.
- Уур бухимдлаа удирдан чиглүүлж, эерэг харилцааны ур чадварыг олж авна.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
ХИЧЭЭЛ 1. АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХАРИЛЦАА БА СААД БЭРХШЭЭЛҮҮД /3 цаг/
- Ажлын байран дахь харилцааны буруу загварууд
- Ажлын байран дахь зөрчил маргаан шийдвэрлэх үр дүнтэй аргууд
- Харилцааны арга мэхүүдийг танин мэдэх түүнийг даван туулах нь
- Сонсох чадвар - харилцааны түлхүүр
Биеийн хэл буюу үгэн бус харилцааг ойлгох, зөв хэрэглэх нь
ХИЧЭЭЛ 2. АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СТРЕСС, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ НЬ
- Уур бухимдлыг удирдах алхмууд
- Уур бухимдалтай ажилтантай харилцах нь
- Өөртөө итгэлтэй зан байдлын төрлүүд ( татгалзал, гуйлт, санал шүүмжлэл)
Сургалт 2017 оны 10-р сарын 07-ны өдөр 10:00-17:00 хооронд зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 70001123,94061123 утсаар лавлана уу.