Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Корпорэйт Трейнинг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

MOMENTUM - Ахисан түвшний илтгэх ур чадварын сургалт

 "Илтгэл гэдэг бол бэлэгтэй адил. Сонсогчид юу хүсч, яг ямар мэдлэг мэдээлэл авахыг хүсч байгааг тодорхойлсны дүнд толилуулсан илтгэл амжилттай болдог".

СУРГАЛТЫН АГУУЛГА

Илтгэх урлагийн "дотоод техник" болон "гадаад техник" гэсэн 2 үндсэн хэсэгт хувааж үзнэ. Илтгэх урлагийн сургалтууд дээр төдийлөн заагдаад байдаггүй  техник, түүлс болон ойлголтуудыг нарийвчлан заах нь энэхүү сургалтын гол зорилго юм.

Мөн энэ сургалтын онцлог нь хичээл бүр дээр тусгайлан бэлдсэн дасгал ажиллуулахаас гадна видео анализ хийж тухайн хичээлийн чухал консепт бүрийг суралцагч нүдээр үзэж, чихээр сонсох бололцоог олгож байна.

Энэхүү сургалт нь нэг удаагийн нийт 6 цагийн 2 блок хичээлээс бүрдэнэ. 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРЭхний блок хичээлийн хөтөлбөр:

Хичээл 1:   “Илтгэгчийн сэтгэлгээний хувьсгал”Товч: Уг сэдвийн хүрээнд дараах “mindset”-үүдийг илтгэлдээ хэрхэн ашиглах талаар үзнэ: үр дагавраас өөрийгөө чөлөөлөх, өөрийнхөө сэтгэлийг хөдөлгөх, үнэ цэнийг санал болгох, үнэ цэнийг таамаглах, сэтгэл хөдлөлөө дотроосоо гаргахДасгал: “Mindset” суулгах дасгал

Хичээл 2:   Сэтгэл хөдлөлийг илтгэлдээ ашиглах ньТовч: Ямар ч сайн илтгэгчид муу илтгэл танилцуулах үе байдаг бол эсрэгээрээ ямар ч муу илтгэгч маш сайн илтгэл танилцуулах үе байдаг. Энэ нь тухайн илтгэгчийн сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжтэй шууд холбоотой. Өөрийн сэтгэлийг удирдаж чаддаг илтгэгч бусдынхыг ч мөн удирдаж чадна. Уг хичээлээр илтгэгч өөрийн болон өрөөлийн сэтгэл хөдлөлийг хэрхэн удирдах талаар зааж сургана.Дасгал: Дотоод батарей, Шатаар өгсөх уруудах дасгалуудВидео: Tony Robbins, Ellen DeGeneres

Хичээл 3:   Илтгэлээ хэрхэн бэлдэх тухайТовч: Илтгэл амжилттай болох эсэхийн 90 хувь нь бэлтгэлээс л шалтгаалдаг. Амьдрал өөрөө том тоглолтын өмнө жижиг бэлтгэлүүдээс бүрддэг гэдэг. Тиймээс хэрхэн үргэлж бэлтгэлтэй байх талаар энэ хичээл дээр үзэх болно.Дасгал: Ам халаах дасгалВидео: Motivational videos

2 дахь блок хичээлийн хөтөлбөр

Хичээл 4:   Биеийн хэлэмжийг илтгэлдээ зөв ашиглах ньТовч:  Биеийн хэл бол бодол санааны толин тусгал. Илтгэгчийн харизма, өөртөө итгэлтэй байдлыг зөвхөн биеийн хэлээр төгс илэрхийлэн үзүүлж болно. Ялангуяа илтгэл болон харилцаанд “Тоналити”, “Ритм”, “Нүдэн харилцаа”, “Гараар ярих” зэрэг маш чухал. Энэ тухай хоёр дахь блок  хичээл дээр үзнэ.Дасгал: Нүд цавчилгүй сонсож, нүд цавчилгүй ярих, Цэгт төвлөрч ярих дасгалууд, Eye gazing party дасгалВидео: Bill Clinton Debate Video, Steve Jobs Movie part

Хичээл 5:   Дуу хоолойг үр дүнтэй ашиглах ньТовч:  Илтгэгч өөртэй итгэлтэй байхад тусалдаг гол зүйлүүдийн нэг нь дуу хоолойн өнгө байдаг. Дуу хоолойгоор хамгийн хүчтэй харизмыг ч тэр, хамгийн муу имижийг ч тэр бүрдүүлж болдог. Муухай дуу хоолой гэж байдаггүй харин зөв ашиглаж чаддаггүй дуу хоолой л гэж байдаг.Дасгал: Дуу хоолой, хэл, уруулын дасгалуудВидео: Bill Clinton, Tony Robbins

Хичээл 6:   “Илтгэлээ үгээр чимэглэх нь”Товч: Үгээр тоглох нь тодорхой, страктур бүтцээр бий болдог. Хэн ч уран цэцэн болж болно. Гагцхүү яаж гэдгийг нь л мэдэх хэрэгтэй.Дасгал: ШүлэгВидео: Элбэгдоржийн илтгэлүүд, Обамагийн илтгэлүүд

Сургалтыг удирдах явуулах Ц.Бархас багшийн "TEDXULAANBAATAR-г зохион байгуулахад оролцоод сурсан 3 зүйл" нийтлэлийг энд дарж, "Илтгэл танилцуулахад тулгардаг хамгийн түгээмэл 5 асуултын бүрэн хариулт" видео бичлэгийг энд дарж үзнэ үү. 

