Шинэ даргын нүдэнд мундаг харагдах
2017, 9 сарын 18. 13:320

Шинэ даргын нүдэнд мундаг харагдах гэж байвал нэг зүйлийг хийж болохгүй

Намайг Nutrisystem-ийн гүйцэтгэх захирал болох үед тус компанийн ихэнх ажилтнууд шинэ хүмүүс байлаа. Тус брэндийг дээд зэргийн брэнд болгож өөрчлөх хүсэлтийг дээрээс тавьсан юм. Харин ажилтнууд тэр дороо дараагийн алхмын талаар хоёр өөр байр сууринд хуваагдсан. Нэг хэсэг нь өөрчлөлт хийхийг хүсэж, үр дүн үзэхийн тулд хувийн зүгээсээ ч гэсэн тус нэмэр болж байв. Харин нөгөө хэсэг нь хүлээгээд, ажиглах алхмыг хэрэгжүүлсэн.

Миний хувьд шинэ ажилтны хамгийн том алдаа бол дээрх юм. Та компанид шинээр орсон эсвэл байгууллага өөрчлөгдөж, тодорхойгүй байдалд орсон ч гэсэн хүлээж болохгүй. Зааварчилга хүлээж болохгүй. Удирдамж хүлээх хэрэггүй. Баталгаатай ажил хийхийг хүлээж болохгүй.

Шинэ орчны нарийн ширийн зүйлсийг мэдэх амаргүй. Гэхдээ шинэ ажилтан бол ажилладаг хэсэг газраа биш харин компанийн орчин байдлын талаар бүхэлд нь судлах бичигдээгүй үүрэгтэй. Эхний сар бол ажилд дасах сар. Энэ үед хэлтэс тус бүртэй ярилц. Энэ хүмүүс голдуу л бусад шиг тун энгийн хүмүүс байдаг. Тэр тусмаа удирдах албанд шинээр томилогдсон бол энэ явцыг алгасах юм уу хойшлуулж болохгүй. Компани дотор яг юу болж байдгийг мэдэхийн тулд бүхий л төвшний хүнтэй уулзах учиртай.

Та шинэ туслах эсвэл даргын аль нь ч байсан цаг хугацаа таныг хүлээхгүй. Та ажиглалт, судалгаа хийлээ гээд тэр хүмүүстэй нүүр тулан уулзсан шиг мэдээлэл авч, хамтын ажиллагаа болон таатай орчинг бүрдүүлж чадахгүй. Энэ явцад хүрсний дараа мөсөн уулын орой хэсгийг л харж байснаа ухаардаг. Иймд та туйлын сониуч байж шийдэл олохыг хүссэн асуултаа эмээх зүйлгүй тавих хэрэгтэй. Гэхдээ асуултаар булаж болохгүй. Ингэснээр бусдыг залхаах бөгөөд асуухаас илүү санаа бодлоо тулгаад байгаа мэт санагдана. Ялгаа нь юу гэж? Сонсох. Ухаалаг асуулт асуух нь хэрэгтэй чадвар боловч ч хариултыг нь үйлдэл болгож чадахгүй бол цагийн гарз.

Харин эсрэгээр дээрх явцыг хойшлуулж, ганцаарчилсан дүгнэлт хийдэг бүлэг хүмүүс бий. Тэд өөрийн дотор бодол дэвшүүлж, өөртэйгөө ярилцаж эцэст нь зорилго, стратеги, үйлчлүүлэгчийн талаар таамаглал дэвшүүлнэ. Ингэж байтал ажлын үзүүлэлт нь тааруу үнэлгээтэй байхыг хараад балмагддаг. Тэд дотроо бол зөв алхам хэрэгжүүлсэн. Буруу зүйл хийгээгүй. Тэд зүгээр л заавар хүлээж байсан.

Сайн менежертэй бол ийм зүйлтэй учирдаггүй. Гэхдээ карьерынхаа туршид азтай байна гэж саналтгүй. Иймд хаана ч байсан зохицуулах ажлыг өөрт хариуцуул. Ажлын эхний өдрөөс эхлэн менежер эсвэл ахлахтай хамтарч 90 өдрийн зорилго тавь. Та хүлээх горимд орсон гэдгээ мэдэхгүй байлаа гээд төлбөр төлөхгүй гэсэн үг биш. Нэг л өдөр энэ горимд байсны төлөө нэхэмжлэл ирнэ.

Цаасан дээр сүрхий тодорхойлолттой биш ч гэсэн амжилт гаргаж байсан олон хүнийг харлаа. Тэдний нийтлэг шинж гэвэл сурах хүсэлтэй. Компанийн хаалгаар орж ирмэгцээ яаран сандран судалж эхэлдэг. Иймээс та битгий хүлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17