Сургалт 2017 оны 10-р сарын 18,19,20-ны өдрийн 18:30-20:30 цагийн хооронд зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70001123, 94061123 дугаарын утаснаас лавлана уу.

 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc7DMa4GBOsyrcDFU5q0OxTWO2fgARjcascqRvoXu4UumrCQw/viewform?c=0&w=1 

2,8812017 оны 10 сарын 4
"CHAIRMAN SUMMIT 2023" ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТ

Байгууллагын удирдлагын түвшний захирал, Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, хэлтэс, алба нэгжийн удирдах ажилтныг чадавхжуулах, тулгамдаж буй асуудлуудад шийдлийг санал болгож хамтдаа хөгжиж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой CHAIRMAN SUMMIT 2023 Гүйцэтгэх Удирдлагын Үндэсний Дээд Чуулга Уулзалт зохион байгуулагдах гэж байна Чуулга уулзалт нь 2016 оноос хойш 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэ удаагийн үйл ажиллагаа Менежментийн өөрчлөлт, шилжилтүүд байгууллагын чухал нөөц болох хүний нөөцийн асуудлуудад хэрхэн нөлөөлж буй талаар мэргэшсэн судлаачдын сургалт, илтгэл, зөвлөмжүүдээс бүрэлдэж буй юм.  CHAIRMAN SUMMIT 2023 ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР CHAIRMAN SUMMIT 2023 ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТ  2023 оны 12 сарын 01-нд УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 9407-1123 дугаараас  Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу

1,3212023 оны 11 сарын 27
CEO PLUS - ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Алсын хараа үнэт зүйлсдээ тулгуурласан урт хугацааны Стратеги хэрхэн боловсруулж нэгж хугацаа бүрт системтэй гүйцэтгэж Санхүү болон мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй чанарыг ханган ажиллаж, Үйл ажиллагаа илүү оновчтой зохион байгуулж, алба нэгж ажилтан бүрийн Гүйцэтгэлийг удирдах боломжийн талаар Байгууллагын удирдлагын түвшний ажилтнуудад зориулсан CEO PLUS сургалтаас СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР  СУРГАГЧ БАГШ НАР  Сургалт 2023 оны 10 сарын 12-нөөс 10 сарын 20-ны хооронд өдөр бүр 18:00- 21:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас  Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу    

532023 оны 10 сарын 6
ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН "MANAGEMENT 3.0" УДИРДАХУЙ МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР

Захирлуудын удирдах хамтран ажиллах эв дүйг сайжруулах, байгууллага дахь үе хоорондын болон ажилтнуудын харилцаанаас үүдэлтэй зөрчлүүдийг шийдвэрлэж сурах, ажилтнаа ойлгож хөгжүүлэх боломжийг бий болгох, өөрийн чадамжаа нэмэгдүүлэх зэрэг удирдах ажилтны эзэмшвэл зохин МЕНЕЖЕМЕНТ 3.0  чадамжуудыг олгох зорилготой сургалт юм СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР  СУРГАГЧ БАГШ Сургалт 2023 оны 09 сарын 29-нөөс 10 сарын 04-ний хооронд  18:00- 21:00 цагт зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас  Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу

642023 оны 9 сарын 22
CORPORATE SALES - БОРЛУУЛАЛТЫН УР ЧАДВАР НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ

Сургалт нь борлуулалтын үндсэн 7 дараалал, тэдгээрийг практикт хэрхэн ашиглах талаарх мэдлэг мэдээлэл олгож өөрийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээн дээр дасгал ажлуудаа хийж гүйцэтгэх замаар суралцагчийн ур чадварыг өсгөдөг давуу талуудтай.    СУРГАЛТ: 2023 оны 08 сарын 19-ны Бямба гарагт  11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Сургалтын талаарх  мэдээллийг 70001123, 94061123, 94071123 дугаараас лавлана уу. Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

1,3762023 оны 8 сарын 15
SOFT SKILLS - ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД, ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ

ЕБС -ийн  ахлах ангийн сурагчид, оюутан залуучуудад зориулсан SOFT SKILLS сургалт бүртгэлээ авч эхэллээ. Энэхүү сургалтанд хамрагдсанаар 21 дүгээр зууны түлхүүр ур чадваруудыг эзэмших суурь тавигдана. Зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх боломж. Сургалт 2023 оны 07 сарын 31-наас 08 сарын 11-ний хооронд  09:00- 12:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас   Онлайнаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу   

2042023 оны 7 сарын 27

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.